Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Ирж байна чи минь. Show all posts

Агиймаа - Ирж байна чи минь

2:57 PM
Хаврын шувүүд намрын шувуудаасаа илүү
Хайр энэрэл авчирч намайг уяраах юм
Хаврын цэцэгс намрын цэцгүүдээсээ илүү
Учрал хүлээлт авчирч намайг сэргээх юм

Анхны бороо сүүлчийн борооноосоо илүү
Хүсэл мөрөөдөл авчирч намайг ариусгах юм
Анхны цас сүүлчийн цаснаасаа илүү
Итгэл хайр авчирч намайг дуулуулах юм

Дахилт:
Ирж байгаа чиний захиаг
Уншсан юм шиг л хүлээх минь жаргал
Ирж байгаа чиний зүг рүү
Очсон юм шиг л зүүдлэх минь жаргал

Сарны туяа нартай өдрөөсөө илүү
Чамайг бодох үдшийг надад бэлэглэх юм
Оддын гэрэл шүүдрийн дуслаасаа илүү
Болзоо хайр зөгнөж сэтгэлд тодрох юм
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2