Kiwi ~ Намрын бороонд би гомдсон
1:40 PMХажууд минь үргэлж байсан
Хайр зөгнөсөн инээмсэглэл минь
Хаашаа чи юунд одоо вэ
Чамайг хүссэн учраас би
Чамаас холдохыг өөртөө зөвшөөрсөн
Хагацлыг тэврээд бууж өгсөн
Хайргүй гээд өөртөө би итгүүлмээр байна
Дх: Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чамруу инээдэг харцанд
Нулимс удаан зохисонгүй
Чинийх байхаа би больсон
Чамд гомдохоос би айсан
Намайг тэврэн байж орсон
Намрын бороонд би гомдсон
Өчигдөр гэдэг энэ үг
Өөрт минь дэндүү хуучирсан ч үнэтэй
Өнөөдөр би чамгүй байна
Өнгөрсөнийг зүүдлээд сэрсэн
Өглөөг үзэн ядалтаар угтсан
Өнөөдөрт би дасахгүй нь
Өнгөрсөндөө би үүрд амьдармаар байна
Дх: Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чамруу инээдэг харцанд
Нулимс удаан зохисонгүй
Чинийх байхаа би больсон
Чамд гомдохоос би айсан
Намайг тэврэн байж орсон
Намрын бороонд би гомдсон /3/
Kiwi ~ Сарнаас зүүгдсэн охин
5:43 PMОддын дунд төөрч будилсан охин байна
Тэр сарнаас зүүгдэн ширтэн дэлхий рүү
Цэнхэр гаригаас хайр мэдрэгдэн
Цэнгэг далай түүнийг даллана
Тэр хайр мэдрэхийг хүслээ
Дх:Сарнаас доош тэр уналаа
Дэлхий түүнийг тэврэн авлаа
Харь гаригийн охин зугаалсаар
Түүнд гоё байна
Цэцэгс модод амьтад хүртэл
Түүнд мишээнэ
Дөлвөлжин цас охины хацарт
Ягаан өнгөөр хайлан урсана
Түүнд ер бусын санагдлаа
Дх:Сарнаас доош тэр уналаа
Дэлхий түүнийг тэврэн авлаа
Сарыг бодвол энд
Халуун хайраар дүүрэн
Санана дэлхийг
Үүрд үлгэрт
Дх:Сарнаас доош тэр уналаа
Дэлхий түүнийг тэврэн авлаа
Kiwi ~ Харамсаж хараад хэрэггүй
5:31 PMОдоо ч гэсэн хайртай хэвээрээ
Өөр хэн ч үүнийг мэдэхгүй ээ
Гэсэн ч хэзээ ч хамт байхыг би хүсэхгүй ээ
Дх:Халуухан харагдаж байна уу
Харамсаж хараад хэрэггүй ээ
Хаяад явсан тэр хүн чинь би биш гэж үү
Учраа хэлэлгүй уучлал гуйлгүй хаалгаа савсаан
Өглөө нь чамруу залгахад утсыг чинь охин авсан
Уурлаж орлиод юу ч өөрчлөгдөхгүйг би мэднэ
Зөөлөн хэзээд хатуугаа иднээ
Дх:Халуухан харагдаж байна уу
Харамсаж хараад хэрэггүй ээ
Хаяад явсан тэр хүн чинь биш гэж үү /2/
Хоолойгоор хоол давахгүй хоосон хоносон өдрүүд минь
Чиний таалаагүй миний биеийг гуалиг болгожээ
Хайрласан сэтгэл үзэн ядалт болон хувирхад
Хөөрхийлөлтэй намайг хатуу болгожээ
Дх:Халуухан харагдаж байна уу
Харамсаж хараад хэрэггүй ээ
Хаяад явсан тэр хүн чинь биш гэж үү /2/
Уучилж чадахгүй
Төрх минь сайхан ч зүрх минь уйлсан
Хэнийг хэзээ ч чам шиг хайрлахгүй ээ
Хайрт минь бусдыг хайрлахыг харах хэцүү
Kiwi ~ Хайр нь арыг нь даана
11:33 AMЧи хичнээн хол байсан ч хайр нь Okey
Чимээгүй холдохдоо би уйлахгүйг хичээнэ
Намайг явахад чи юу ч мэдээгүй, хэлхийг би хүсээгүй
Цас бороо аль нь ч орсон би Okey
Чамаас үлдсэн хайр дулаацуулсан хэвээр
Засмал замын хурд зүрхэнд минь шатсаар
Би одоо ч асаана
Дх:Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм Okey энэ бүхний цаана
Хайр нь Okey, хайр нь арын нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Хурдны зам дээр сэтгэл минь хөврөнө
Жирэлзэх зам дээр амьдрал минь өнгөрнө
Туулсан бүхнээ би ардаа үлдээнэ,
Чамтай хамт үлдээнэ
Үүрд хамтдаа гэж би андуурч явжээ
