Freezone, Сэрчмаа ~ Миний нулимсийг салхи л арчина даа
2:04 PMИйм л байхын учиртай ч юмуу
Мэдэхгүй үнэнд ганцаар уймраад ч яах вэ
Миний нулимсыг салхи л арчина
Яв даа хайрт минь, яв даа хайрт минь
Би ямар азтай байх ч ёстой ч юмуу
Чимээгүйн дунд ганцаар гуниад ч яах вэ
Чи бид хоёрын хэн нь ч буруугүй ээ
Дх: Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надад үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Шивэрч л байг бороо л юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан л хайр минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Явдаа хайрт минь чи /2/, чи минь
Чи ямар гунигтай байх ёстой ч юм уу
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг дагая даа, жамыг дагая даа
Дх: Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надад үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Яв даа хайрт минь яв даа, хайрт минь намайг орхиод яв даа
Яв даа чи минь яв даа, хайрт минь надад үнсүүлээд яв даа...
Сэрчмаа, Shaman ~ Хайр бид хоёр (Entre-nous)
11:23 AMХүсэл өнгөгүй зүүднээс би сэрсэн
Ухаан санаанд чинь эзэмдүүлэн байж
Салж чадалгүй чамдаа би хайлж
Entre-nous de nos bras
C' est le temps qui donnera
Un premier rendez-vous entre-nous
Энэ сэтгэл ухаанаас минь алсад оджээ
Зүрх эзнээ мартан чамдаа автжээ
Бодол минь тэвчээрээс халиж урснаа
Догдлол минь мэдрэмжээс минь үүрд хэтэрчээ
Хүсэл минь хяслаас ч халуун ноцжээ
Тэмүүлэл минь хязгаарт үл баригдаад
Entre-nous c' est toujours
C' est le contraire d'un jour
Un voyage sans detour entre-nous
Entre-nous c'est le fort
La raison et le tort
C'est l'envie qui nous mord dans le cou
Энэ сэтгэл ухаанаас минь алсад оджээ
Зүрх эзнээ мартан чамдаа автжээ
Бодол минь тэвчээрээс халиж урснаа
Догдлол минь мэдрэмжээс минь үүрд хэтэрчээ
Хүсэл минь хяслаас ч халуун ноцжээ
Тэмүүлэл минь хязгаарт үл баригдаад
Entre-nous c'est l'aveu qui nous brule en dessous
De nospeaux qui l'n frole jaloux
De la moindre seconde sans nous
Entre-nous c'est toujours
C' est le contraire d'un jour
Un voyage sans detour entre-nous
Сэрчмаа ~ Ханийн дуу
11:18 AMНаран мандах шиг мишээсэн алаг хөөрхөн үрсээ бодон
Насны хайр чамдаа сэтгэлээ би аргамжиж
Нууцхан ширтэх харц бүхнээс нандин бүгдийг далдлан
Мэргэн ухаарлыг нэмж чамайгаа би хайрласан
Нууцхан ширтэх харц бүхнээс нандин бүгдийг далдлан
Мэргэн ухаарлыг нэмж чамайгаа би хайрласан
Дэггүй сормуус хаялан ханийг минь өдөх харцнаас
Дэндүү их өмчирхөн харамлахгүй байж чадахгүй ч
Дээсэн дөрөөнд чи минь сэтгэлээ нөмөглөн гэгэлзээд
Дээдийн энэ хайраа хоёрдуулж битгий хугаслаарай
Дээсэн дөрөөнд чи минь сэтгэлээ нөмөглөн гэгэлзээд
Дээдийн энэ хайраа хоёрдуулж битгий хугаслаарай
Дахилт:
Хорвоогийн жамаар чамтайгаа учраад
Хосгүй хайраараа биесээ чимээд
Хүүгийн аав, охины ээж нь болоод
Хан хорвоо дээр нэгэн бүл нэмэгдсэн
Ганцаардах сэтгэлгүй хорвоод ханьтай яваадаа түшигтэй
Гал тасалж тооно өргөсөн гэрийн тулгандаа дөлтэй
Голомт залгах үрсээ бурмаар тэтгэх хүслэнтэй
Гэгээн хайраар бялхсан бидний амьдрал жаргалтай
