Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хэзээ. Show all posts

Болд & Номинжин -Хэзээ

5:12 PM

Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Би чамд хайртай гэдгээ
Хэзээ ч зүрхэнд минь хадаж
Бороо шиг норгож орхих вэ
Хацар норгосон дуслуудыг
Нулимс байсныг мэдээгүй ч
Хэзээ чи намайг үнсэх вэ
Гэхдээ чи надад дурлахгүй ч гэлээ
Гуньсан бодлыг минь хайрлаж амьдраад
Гэхдээ чи саранд дурлахгүйгээр
Гэгээн хорвоогийн өнгийг өөртөө уусгаарай
Chorus:
Цэцгийн дэлбээ газраас өндийж
Хэзээ гадаа хавар болох вэ
Чи хэзээ намайг хайрлэх вэ
Гадаа орсон цасан өвлийг
Гуниг байсныг мэдээгүй ч
Хэзээ миний сэтгэл догдлох вэ
Зүрхэнд хэзээ өглөөний наран гийж
Зөөлөн уруул чинь хэзээ үнсэх вэ
Зүүдэнд минь дандаа шүүдэр шиг бууж
Зүггүй салхи шиг намайг хэзээ үнсэх вэ
Chorus:
Зүүдийг минь аргадаж чи минь наддаа ирсэн
Ирсэн чи ирсэн сэтгэл хэмээх хөлөгөөр
Холоос чамдаа би ирлээ би ирлээ 

Read On 0 - сэтгэгдэл

ACapella - Хэзээ

8:43 AM
Гэгээн хайраа дурсаад
Цээжинд хөндүүр зүрх минь цохилно
Чи дэргэд байхгүй болохоор
Өнчин сэтгэлийг уйтгар нөмөрнө
Гомодол гунигийн манан бүрхсэн нүднээс
Гансран үгүйлсан хайрыг чи хараач
Хэлээч наддаа үнэн хайрын үгээ
Хүсэл сэтгэлд минь чи минь гэрэлтэхгүй гэж үү?

ДХ: Хэзээ хатаж гандсан зүрхэнд
Хайрын хур шиврэх бол хэзээ хэзээ *2

Бодол сэтгэл үймрээд
Хатан зүрх минь хүндхэн цохилно
Хайр дурлалаа санан үгүйлж
Шаналал гунигийн өдрүүд хөврөнө
Зүсрэх бороо жиндэх хүйтэн салхинаас
Халхлан тэвэрсэн хайрыг чи санаач
Санан шимшрэх сэтгэл зүрхийг сонсооч
Хайрын тэнгэрт гийх наран мандахгүй гэж үү?

ДХ: *2


Үг: Д.Лхагва
Ая: А.Төгсбаяр
Read On 0 - сэтгэгдэл

Болд, Номинжин - Хэзээ

4:40 PM
ДХ: Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ

Би чамд хайртай гэдгээ
Хэзээ чи зүрхэнд минь хандаж
Бороо шиг норгож орхих вэ
Xацар норгосон дуслуудыг
Нулимс байсныг мэдээгүй ч
Хэзээ чи намайг үнсэх вэ
Гэхдээ чи надад дурлахгүй ч гэлээ
Гуньсан бодлыг минь хайрлаж амьдраад
Гэхдээ чи саранд дурлахгүйгээр
Гэгээн хорвоогийн өнгийг өөртөө уусгаарай

ДХ:

Цэцгийн дэлбээ газраас өндийж
Хэзээ гадаа хавар болох вэ
Чи хэзээ намайг хайрлах вэ
Гадаа орсон цасан өвлийг
Гуниг байсныг мэдээгүй ч
Хэзээ миний сэтгэл догдлох вэ
Зүрхэнд хэзээ өглөөний наран гийж
Зөөлөн уруул чинь хэзээ үнсэх вэ
Зүүдэнд минь дандаа шүүдэр шиг бууж
Зүггүй салхи шиг намайг үнсэх вэ

ДХ:

Зүүдийг минь аргадаж
Чи минь наддаа ирсэн
Сэтгэлийг минь хөдөлгөөд
Холоос би чамдаа ирлээ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2