Чамд худлаа хэлсэнээ уучилж чадахгүй нь ээ
Цээжинд минь хүрч уралдахыг мэдэж байна
Би эндээс явж байна
Дх:Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм Okey энэ бүхний цаана
Хайр нь Okey, хайр нь арын нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Бугуйн цаг минь цантаад амьсгал үгүй
12 дээрээс зүү хөдөлсөнгүй ээ
Сэтгэл эмтэрч зүрх минь цохилсоор байна
Туулсан бүхнээ ардаа орхиод
Би явж байна
Дх:
Kiwi ~ Эхийн тухай дуу
11:19 AMАлган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа
Энгэрийн ганцхан яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг мэдсэнгүй
Өрөвдөж явлуу ээжийгээ
Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Өвсний толгой цайраад байна
Өвөл болохын шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй дуулах юм
Ээжийгээ санасны шинж үү дээ
Kiwi - Нууцхан хайр
8:40 AMУчрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын хүү байж дээ чи
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ
ДХ: Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана *2
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зуурдын хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй миний хайр байж дээ чи
ДХ: *3
Үг, ая: Д.Жаргалсайхан
Kiwi - Гэрэлт од
8:14 AMОргилуун сэтгэлдээ чамайг мөрөөднө
Чи миний анхны дурлал юм болохоор
Чин зүрхний минь шүтээн билээ чи
ДХ: Зүүдэнд минь зөнгөөрө учирсан
Зүрх сэтгэлд минь хайрын зулыг асаасан
Шөнийн тэнгэрийн доор надтай учирсан
Зүрх сэтгэлийн минь гэрэлт од
Бүтэлгүй ч хайрын энэхэн дуу минь
Бүрхэг тэнгэр мэт надаа санагдана
Чи миний анхны дурлал юм болохоор
Чинь зүрхний минь шүтээн билээ чи
ДХ:
Үг, Ая: Халиун
Kiwi - Сүүлчийн найраглал
8:11 AMХарь нутагт надад очих зам үгүй
Тэртээх алсаас чи минь намайг олж харъя гэвэл
Олж харахгүй намайг, олж харахгүй намайг,
Найз минь баяртай
Тэнгис далайн хязгааргүйн
Орчлонд цаг намайг нааш цааш нь шидлэнэ
Нэг эргээс нөгөө эрэг рүү би хөвөн дахин
Чамтай уулзахгүй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс тэртээ
Холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи
Чамд миний хайрын мэндийг хүргэнэ
Хайрт минь хараарай, хайрт минь ажаарай
Би чамаас холдож явсанаас хойш юу үлдсэнийг олж хараарай
Чи амьдралынхаа сүүлийн мөчид дурсамжаа эргэн санаарай
Хоосролгүй харамсалгүй цагийн зайг чи минь туулан мэдрээрэй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс тэртээ
Холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи чамд миний хайрын мэндийг хүргэнэ ээ
Энэ бол зүүд биш, энэ бол зүүд биш
Энэ бол миний хамгийн нандин чин зүрхний үнэн билээ
Чи амьдралынхаа сүүлийн мөчид дурсамжаа эргэн санаарай
Хайрт минь хараарай, хайрт минь ажаарай
Би чамаас холдож явсанаас хойш юу үлдсэнийг олж хараарай
Хаврын шөнийн цэнгэг салхи чамд миний хайрын мэндийг хүргэнэ ээ
Энэ миний хайр юм шүү
Kiwi - Гэнэт ирсэн дурлал
8:49 AMШирүүн бороо орж билээ
Ногоон гэрэл асахыг хүлээж би гарц дээр
Зогс билээ
Дэргэд минь нилээн яарсан шинжтэй чи шүхэртэй
Ирж зогслоо
Норохгүйн тулд би чиний шүхэр дор орж
Борооноос нуугдлаа
ДХ: Чиний цээжинд наалдан зогсоход