Голомт залгах үрсээ бурмаар тэтгэх хүслэнтэй
Гэгээн хайраар бялхсан бидний амьдрал жаргалтай
Дахилт:
Хорвоогийн жамаар чамтайгаа учраад
Хосгүй хайраараа биесээ чимээд
Хүүгийн аав, охины ээж нь болоод
Хан хорвоо дээр нэгэн бүл нэмэгдсэн
Сэрчмаа feat Quiza - Intro
8:32 AMТэгээд зохицож байна энэ миний хоолойтой
Listen to it loud, дуулах би тоолондоо
Хүрээгээ тэлнэ би, Үгээ хэлнэ 6и
Хөгжим тавь хамгийн чанга
Тэгээд доргиж байна хүн болгон надтай цуг
Өшөө чангаас чанга, бүжиглээч хамтдаа цуг
Quiza-тай ханьсие би, бүгд сонсьё энд
Энэ дуу бол дуулна миний тухай
Хэн 6э гэж намайг андуурахгүй ээ
Асуулт болгонд надаас хариулт хайна
Харин дуугаараа би чамд хэлж байна
Бусдын хэлдэг танхил наалинхай
Буруу өссөн охин биш харин
Амьдарлын минь түүх биш тийм сайхан
Гэхдээ миний дүр бол бардам зан
Ер нь би бол хувь заяандаа дурласан
Учир нь миний амьдрал намайг сургасан
Гэнэндүү бодол - бүхэн минь одоо
Ард минь үлдэж гэсэн ч миний амьдрал содон
Хөгжим бүжигт 6и тийм лаг нь байгаагүйээ
Алдаж онож магадгүй гэж айгаагүйээ
Өөрийнх өөрөө - үргэлж өөртөө
Итгэж явсан тэр минь одоо ч гэсэн өөртөө
ДХ:
Эндэж явсан миний дардан зам
Гэндэж үзсэн анхны минь хайр
Эргээд энэ алдаагаа давтахгүйээ
Үнэн худал үгэнд автахгүйээ
Дайны талбарт орсон ч амьд үлдэнэ
Дуулсан дуу минь хэнтэй ч үзэлцэнэ
Өчигдөрийн минь мөрөөдөл биелэнэ
Маргаашийн төлөө гэвч 6и зүтгэнэ
Жирийн нэгэн байхыг хүсэхгүй би даанч
Жинхэнэ чанараа гэсэн ч гээгүй би хаа ч
Ажил зөндөө - би эрин зуундаа
Алхаж яваа нэгэн ажил хэрэгч бүсгүй
Илүү гэрэл гэгээтэй миний ирээдүй
Хэн нэгэнд найдаж амьдрах хэрэггүй
Гадаад орон - тансаг орчин
Хэзээ ч хүсээгүй гэхдээ зүгээр суугаагүй
ДХ: Dram and bass throw it out
Тэгээд зохицож байна энэ миний хоолойтой
Listen to it loud, дуулах би тоолондоо
Хүрээгээ тэлнэ би
Who is next?
Одоо миний ээлж одоо микрофоны ард
Одоо хэн ч намайг гүйцэхгүй бүгд миний талд
Би хийсэн би хэлсэн 6и дуулсан 6и муулсан би
Хэний ч сэтгэж байгаагүй flow-ыг олж дуулсан би
Хэзээ ч өөрийнхөөрөө оршино гэсэн дуундаа би
Хэн 6э гэж хэрэггүй мэдээж ноён Quiza
Миний талаар мэдэхгүй бол сонс Хийморийн сан
Миний flow-ыг ойлгохгүй бол don't give a fuck !!
ДХ:
Сэрчмаа - Bye bye
8:32 AMУйлаагүй, уурлаагүй нэгэнт оройтсон
Чи намайг хайрт минь гэж хэрэггүй би солигдсон
Чамайг гэх нулимс минь дуусаж барагдсан
Тав дахийн орой чи гарахдаа
Надад ажлынхантайгаа хүлээн авалттай гэж хэлсэн
Харин тэгээд үүрээр ирсэн
Хэрвээ хүлээн авалт юм бол
Яагаад заавал өглөө болтол
Хоёр хүний хоолонд орсон
Тооцооны биллийг олсон
Чиний цамцанд өөр нялуун үнэр шингэсэн
Чи намайг мэхлэн өөр нэгэнтэй нь цэнгэсэн
Би чамд итгэж харин тэгээд гэндсэн
Одоо чамайг хайрлаж чадахгүйгээ мэдсэн
ДХ:
Чамруу шөнөжин залгасан
Харин чи утсаа салгасан
Өглөө нь үлгэр эхэлсэн
Худлаа ярьж намайг мэхэлсэн
Чиний хамт байсан гэсэн
Найзруу чинь би ярьсан
Чамайг асууж санаа зовсон
Мэдэхгүй гэж тэр сэрсэн
Утасны цэнэг дууссан гэсэн
Чамайг явдаг өдөр би цэнэглэсэн
Чиний харцнаас бүхнийг ойлгосон
Эхэлж байсан амьдралыг төгсгөсөн
