Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Эргэж битгий хар. Show all posts

Дэлгэрмөрөн - Эргэж битгий хар

8:52 AM
Чамаас гуйсан хайр бүтсэн ч
Цагаа олоогүй дурлал ч юм уу
Цайлган чамаасаа салахгүй ээ гэж тэврэхгүй
Цөхөрч гүйцсэн сэтгэлийг минь чи ойлгоорой

ДХ: Эргэж битгий хар
Эрхэлж битгий уйл
Цэцэгс атаархам харцанд чинь
Зэглэээд үлдэж чадахгүй ээ

Хайрлан хайрлан дурласан сэтгэлд минь
Хагацал гунигийг орхиод одоо юу
Хайрт минь чи надаас холдон холдлоо ч
Халуухан зүрх минь чамдаа хэвээрээ

Бороо чи асгараач
Булбарай түүнийг аргадаач
Сайхан чамайгаа бүхнээс харамлавч
Санаагаар болохгүй нь ээ уучлаарай хайрт минь

Зөөлнөөс зөөлөн үнсье
Цөхөрч битгий уйлаач
Зүрхэлж хэлсэн үгийг минь
Зүүдэндээ санаж яваарай

Хайрт мини чи надаас холдон холдлоо ч
Халуухан зүрх минь чамдаа хэвээрээ

Цас минь чи хаялаач
Цагаахан хацрыг нь илээч
Алсаас чамайгаа мөрөөдөн хайрлавч
Аргадаж чадахгүй нь ээ, уучлаарай хайрт минь

ДХ: *2

Эргэж битгий хар
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2