Зүрх минь чанга цохилноо
Гэрэл аль хэдийн солигдоод
Цаг мөч яаруулнаа
Машины цуваа тасралтгүй хөвөрнөө
Зам гарах хүмүүс ар араасаа цуварнаа
Гэрэл солигдохыг хүлээх зуур чи надтай юм
Ярих шиг боллоо
Чиний зөөлөн харцанд уярав бололтой
Би балмагдлаа
Анхны харцаар дурлаж болдог гэж
Уншиж сонсож байснаас биш
Ариун дурлалын сум гэнэт харваж
Ирдгийг би мэдэрлээ
ДХ: Чиний цээжинд наалдан зогсоход
Зүрх минь чанга цохилноо
Гэрэл аль хэдийн солигдоод
Цаг мөч яаруулнаа
Машины цуваа тасралтгүй хөвөрнөө
Зам гарах хүмүүс ар араасаа цуварнаа
Үг, Ая: Долгион
Kiwi - 3 сэтгэл 1 хүсэл
8:49 AMАсгарах бороо шиг сэргэг хайрыг би хүснэ
Түүний зориулсан хайр дулаан ч гэлээ
Үүнээс илүү халуун сэтгэл байгаасай
Тайзан дээр тэр дуулахдаа хүүрнэдэг шигээ
Дотно үгийг надад үргэлж хэлдэг ч болоосой
Бодит байдалд би хичнээн ганцаарддагийг
Бурхан ч хамаагүй түүнд ганц хэлээсэй
Яагаад би ганцаардав
Яагаад би санааширав
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл нэг хүсэл *2
Түүнрүү минь танихгүй бүсгүй ганц залгаасай
Түүнийгээ харамлаж өөрөөр хардаж би хайрлахсан
Нэгэн хэвийн өнгөрөх энэ амьдралын өнгийг
Нэг л өөрөөр амсаж харахыг би хүснэ
Яагаад би ганцаардав
Яагаад би санааширав
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл нэг хүсэл *2
Алслан холдох цаг хугацаа буцаж ирэхгүй
Амьдралыг би жаргалаар амталмаар байна
Хайрыг би өөрөөр мэдэрч амсмаар байх юм
Хамаг бүхнээ сэтгэл зүрхээ чамдаа нээмээр
Яагаад би ганцаардав
Яагаад би санааширав
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл нэг хүсэл *2
Ая: Болд
Үг: Zz
Kiwi - Ганц шөнө биш
8:49 AMЭлдвийг ярилцана дан охидоороо
Хүний хөлөөс зайдуу нэгэн тансаг газар
Ганган дэгжин гурван залуу
Дөхөн дөхсөөр ширээн дээр минь ирлээ
Танилцъя наргия охидоо
Baby чи надад маш их таалагдсан ч
Чиний бүх юм надад сонин ч
Ганц шөнийн жаргал надад хэрэггүй
Baby ойлгоорой намайг
Үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөднө
Ганц шөнө биш
Чанга хөгжимд хөөрөн нисэж
Тойрон бүжиглэнэ бид гурвуулаа
Эргэн тойронд сайхан
Залуус биднийг өдөн бүчээд
Гараас атган бэлхүүс тэврэн
Чихэнд шивнэнэ залуус тэд бүгдээрээ
Baby чи надад маш их таалагдсан ч
Чиний бүх юм надад сонин ч
Ганц шөнийн жаргал надад хэрэггүй
Baby ойлгоорой намайг
Үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөднө
Ганц шөнө биш
Ганган дэгжин хөөрхөн охид олон байдаг ч гэлээ
Хайрлавч дараа нь үнэнч явдаг нь маш цөөхөн гэнэ лээ
Царайгаар цай сүүлэх үү
За болъё ганцаар үлдэх үү Яах уу Ийх үү
хэмээн бодсоор толгой эргэж гүйцлээ
Бэлхүүсээр тэвэрлээ бие арзас хийлээ
Битгий намайг гижигдээ гэж тэр залууд хэллээ
Чи надад таалагдсан ч Гоё сонин санагдсан ч
Ганц шөнийн жаргал надад сонин бишээ
Baby чи надад маш их таалагдсан ч
Чиний бүх юм надад сонин ч
Ганц шөнийн жаргал надад хэрэггүй
Baby ойлгоорой намайг
Үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөднө
Ганц шөнө биш *3
Ая: Наранзун
Үг: Zz
Kiwi - Чи хаачив
9:09 AMГүн амьсгаа чинь хаачив
Бурхан чамайг байдаг чадлаараа
Байгаль дэлхийгээр хайна
ДХ: Чамайг уултай өдрийн нартай