ДХ:
Хайр даасангүйээ
Зовлон үзээгүй болоод чи
Жаргал ойлгосонгүй
Даанч мэдсэнгүй
Чамайг ийм хүн гэж
Чамайг ингэнэ гэж Вуе
ДХ: *2
Сэрчмаа - Хаана байна
8:11 AMЧиний дугаартай симийг утастайгаа алдсан
Намайг олж ирнэ гэж хүлээсэн хугацаа
Харин одоо мартаа юу хэмээн итгэл алдсан
Ер чадаагүй чамайг хүмүүс орлож
Би мартаагүй одоо болтол бодож
Танай гадаа танайх нүүгээд явсан
Бүхнийг санадаа нандин дурсамж байсан
Чамайг харна хааяа миний зүүд
Зүүдэнд үзэгдэнэ бидний түүх
Чамайг хайх зовлонтой тэнцүү
Намайг мартасны шинж үү
ДХ: Хайрын дуунд гардаг шиг баатар
Харин надад байна уу чи хаана байна
Бурхан минь хариулаач
Чамд байсан харин даанч
Үнсгэлжинг үргэлж сэрээдэг
Ханхүү чи хаана байна ирээрэй
Бие минь яг л нойрсоно
Уруул дээр минь чи үнсээч
Бүх юм солигдоно хоног явах тусам
Зүрх хорогдоно, чамайг эргэн дурсана
Харамсалтай нь тэр үе дахин давтагдахгүй
Хэрвээ надад эргээд ирвэл дахиад явуулахгүй
Найзалсан би өөр залуутай
Тэгэхэд мэдэрсэн би чамд хайртайг
Үүнийг сонсоод чиний дургүй хүрнэ
Гэхдээ бодооч надад ухаарал өгсөн
Чамгүйгээр би үггүй дуу
Дайны талбарт сумгүй буу
Үлгэрг үлээх галгүй луу
Нууранд буусан далавчгүй шувуу
ДХ:
Бодол биш энэ бол хүсэл минь
Боломж биш энэ бол хайр сэтгэл
Ганцаараа чамайг хүлээсэн
Сүүлчийн удаа намайг чи сонсооч
ДХ: *2
Сэрчмаа feat Ц.Арюна - 18 сар
8:11 AMНэг жил зургаан сар өнгөрч, бид хоёр аз жаргалтай хос
Хэн ч чадахгүй бидний амьдралд саад болж хэзээ ч тэр бүтэхгүй
Бидний хайр бол агуу гүнзгий харин чи намайг гүйцэхгүй
Миний хайр чамаас илүү гэж би хэрэлдээд ч яахав дээ бүсгүй минь
Бидний түүх жил зургаан сарын өмнөөс харамсалтай нь эхлэлтэй хайр минь
Миний angel гэж тэр намайг дуудна, чамайг бол тэгэхгүй
Хайртай гэж андуурсан залуу чинь минийх
ДХ: Арван найман сар – тэр зөвхөн миний залуу
Тэр бусдаас илүү халуун, түүний хүсэл байнга оргилуун
Арван найман сар — тэр миний л хамааралтай
Харин чи санаархалтай, бүтэхгүй нь харамсалтай
Жил зургаан сар - энэ надад ург хугацаа
Жил зургаан сар - хангалтгүй чамайг таньхад
Найз минь намайг уучил, даанч тэр зөвхөн минийх
Хайртай тэр надад, зай тавь харин надад
Бид хоёр бие биедээ таарсан хосууд гэж чи сайн мэднэ
Мэдсээр байж саад болох санаатай буруугаар чи сэтгэнэ
Ямар ч үр дүнгүй цагаа дэмий үрж байна, сэтгэлээр унах вий дээ
Орой болгон тэр чамайг хуурч байна, мартсан чинь дээрдээ
Хамаагүйээ, өглөө болгон шинэ цэцэг манай гэрийн
Үүдэн дээр минь, хайр сэтгэл харагдаж байна, харин андуурч байна чи өөрөө
Өчигдөр л гэхэд надад хайртай, өнөөдөр намайг санаж байна
Гэсэн мэссэж өдөр болгон ирж байна, харин чи андуурч байна
ДХ:
Хэзээ ч түүнийг 6и алдахгүйээ
Хэн ч байсан бид салахгүйээ
Тэр надад олдсон ганцхан хайр минь
Би түүний хэлсэн энхрий baby
Тэр мамайг үнссэн, тэр намайг хүссэн
Хайр минь зүрхнийх, тэр ганцхан минийх
Түүний сэтгэлийг 6и сонсож чадна
Түүнгүйгээр зүрх минь бас шатна
Яагаад гэвэл 6и түүнд хайртай
Энэ миний үг
Тэр миний залуу, миний хайр
Ooh би чиний төлөө тэмцэнэ
ДХ:
Сэрчмаа - Юунд ч санаа бүү зов!
8:10 AMГанц орой бөөнөөрөө гаръя бид
Хамтаараа бүгдээрээ party-дие
Юунд ч санаагаа бүү зовоо найз минь
Үдэшлэг хийе, хүссэн бүхнээ хийе
Гараа өргө ойлгож байвал толгой дохъё
Ганцаараа уйтгарлаад хэрэггүйээ
Чамд хөмсөгөө зангидаад нэмэргүйээ
Материал араасаа чамайг дагуулана
Түүний хойноос гүйгээд байвал гэнэт галзуурана
Шунал хүсэлд хязгаар үгүй
Мөнгө, ажил хэрэг энэ бүхэнд мансуурана
Ажил хийх гэдэг юуны төлөөг мэдсэн үү
Дараа нь харин стрессээ гаргах вэ юунд
Ядаргаанд орох вий, цагийг өөрөөр үр
Амьдрал үз хааяа мөнгөнөөс өөр
Хамт гаръя орой цугтаа
Сайхан party өнгөрөөж сууядаа
Чамд тайвшрах бас найзууд хэрэгтэй
Хариуцлага гэдгийг түр мартах хэрэгтэй
ДХ:
Цаг хугацаа хэзээ ч эргэж буцахгүй
Залуу нас дахиж бидэнд хайгаад олдохгүй
Байна асуудал гэсэн ч ганц удаа
Бүхнийг чөтгөр аваг түүнийг хая одоо
Хэн ч чамайг хорих эрх байхгүй шүү
Эсвэл сорих сайн муу аль нь вэ хөө
Уйлах өдөр бидэнд огтхон ч мундахгүй
Инээх өдөр харин хэзээ ч багадахгүй
Энэ орой бидний үдэш
Дуурайж бусдыг бүү жиш
Ирэх өдрийн эрч хүчийг эндээс
Явах өдрийн бэрхшээлүүд тэндээс
ДХ:
Хэзээ нэгэн цагт цагийг сайхан өнгрөөлөө гээд
Хожим хойно нь харамсахгүй гэж би чамд амлая
Мөнгийг хэзээч олж болдог бас үрж болдог гэлээч
Өнөөдөр дахиад давтагдахгүй
ДХ: /2/
Сэрчмаа - Red Wine
8:44 AMЧамтай сайндие - гэж хундаглахдаа
Харин бид хоёр эелдэг бие биедээ хандана
Тэр надад таалагдана тэр анхандаа тун зүгээр ч юм шиг
Харагдана даана ч биеэ тоосон
Бас тэгээд би түүнээс дордохгүйн тулд
Ихэмсэгээр түүнтэй хөндий харьцдаг байсан
Бид хоёрын ажилдаг газар цугтаа нэг дор
Тэр намайг хааяа үзнэ эмэгтэй хүнээс дорд
Би ч түүнийг гоё чадна, дуудна
Бүтэлгүй гэж тэгээд муудна
Yeaaah -Чамайг би үзэн яддаг ч юм уу бүү мэд
Намайг үл анзааран дургүй хүргэнэ залуу минь
Yeaaah - Долоо хоногоор би гадаад явахад
Чиний дургүй байгааг чинь хараад би гайхаж хоцорлоо
Хамт оройн хоолонд - уръя гэж хэлсэн
Явах хооронд намайг зогсоосон үүний дараа нь
би шоконд ороод
Тэгэлгүй яахав гэж би баярлаад
ДХ:
Гурван сар би чамайг дотроо бодож гаднаа худлаа
Царай гарган жүжиглэсэн яг дайсан
Бидний хоорондын харьцаа нь ингээд
Төгсөх юм даа гэж үнэндээ би айсан
Тэр намайг маш их сонирхдог байсан гэж нуулгүй
Хэлсэн болхоор би чадаагүй өгсөн виног уулгүй
Би чамайг урьд нь дутуу
Үнэлж дээ харин би буруугүй
Yeaaah - тэр надад нэг зүйл хэлэх гээд хэлж чадахгүй тэвдэн сандарч байгаа нь илт юм шиг санагдсан
Yeaaah - уусан виноныхоо халуунд би сэтгэл хөдлөөд шууд түүний хацар дээр зөөлхөн гэгч үнссэн
Хамт оройн хоолонд - уръя гэж хэлсэн
Явах хооронд намайг зогсоосон үүний дараа нь
би шоконд ороод
Тэгэлгүй яахав гэж би баярлаад
ДХ:
Гучхан минут энэ бүхэн болж өнгөрсөн
Яагаад ч юм 6и харин нэг л итгэсэн
Түүний царайны цаана нь түүний хайр нуугдаж байсан
Биднийг учруулсан тавилан гайхамшигтай
ДХ:
Сэрчмаа - Гэнэт ирсэн чи
8:43 AMБүх л юм байна дэргэд минь
Нэгэн хэвийн амьдрал минь
Олон ангит кино шиг
Өнөө орой юу хийх вэ
Даваа гаригт өнжинө гэртээ
Цагийн зүү шиг өдөр бүр
Давтагдсан ажлууд бий
Түүнтэй баарны текэн дээр
Танилцсан би weekend-ээр
Намайг урьж ярилцья гэнэ яахаа мэдэхгүй заа за тэгье гэнэ
ДХ: Намайг хүлээнэ найм дөчөөс
Чамтай уулзсан тэр мөчөөс
Цагийн хуваарь өөрчлөгдсөн
Дотны хүний тоонд гэнэт орж ирсэн чи гэнэт
Удаан эргэх миний зүрх
Улам хурдан эргэнэ хүрд
Хаалга тогшино уйдах бүрт
Сэтгэл дотор чи гэнэт орж ирсэн, гэв гэнэт
Орой болж ажлаа тарнаа
Үүдэн дээр улаан сарнай
Гайхаад хартал чамаас минь
Зурвас уулзъя хонгор минь
Намайг уяраах залуу минь
Чиний хэн байх хамаагүй
Байгаа чинь надад таалагдана
Сэтгэл хөдлөн татагдана
Чамтай өнгрөөнө цагийг цуг
Сонсоно миний дуртай дууг
Надад хайртай болсон гэнэ би ч гэсэн чамд дасчээ хайрт минь
ДХ: Тэр намайг хүлээнэ найм дөчөөс
Чамтай уулзсан тэр мөчөөс
Цагийн хуваарь өөрчлөгдсөн
Дотны хүний тоонд гэнэт орж ирсэн чи гэнэт
Удаан эргэх миний зүрх
Улам хурдан эргэнэ хүрд
Хаалга тогшино уйдах бүрт
Сэтгэл дотор чи гэнэт орж ирсэн гэв гэнэт
Өдөр болгон чамтай хамт би бүтэн сайнд ч хамтдаа л байна
Өндөг шарна өглөө цуг, өвдөг сөгдөн намайг гуйна
Хаа нэгтээ яаралтай ажил байна гэсэн ч хамаагүй
Хамгийн гоё цаг мөч учир үлдэнэ зөвхөн чамтай би
Чи тэгээд сайн бод, би чамд сайн болж
Урьд өмнө ингэж дурлаж байсангүй би damn boy
Түр зуурын жаргал гэж битгий бодоорой, амьдрал өөрөө
Харин түр зуурын жаргал юм байна гэдгийг чи ойлгоорой
ДХ: Чамтай өнгөрөөнө цагийг цуг
Сонсоно миний дуртай дууг
Надад хайртай болсон гэнэ би ч гэсэн чамд дасчээ хайрт минь
ДХ: /2/
Сэрчмаа, Quiza - Making Me Crazy
8:43 AMОдоо газар сайгүй OG-гийн шавь DJ-тэй
Өмнө нь биднийх зүгээр пентатоник ая
Харин энэ дуу арай өөр үг and flow and rhyme
Болно өглөө, энэ өдөр бүтээх ажил надад зөндөө
Цаг долоо хагас, босно би орноосоо /Hey!/
Нарны туяа хөшигний завсраар гялбан тусна миний нүүрэн дээр
Өдөржингөө, энд тэндгүй зарим ажил бүтнэ өөрөө
Эхнээс нь амжуулаад дуусна, орой
Ядарсан ч юм шиг гэнэт утас дуугарна хэн юм бол бүү мэдээ
Манай хэдэн охид намайг дуудна Irish-д
Гэртээ хариад хувцасаа солино би бол stylish
Өнөө орой нэг л гармаар, тэндээс дараа нь
Доргио газар зорино хамтдаа
ДХ: Нэгдүгээрт хөгжилтэй
Хоёрдугаарт хэмнэлтэй
Гуравдугаарт бүжигтэй, залуус тойрон эргэлдэнэ
Гэхдээ - надад хүсэл алга танилцах /Yeah!/
Тэд гэвч - асууна найзууд болон ярилцах /Yeah!/
Нэгдүгээрт DJ, хоёрдугаарт дэгжин
Гуравдугаарт энэ бүхэн making me crazy би хүсэл алга чамтай танилцах /Hey!/
Чи гэвч асууна найзууд болон ярилцах /Неу!/
Чи хэлнэ, чи намайг дажгүй гэж, cocktail-оор дайлна
Өөрийгөө би мэднэ
Надад мөнгө бий битгий санаа зов
Чиний бодож байгаа шиг би их зангүй
Даана ч үгүй би зүгээр л бүжиглэе
Дараагийн тав дахид дахин тааралдъя
Магадгүй тэгэхэд арай өөр
Эсвэл тэгэхэд чи надад өөр өөр харагдана
Манай охид намайг дуудна бүжгийн талбай дээр
Тэдний дундуур ороод хамтдаа party-дъя
Энэ газар орхино би стрессээ
Энэ бол баасан гаригийн нэгэн үдэш
ДХ:
Гэрэл цацрана би ганцаараа
Байгаа юм шиг бүжиглэнэ, хөгжим намайг улам бүр хөглөнө
Улаан, ногоон, цэнхэр гэрлүүд эргэлдэн намайг тойрохдоо
Сэтгэлийн гүнд байгаа харанхуйг нарны туяа мэт цоолноо
Энд урт богино үстэй охид club-аар дүүрэн
Би тэдэнд зориулж хөгжим тавина хамтдаа бүжнэ
Энэ хөөх, ямар дажгүй дамшиг вэ хөөш
Өнөө орой би энчээ эдэнд өгөөш
Цагаан майктай, дотуураа юу ч үгүй л байхдаа
Таазаараа хөдлөнө, нүдээрээ ирмэнэ сэтгэл хөдлөн алхана
Чам дээр ирлээ don't let me down
Харин чи надад хэлнэ ингэж битгий давар
Би чамтай зөвхөн манго татъя
Яагаад гэвэл өнөө орой чи бүжгийн хатан
Хэлээгүй, санаагүй, бодоогүй зүйл гэж битгий сандар
Харин хамт тийшээ нисье тэнгэрт тэртээ сансарт
ДХ:
Сэрчмаа - Хайрын дуу
8:43 AMХайлан урсах чиний минь дуу
Хөврөх цагийн аясаар
Хүрээд ирэх юм аа
Тэргэл саран намайг догдлуулсаар
Тодхон хүслээ би өөртөө шивнэнэ
Хайрын дуугаа би чамдаа дуулъя
Хонгор минь
Үүрийн жаргал туяа гэрэлтээд
Үнэн хайраа би чамдаа өгсөн
Үргэлж мөнхийн сэтгэл минь билээ
Хайрт минь
Зовлон дунд намайг бүү орхиорой
Зөвхөн чамайгаа хүсэн мөрөөднө
Зүрхний ганцхан хайрт чи минь
Хайрын дуу миний дуу
Хайлан урсах чиний минь дуу
Хөврөх цагийн аясаар
Ирэх юм аа
ДХ: /3/
Үг: Sally
АЯ: Hitomi Shimatani
Сэрчмаа - Бороо
8:43 AMШиврээ бороо үнэхээр гоёхон байна
Шүхрэн дороо чи минь мишээгээд
Нүд чинь нэг л дөлгөөн харагдаж байна
Амьдрал надад чамайг бэлэглэсэн
Ертөнц уужим ч чи бид учирсан
Чи бид хоёрын хайрын үлгэрийг
Дурлалын бороо чихэнд шивнэж байна
ДХ: Дурлалын үгийг чамдаа шивнээд л
Зөөлөн уруул чи минь шүргээд л
Хацар хацраа илж энхрийлээд л
Хайраар хоёр биенээ тэврээд л
Дурлалын бороо хөвөн үүлнээс
Хайрын балаар дүүрэн шиврээд
Дурлалт хүмүүн уйлж дуулсаар амьдралыг элээгээд
Дурласан атга зүрх цээжнээс
Дур булаам хайрыг хүснэ
Зүрх зүрхээ даган дээш улам ниснэ ээ
Асгат үүлнээ солонго сая татлаа
Долоон өнгийг нь тэмтэрч үзэхсэн
Дурлалт чамдаа сэтгэлийн үүдээ нээж
Ямар их хайртайгаа мэдрүүлэхсэн
ДХ:
Зөөлөн уруулд чи минь шүргээд л...
Сэрчмаа - Чи минь
8:43 AMЧимээгүй аниргүй шөнөөр зүүдэнд ирж учирсан ч
Хүлээсэн сэтгэлийн минь үзүүрээс зүүгдэж
Хүрч чадаагүй газрын минь зам болон хоцорлоо
Чи минь наддаа дурлал болон ирээд
Чин үнэн хайрын минь дурсамж болон үлддэг
Бодлоор дүүрэн харцаа чи минь илгээж
Бороо орсны дараа чи минь хайраа илгээсэн илгээсэн
ДХ: Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэдэгээ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэнэ энхрий хайрт минь
Чи минь наддаа нулимс болон ирээд
Чин үнэн сэтгэлийн минь аргадалт болж хоцорлоо
Хүртээгүй жимсний амт ийм л байдаг болов уу
Хүслийн заяатай орчлонд хүлцэж жоохон тэвчээд хүлээдэг
ДХ: Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэдэгээ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэнэ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэдэгээ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэнэ энхрий хайрт минь
Үг: Б.Төгсжаргал
Ая: Ц.Чулуунбат
Сэрчмаа - Өнөөдөр
8:43 AMЯг өнөөдөр ирж л явна аа
Санаж хүссэн өчигдрийг мартуулахаар
Сэрүүн зүүд чинь болж ирнэ
Нэг л шөнө би чинийхээ төрхийг
Нэрний чинь сайхантай мартаагүй
Минийх л гэж өмчилсөн хайранд догдлон
Өнөөдөр өөрийгөө өгье
ДХ: Дурлалын хундагыг
Хоёулаа ав адилхан
Дурсамжаараа дүүргэчихээд
Дуу чимээг нь энэ орчлонгоор дүүрэн хадаая
Түмэн дурлалын ододыг тэнгэрт түгээж
Тэдний дор хоёул өнөөдөр
Тэврэлтийн халуухан сайхныг мэдэрье
Өглөөг чи өөрөөс минь илүүтэй
Хүсэж байсныг чинь мэдэрсэн
Өчигдөр чинь өнөөдрөөр солигдон
Өглөө болж наран мандлаа
Үг: П.Хэрлэн
Ая: Т.Нарсар
Сэрчмаа - Холдмоогүй байна
8:43 AMУйлаад хоцрох нулимс гэж санаагүй
Үүдэнд ирэх хөлийн чинь чимээнээр
Үргэсэн янзага шиг цочиж явсан
Хайрт минь чи минь
Үймэрч үгүйлсэн сэтгэлд ирнэ гэж
Үүр цайтал би хүлээж сууна
Үзэн ядаж намайг мартъя гэсэн ч
Мартаж чадаагүй миний хайр
Өө чи минь өө хайр минь
ДХ: Сэтгэлээс минь битгий нисээч дээ
Сэрхүүхэн салхинд зүрх минь сэмрэнэ шүү
Хожимдож учирсан амраг минь гэлээ ч чи
Холдмооргүй байна чамаасаа би чинь
Од харваж шувууд буцах шиг
Он цаг надаас түрүүлж одсон
Өөр хүний хань болсон чамайгаа
Өр зүрхэндээ хайрлаж явъя даа
Хайрт минь чи минь
ДХ: Сэтгэлээс минь битгий нисээч дээ
Сэрхүүхэн салхинд зүрх минь сэмрэнэ шүү
Хожимдож учирсан амраг минь гэлээ ч чи
Холдмооргүй байна чамаасаа би чинь
Учраад холдох хайр гэж бодоогүй
Уйлаад хоцрох нулимс гэж санаагүй
Үг: Б.Эрдэнэцэцэг
Ая: Б.Дашдондог
Сэрчмаа, Quiza - Жалам хар
8:53 AMШинэ жилийг надтай л цуг бүжнэ
Хэн ч намайг үзэн ядахгүйээ
Хэн ч намайг тайзнаас түлхэж чадахгүйээ
Юу харж байна түүнийг мэдэр
Юунд дургүй хүрч байна , түүнийг сэтэл
Манай хүмүүс надтай цугтаа шүү гэтэл
Бусад хүмүүс нийтийн дуутайгаа өтөл
Миний гутал, миний top, цамц хүртэл
Blin blin энд тэндгүй үүнийг суртал
Тайзан дээр би дуугаа дуулна
Манайхан сурахдаа хурдан уул нь
ДХ: Төрсөн нутаг минь - Улаанбаатар
Дуртай ганц зүйл минь - Дуугаа дуулах
Хүссэн тэмцэл минь - Үгээ хэлэх
Зорьсон зорилго минь - Будаа болгох
Холоос давхиад ирсэн ч хонио зараад идсэн ч
Хотын соёлыг түгээнэ
-Энэ бол Хөгжим сонсох, хөгжил дагах, намайг ойлгох, надтай цугтаа
Хамт бусдыг доргиох - өөрөөр хэлбэл Хэмнэл, утгыг ойлгох
-Өөрөө тэгээд
Түүний хувцас Blin blin, миний flow blin blin
Мэдээж залуус ийм тийм, hip hop тэгээд R'n B
Сайн уу найзаа энэ бидний feature Sally Quiza
Como Quizas, tu espanole avlas?
We doin like boom in the town in june
Бидний sound бол good таалагдвал bon jour
Яагаад гэвэл produced by me and Баярхүү
Жалам хар шиг чичиргэнэ, давхиж яваа гүү
Чамайг доргиох миний бизнес
Дууны сайн нь хэн нь хийснээс, дууны beat-нээс
Энэ бол хотын соёл, Quiza Sally хоёр
Энэ жил бүх газрыг доргионо,
-Хаа сайгүй энэ дуу ноёл
Энэ дууны үг yeah, энэ дууны beat yeah
Энэ дууны цаана нь байгаа хэлж чадахгүй feeling yeah
Энэ дууны flow yeah, давтагдашгүй yeah
Энэ дууны эрч хүч болон энэ дуу тэр чигээрээ yeah
ДХ:
Эрт гэж бүү бод өөрчлье бүгд одоо
Үүнд эрт гэж бүү бод, хоцрох юм бол бид мод,
Хувьсал хийж чадвал чи би жинхэнэ од
Хувьсал хийж чадвал жинхэнэ содон
Өөрчлье одоо, энэ дуу шиг бас содон,
Ингэж чадвал хот минь оддын хотхон
ДХ: 2
Сэрчмаа - Зүрхний эрэл
9:08 AMНамираа зөөлөн салхи эргэнэ
Бүлээн нулимсанд бүрэлзэх тэртээд
Бүртийж ээж минь харагдахгүй л юм даа
Гашуун нулимсанд бүдчих салхиар үнсээд
Ганцхан л тайтгаруулж болохгүй юу ээж минь
Одод сувдарч шөнө үгүйлнэ
Орой дээр саран мэлмэрнэ
Зүүд төрөх нойрон дундаас
Зүрх минь эрээд олдохгүй л юм даа
Эмзэглэсэн зүрхэнд мөргөх зүүдээр дуудаад
Эргээд наддаа ирээч болохгүй юу ээж минь ээ
Шувууд жиргэж үүр наашлана
Шунхан улаан наран дээшлэнэ
Санаа алгассан сар жилүүд
Сайхан ээжийг минь авчрахгүй л юм даа
Мөрөөдсөн сэтгэлд ургах хүслээр ээжий минь
Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь
Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь
Миний хайртай ээж минь
Ээж минь
Сэрчмаа - Эргэж уулзмаар
9:08 AMУхаарлаар угтдаг эгэл дотно занд чинь
Уулзахын хүслээ тээж өдөр бүхэн тэмүүлсээр
Үнэний хорвоогоос дурлал гэдгийг мэдэрлээ
Намайг гэж хайрладаг уярам занд чинь
Санан уулзаад салж хагацмааргүй
Хамтдаа байхдаа хаашаа ч явмааргүй
Хачин догдолмоор энэ дурлал юм уу
ДХ: Эргэж уулзмаар дотно санагднаа
Итгэж болмоор тэр гэхийн аргагүй
Цайлган төрхөнд чинь дасаж болмоор
Дурлаагүй ээ дотно санагдсандаа
Хайрлаагүй ээ халамжийн тэнгэрт дурласан
Дуусаагүй өдрүүдийн жаргал бэлэглэсээр
Дурламаар санагдсан өөриймсөг занд чинь
Шөнө бүрий болзоонд тэмүүлсээр
Шивнэх үгийг чинь сонсмоор энэ хайр уу
ДХ: Хүзүүндээ зүүсэн мөнгөн зүүлт минь
Яг одоо гэрэлтээд байна
Хүлээсэн учрал минь энэ үү
Зүрхэнд минь зурсан тэр л хайр минь
Халуунаар төөнөөд байна
Зүүдэндээ биш болзоондоо учрах нь энэ үү *2
Сэрчмаа - Хайраасаа асууя
8:55 AMНууцхан жаргалаар дутав уу
Биеэсээ үгүйлэх хайраар
Хүслээ аргадан явна уу
ДХ: Хувь тавилан төөрөг зургаасаа
Холдон салах эрхгүй хорвоод
Хүний жамаар учирч дээ чамтайгаа
Дандаа би зүүдэндээ чамтайгаа
Дасал болсон энхийллээр
Чинийхээ гарын аясаар
Эрхлэн байх юм
Хүсэвч хясах амьдралын төөргөөс
Хөндийрөн холдож чадахгүй нээ
Алдвал олдохгүйг зүрх минь хэлээд байна
ДХ: Хувь тавилан төөрөг зургаасаа
Холдон салах эрхгүй хорвоод
Хүний жамаар учирч дээ чамтайгаа
Хааяа хааяахан хачин ихээр
Санах л юм даа чамайгаа
Харилцуураа аваад
Залгамаар болох юм
Хүсэвч хясах амьдралын төөргөөс
Хөндийрөн холдож чадахгүй нээ
Алдвал олдохгүйг зүрх минь хэлээд байна
Хувь тавилан төөрөг зургаасаа
Холдон салах эрхгүй хорвоод
Хүний жамаар учирч дээ чамтайгаа
Сэмхэн хайрласан сэтгэлийн чинь сайханд би дасчээ
Жаахан охин шиг энгэрт чинь
Үүрд дулаацахыг би хүсэх юм
Үнэн хэзээ биднийг илчлэх бол доо
Хайраасаа би асууя