Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Kiwi - Ганц шөнө биш

Дарс шимэн хацар улайж
Элдвийг ярилцана дан охидоороо
Хүний хөлөөс зайдуу нэгэн тансаг газар
Ганган дэгжин гурван залуу
Дөхөн дөхсөөр ширээн дээр минь ирлээ
Танилцъя наргия охидоо

Baby чи надад маш их таалагдсан ч
Чиний бүх юм надад сонин ч
Ганц шөнийн жаргал надад хэрэггүй
Baby ойлгоорой намайг
Үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөднө
Ганц шөнө биш

Чанга хөгжимд хөөрөн нисэж
Тойрон бүжиглэнэ бид гурвуулаа
Эргэн тойронд сайхан
Залуус биднийг өдөн бүчээд
Гараас атган бэлхүүс тэврэн
Чихэнд шивнэнэ залуус тэд бүгдээрээ

Baby чи надад маш их таалагдсан ч
Чиний бүх юм надад сонин ч
Ганц шөнийн жаргал надад хэрэггүй
Baby ойлгоорой намайг
Үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөднө
Ганц шөнө биш

Ганган дэгжин хөөрхөн охид олон байдаг ч гэлээ
Хайрлавч дараа нь үнэнч явдаг нь маш цөөхөн гэнэ лээ
Царайгаар цай сүүлэх үү
За болъё ганцаар үлдэх үү Яах уу Ийх үү
хэмээн бодсоор толгой эргэж гүйцлээ
Бэлхүүсээр тэвэрлээ бие арзас хийлээ
Битгий намайг гижигдээ гэж тэр залууд хэллээ
Чи надад таалагдсан ч Гоё сонин санагдсан ч
Ганц шөнийн жаргал надад сонин бишээ

Baby чи надад маш их таалагдсан ч
Чиний бүх юм надад сонин ч
Ганц шөнийн жаргал надад хэрэггүй
Baby ойлгоорой намайг
Үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөднө
Ганц шөнө биш *3


Ая: Наранзун
Үг: Zz
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2