Бас салхитай урсах голтой
Хардаж бухимдсаар
Үзэсгэлэнтэй байгальд
Үүрийг гэгээ айсуй
Үргэн одсон танхилхан чамайг тэр
Үнэнчээр харуулдана
ДХ: Чамайг сартай бас бороотой
Бүрхэг тэнгэртэй бараан үүлтэй
Хардаж бухимдсаар
Үг, Ая: Ангирмаа
Kiwi - Улаан даашинз
9:09 AMСалхинаас өөр хэн ч сөхөхгүй
Давилуун зантай бүсгүй намайг
Сарнаас өөр хэн ч үнсэхгүй
Би ширүүн орох бороо
Бишгүй олон залуусыг
Тас шилбүүрдсэн аадар
Би цэв хүйтэн өвлийн цас
ДХ: Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй *2
Омголон зантай бүсгүй намайг
Найргаас өөр юу ч согтоохгүй
Би хөлчүү цэнхэр дарс боловч
Болор хундаганд сөгнүүлсэн
Хайр асаасан цэнхэр дөл би
Хатуу цэнхэр охь
Болор нүдийг чинь согтоосон
Галзуу улаан дарс
ДХ: Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй *2
Би өргөс дүүрэн цэцэг
Билгүүн танхил залуусыг
Өвтгөж хатгасан сарнай
Би өндөрт дүүлэх шувуу
Бэтгэрч унасан харцыг
Өөртөө шингээсэн хур
Би улаан даашинзтай
Давилуун бүсгүй
ДХ: Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй
Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй
Үг: Түвшиндэмбэрэл
Ая: Г.Жаргалсайхан
Kiwi - It's all right
9:09 AMХорвоог сайхнаар төсөөлдөг ч
Амьдралын өнгө аяс өөрчлөгдсөөр
Бодол санаа ч хувирдаг
Бүтэх бүтэхгүй зүйл олон байдаг
Бүдэрч алдсан ч сөхрөлгүй
Өөрт байгаа гутрал бухимдлаа
Бусдад бүү гаргаарай
ДХ: It's all right
It's all ok everybody say it *2
Хайрлаж явсан хүндээ хаягдсан бол
Уйлаад бүгдийг мартаарай
Маргааш чамайг шинэхэн учрал хүлээнэ
Магадгүй чи илүү жаргана
Хэн нэгэнд чи гомдсон бол
Уужуу сэтгэлээр уучлаарай
Хатуухан үг найздаа хэлсэн бол
Мөрийг нь тэврээд үнсээрэй
ДХ: It's all right
It's all ok everybody say it *2
Орчлонгийн өнгө үргэлж өөрчлөгдсөөр
Гэрэл гэгээ рүү биднийг хөтөлнө
Амьдралын урсгал буцахгүй болохоор
Цаг мөч үнэтэйг мэдрээрэй
ДХ: It's all right
It's all ok everybody say it *5
Үг: Zz
Ая: Наранзун
Kiwi - Хар нүдэн бүсгүй
9:08 AMХээр талын хээнцэр сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай
ДХ: Зүүдэнд гийх саран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай
Онгон хилийн хар нүдэн бүсгүй
Онгод бадраах хайрын сарнай
Олон эрсийн хүндлэл хүлээсэн
Орчлонгийн сайхан хүн сарнай
ДХ:
Дархан хилийн хар нүдэн бүсгүй
Даруухан төрсөн хайрын сарнай
Далдын мөрөөдлийг зүрхэнд үерлүүлсэн
Даамай хайрын зул сарнай
ДХ:
Үг: Ш.Дулмаа
Ая: Магсаржав
Kiwi - Араас чинь тэврэлгүй явууллаа даа
6:46 PMАз жаргалыг зөвхөн чамдаа хязгааргүй хүссэн учраас
Нулимсаа би чамаас нуугаад нүүрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврэлгүй явууллаа аз жаргалыг заавал олоорой
ДХ: Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчъе
Чамд л цохилдог зүрхээ нууцалъя
Чамдаа үнэнч ганцаар үлдье *2
Эргэж харалгүй чи минь надаас яв даа хайрт минь
Эргэж бүү дурсаарай намайг өнгөрсөн бүхнийг бас хайрыг
Өөр амьдралын эхлэл дээр үлдээгээд явлаа би чамайг
Өөр хэн нэгэн сайн хүнтэй үргэлж нулимсгүй яваарай
ДХ: Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчъе
Чамд л цохилдог зүрхээ нууцалъя
Чамдаа үнэнч ганцаар үлдье *4
Үг: Zz
Ая: Наранзун