Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Ээж минь. Show all posts

Ээж минь

4:10 PM
Өчиг үгийг өршөөдөг бурхад минь ээ
Өрөвчхөн эжийг минь урт наслуулж хайрла аа
Өдөр өдрийн наранд цацлаан өргөөд
Үйлс бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг
Ээж минь ээ

Айлдал учир анхаардаг тэнгэрүүд минь ээ
Ачтайхан эжийг минь урт наслуулж хайрла аа
Атга атгаар ааруул чихрээ түгээгээд
Алаг хорвоог аргаданхан баярлаж яваг
Ээж минь ээ

Санал хүсэл сонсдог савдгууд минь ээ
Сайхан эжийг минь урт наслуулж хайрла аа
Сар нартай хорвоодоо залбиран сүслээд
Сайн бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг
Ээж минь ээ.
Read On 0 - сэтгэгдэл

Nuans, Бүрнээбаяр ~ Ээж минь

2:40 PM
Алагхан хорвоод
Хүн дахин төрдөгсөн бол
Хүүгээ мэндлэхэд ээж минь та дахин төрөөдөө

Дх: Эх үрийн энэрэлт дуугаа
Ээж минь та аялаад
Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө

Алагхан хорвоод
Хүн дахин залууждаг бол
Хүүгээ өсгөхдөө
Ээж минь та дахин залууждаг
Хүүтэйгээ эрхлэн тоглоол
Ээж минь та мишээ
Хүж дэлхийгээ баясгаад залуужаадаа

Алагхан хорвоод
Хүн дахин төрдөгсөн бол
Хүүгээ мэндлэхэд ээж минь та дахин төрөөдөө

Дх: Эх үрийн энэрэлт дуугаа
Ээж минь та аялаад
Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө /2/
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2