Showing posts with label Дуучин: Амарсайхан. Show all posts
Амарсайхан ~ Бодлын хулгайч (OST)
9:43 AMХөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь
Орчлон гэдэг оосоргүй бүчгүй юм аа
Оноо алдаа хоёрын үзүүр харагдаагүй
Олон даваатай хувь заяаны замаараа
Оочиж боссоор маргааш өөрөө зүтгэсээр
Дх: Өнчин ганцаараа бөртийх өдөр байхад
Өнөр олуулоо бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяараа ерөөлгөх өдөр ирдэг юм
Унаган багын цэцэг жимст зам
Ус гаталж уул давсан зам
Улаан галыг зүсээд гарсан зам
Урд минь биш хойно минь зурайжээ
Дх: Өнчин ганцаараа бөртийх өдөр байхад
Өнөр олуулоо бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяараа ерөөлгөх өдөр ирдэг юм