Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Харанга. Show all posts

Харанга - Уучил хайрт минь

1:47 PM
Навчтай хамтдаа шаргалтсан бодол бүхнээ би
Сэтгэлээсээ холдуулж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан цаг мөч бүхэн
Миний сэтгэлд тодоос тодхон харагдаад байна
Хавартай хамт цэцэглэсэн хүсэл бүхнээ би
Чамаасаа салгаж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан үдэш бүхэн
Чиний сэтгэлд одоо ч сэрүүн байгаасай

Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа

Бороотой хамт сааралтсан гуниг бүхнээ би
Бодлоосоо нууж болмооргүй л байна
Хайран мөч байсан тэрхэн мөч бүхэн
Хүний сэтгэлээсээ амар холдоно гэж үгүй юм

Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Төрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнээ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дуулна

Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнээ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Read On 0 - сэтгэгдэл

Харанга - Эргэх учрал

6:26 PM
Хайртай элбэрэлт ээж аав минь
Эндээс нисээд хүрнэ би
Сайн сууж байв уу гэсээр тандаа хүү нь үнсүүлэхээр
Одоохон хүрээд очно оо

Хайртай чи минь баяртай
Буцаад хурдхан ирнэ би
Хоног өдрийг тоолон санан бодон суух нь
Хүлээхийн жаргал юм шүү

Дх: Зүүн хацрыг нь үнсээд үддэг
Зөн совиндоо нэгнийгээ мэдэрдэг
Баруун хацрыг нь үнсээд угтдаг
Баяртай учрал хүмүүст ирнэ
Орчлон эргэнэ ээ

Үнсээд золгох тэр л агшинд
Хорвоогийн жаргал байдаг юм
Үдэх тосохын хооронд хүний орчлон оршдог юм
Учрахын тавилан ийм шүү

Аяны зам чинь дардан байг
Алсын тэнгэр ивээж байг
Эргэж дахин уулзахын нартай өдрийг хүлээе
Ийм л ерөөл өргөе өө

Дх: *2
Read On 1 - сэтгэгдэл

Харанга - Өнөөдөр

8:41 AM
Угтах баяр аз жаргалын дуудлага
Улирах он, ирэх ирээдүйн хэлхээ
Эрдэм, билэг цэцэн оюуны ундраа
Эрхэм шүтээн-энэ миний Өнөөдөр

Үнэнч шударга эрх чөлөөний дуулал
Үндэс язгуур, соёл түүхийн бичээс
Үлэмж түмэн, эгэл ардын амьдрал
Үзгэн хөлөг- энэ бидний Өнөөдөр

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе
Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя
Мандах нарыг алгандаа тосож угтая
Маргаашийг өнөөдөртэй дуулъя

Хүсэл мөрөөдөл хайр дурлалын илч
Хүн төрөлхтөн, ертөнц дэлхийн холбоо
Хаан Монгол, хатан улсын тамга
Хамгаас эрхэм, энэ Монголын Өнөөдөр

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе
Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя
Мандах нарыг алгандаа тосож угтая
Маргаашийг өнөөдөртэй дуулъя

Үг: С.Батбаатар, Р.Эмүжин, Л.Ганчимэг
Ая: Б.Чулуунбат
Read On 0 - сэтгэгдэл

Харанга - Халуун элгэн нутаг

7:42 PM
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаан дуулж
Мөнгөн сардиг нь мишээдэг ээ

Сэрүүн салхиа сэвсүүлсэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь


Үг Ж.Бадраа
Ая Ц.Намсрайжав
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2