ДХ: Бүжиглэе, чангалсан хөгжим дээр
Ганц орой бөөнөөрөө гаръя бид
Хамтаараа бүгдээрээ party-дие
Юунд ч санаагаа бүү зовоо найз минь
Үдэшлэг хийе, хүссэн бүхнээ хийе
Гараа өргө ойлгож байвал толгой дохъё
Ганцаараа уйтгарлаад хэрэггүйээ
Чамд хөмсөгөө зангидаад нэмэргүйээ
Материал араасаа чамайг дагуулана
Түүний хойноос гүйгээд байвал гэнэт галзуурана
Шунал хүсэлд хязгаар үгүй
Мөнгө, ажил хэрэг энэ бүхэнд мансуурана
Ажил хийх гэдэг юуны төлөөг мэдсэн үү
Дараа нь харин стрессээ гаргах вэ юунд
Ядаргаанд орох вий, цагийг өөрөөр үр
Амьдрал үз хааяа мөнгөнөөс өөр
Хамт гаръя орой цугтаа
Сайхан party өнгөрөөж сууядаа
Чамд тайвшрах бас найзууд хэрэгтэй
Хариуцлага гэдгийг түр мартах хэрэгтэй
ДХ:
Цаг хугацаа хэзээ ч эргэж буцахгүй
Залуу нас дахиж бидэнд хайгаад олдохгүй
Байна асуудал гэсэн ч ганц удаа
Бүхнийг чөтгөр аваг түүнийг хая одоо
Хэн ч чамайг хорих эрх байхгүй шүү
Эсвэл сорих сайн муу аль нь вэ хөө
Уйлах өдөр бидэнд огтхон ч мундахгүй
Инээх өдөр харин хэзээ ч багадахгүй
Энэ орой бидний үдэш
Дуурайж бусдыг бүү жиш
Ирэх өдрийн эрч хүчийг эндээс
Явах өдрийн бэрхшээлүүд тэндээс
ДХ:
Хэзээ нэгэн цагт цагийг сайхан өнгрөөлөө гээд
Хожим хойно нь харамсахгүй гэж би чамд амлая
Мөнгийг хэзээч олж болдог бас үрж болдог гэлээч
Өнөөдөр дахиад давтагдахгүй
ДХ: /2/
Post a Comment