Баярцэнгэл ~ Шинэ жилийн адал явдал
4:05 PMБүүдгэр сартай тэнгэрийн одод анивчин гялбаад
Бийрэн хөмсгийг чинь цас нь гоёжээ
Өвлөөр хэнзлэн ургасан
Өнгийн гоёмсог цэцэг
Өвөрт минь хайлах ганцхан зүрх чи
Дх: Цас минь чи хаана байна
Цохилох зүрхийг минь сонсооч
Хүслээ шивнэн хүлээх энэ мөчид
Аяархан аяархан буу
Хайрт минь чи ирээч
Хацрыг минь амжиж үнсээч
Чам руу тэмүүлэх хайрын энэ төгөлд
Дурланхан дууланхан ирж гэрэлтэнхэн гийнэ
Цантсан цонхонд хээлсэн хайр гэрэлтэх гялбаа
Сайхан чамайг минь саран мэт зуржээ
Чамдаа зүрхэлж илчилсэн
Хайрын халуухан үнсэлт
Харцанд минь уусах миний зүрх чи
Дх: Цас минь чи хаана байна
Цохилох зүрхийг минь сонсооч
Хүслээ шивнэн хүлээх энэ мөчид
Аяархан аяархан буу
Хайрт минь чи ирээч
Хацрыг минь амжиж үнсээч
Чам руу тэмүүлэх хайрын энэ төгөлд
Дурланхан дууланхан ирж гэрэлтэнхэн гийнэ
Хүсэл биелэх мөч зул сарын баяраар
Илбийн юм шиг учрал надад иржээ
Чимсэн модны мөчир доор
Чиний улаахан даашинз
Үлгэрийн үдшийг үүрд дэлгэх шиг
Дх: