Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label song_Н. Show all posts

Гантулга - Нисгэгчийн дуу

9:53 AM

Жигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө очоод ирлээ
ДХ: Мөнгөн цагаан хүлэг минь
Дүүлж явна аа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би
Сумнаас тавьсан сум шиг
Салхи исгэрүүлэн цойлуулаад
Цэнхэр тэнгэрийн уудамдаа
Цэнгүүн явах жаргалтай
ДХ:
Буудалд угтах учирлын
Сайханд яаран тэмүүлсэн
Санаа цайлган хүмүүсийг
Саадгүй түргэн хүргэхээр
ДХ: Суман цагаан хөлөг минь
Дүүлж явна аа хө
Суман цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би 

Read On 0 - сэтгэгдэл

Гала - Нэг ангийнхан

5:39 PM

Дууны нэр : Gala – Нэг ангийнхан
Цомгийн нэр : Gala
Найртай сайхан намрын өдрүүдээ
Найз би чинь хэзээ ч мартахгүй ээ
Намирах улаан бүчээ зүүсэн танхил насаа
Насан туршдаа дурсаж явна аа
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Сургуулийн ширээний архан талд
Суралцахаар бид чинь тохой нийлүүлсээр
Хөгжилдөн хөөрөлдсөөр ангийн андууд минь
Хөөр баяраар дүүрэн явна аа
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Найртай сайхан намрын өдрүүдээ
Найз би чинь хэзээ ч мартахгүй ээ
Намирах улаан бүчээ зүүсэн танхил насаа
Насан туршдаа дурсаж явна аа
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай 

Read On 0 - сэтгэгдэл

Гала - Насан туршын хайр

5:38 PM

Насан туршийн ханиа гээд
Найз нь чамайг сонгосон юм
Найз нөхдөөсөө илүүгээр
Найз нь чамдаа сайн шүү
Гэхдээ найз нь гомдохгүй
Гэнэн дурлалаа мартахгүй
Харин тэгэхдээ энэ дурлал
Хайр сэтгэл биш байж
Ингээд миний дурлал бүтсэнгүй
Чи бид хоёрын үерхдэгийг
Хүн бүхэн мэддэг шүү
Гэтэл чи минь өөрөө
Үнэн чанартаа мартахыг хүснэ
Дахилт: 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Нүд чинь хайр харуулна

5:02 PM

Чиний үл мартагдах царай
Чиний инээсэн яриа чинь
Миний хүсэл мөрөөдлийн тольт
Чи миний зүүдний бодол
Зөөлөн амьсгал чимээгүй нойрсох чинь
Зүрх сэтгэл минь чамайг хайрлах дуу нэмнэ
Yзэсгэлэн гоо чинь үзэсгэлэнт байгаль мэт
Yнсэлтийг чинь үгээр тайлбарлаж чадахгүй
ДХ: Хос далавчаараа дэвэн дэвсээр
Чамтайгаа би сарлуу ниснэ
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд
Тэнгэрээс цэцгээр бороо оруулна сонсооч хайрт минь
Чи миний амьдрах хүсэл
Аз жаргалын минь хүсэл
Нүд чинь хайр харуулна
Надад чамд хайртайг сануулна
Чи урьд өмнө энэ үгийг 100 удаа сонссон нь лавтай
Гэвч миний нүдрүү харан сонсооч
Би чамд хайртай,би чамд хайртай
ДХ: Чи наддаа байгаа болохоор
Тэнгэрээс би од гуйхгүй
Чи минь наддаа байгаа болохоор
Тэнгисээс би сувд гуйхгүй
Амьдралдаа бүтээж болох хамгийн том бэлэг болохоор
Олж болох хамгиин ховор эрдэнэ учраас
Бурханаас надад өгсөн хамгийн том бэлэг учраас
Бусдаас би юу ч гуйхгүй
Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамаагүй, чи гараад ир
Миний сэтгэл чамайг төөнөнө,дулаан чамайг дааруулахгүй
Одод түгээн мишээвэл хайрын үгээ
Тэргэл саран тэртээгээс бид замыг гэрэлтүүлнэ
ДХ: Чи миний амьдрах хүсэл, аз жаргалын минь хүсэл, нүд чинь хайр харуулна 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Нулимснаас харамласан хайр

5:01 PM

Орой нар жаргах юм бол
Сар хээр хонодог юм
Би чамайгаа хайрлах юм, дурлах юм
Энэ цэцгийн дэлбээг аадарнаас өмөөрсөн ч
Аль хэдий нь бороо дуслаад эхэлжээ
Бид хоёрын хайр дэндүү ихээр оройтсоныг
Би ойлголоо

ДХ: Эргээд чи минь алхахдаа
Уйлж байсныг чинь би мэдсэн ч
Эцэслэх ёстой дурлалдаа
Сөхөрсөн минь тэр юм шүү, зүрх минь

Магад би бурхны энэ бэлгийг
Алдаж байж болох юм
Чамтайгаа байхдаа тайвшрах юм, жаргах юм
Тэр хайрын өнгийг нулимснаас харамласан ч
Бид хоёр эртхэн учрах л байж дээ
Одоо чамайг би үнсээд үдлээ үүрд баяртай

ДХ:

Эхнээс нь цаг хугацааг
Ухраадаг байсан бол
Эрхлүүлж би чамайгаа,
Хайрлах байсан юм шүү
Одоо чамайг би үнсээд үдлээ үүрд баяртай

ДХ:

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Намайг тэврээч

5:00 PM

Дууны нэр : Болд – Намайг тэврээч
Цомгийн нэр : "Only one" цомог
Хайрт ээж минь та намайг яах бол гэж бүү санаа зов
Надад өгсөн хайр чинь агуу болохоор амьд явах хувь
Тохиосон, энэ хорвоо дээр үүнээс илүү гэж юу байх вэ
Хүсэл мөрөөдөлдөө хүү нь дээшээ тэмүүлж явна
Алхам тутамд асуудал гэвч яаая гэхэв
Амьдралд үүнийг давахаас өөр сонголт байхгүй за яах вэ
Хүсэлдээ тэмүүлнэ харин хүмүүс намайг
Өөрөөр ойлгоно тэр нь хов жив, хэл амны бай
ДХ: Бурхан тэр намайг харлана энэ үнэн
Гэвч бид бие биенээ хайрлахгүй юм бол би ч бас чи ч гэсэн сөнөнө
Аз жаргалыг эрж хайх юм яг үнэндээ
Аз жаргал байдаг чиний дотор энэ бол яг энд сэтгэл зүрхэндээ
Арван жилийн өмнө амжилт болгон мөнгөөр биш
Урам зориг, итгэл сэтгэл, халуун тэврэлт байж дээ
Харин одоо энэ бүхэн үгүйлэгдэх юм ээжээ
Энэ дуугаараа би бусдад үнэгүй тэврэлт илгээлээ
Энэ дэлхий дээр төрснөөс хойш бусдад хайраа илгээ
Эргүүлээд надад тэр хайраа бас харамгүй илгээ
ДХ: Бурхан тэр намайг харлана энэ үнэн
Гэвч бид бие биенээ хайрлахгүй юм бол би ч бас чи ч гэсэн сөнөнө
Аз жаргалыг эрж хайх юм яг үнэндээ
Аз жаргал байдаг чиний дотор энэ бол яг энд сэтгэл зүрхэндээ
Агуу зүйл агуу зорилгоос бүтдэг
Амьдралд хайртай ч гэсэн золгүй явдлаар үхдэг
Өнгөрсөн хойно нь харамсах хэцүүг мэднэ
Өнөөдөр магадгүй тэвэрвэл тэр амьд үлдэнэ
ДХ: Бурхан тэр намайг харлана энэ үнэн
Гэвч бид бие биенээ хайрлахгүй юм бол би ч бас чи ч гэсэн сөнөнө
Аз жаргалыг эрж хайх юм яг үнэндээ
Аз жаргал байдаг чиний дотор энэ бол яг энд сэтгэл зүрхэндээ *2 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Нам гүм дундаас

5:00 PM

Цаг хугацаа намайг хүлээхгүй
Гэвч яагаад гэдгийг би мэдэхгүй, хэнч хэлэхгүй ээ
Шөнө алхана, би гав ганцаараа
Тоглож өссөн тэр гудамжаараа, бороо дусална
Энэ дэлхий үргэлж хэвээрээ
Эргэнэ зөвхөн би энэ биеэрээ, нэг л мэдэхэд
Хайртай байсан ч намайг орхиж дээ
Хайсан амьдрал чинь би биш гэж үү, хаанаас мэдээ вэ?
Нам гүм дундаас
Намайг дуудаач
Хамт дуулаач
Why don’t you cry
Don’t you try
Are you and i
Улаабаатарын үдэш намуухан
Учирсан бидний түүх даруухан, замхран одлоо
Нам гүм дундаас
Намайг дуудаач
Хамт дуулаач
Why don’t you cry
Don’t you try
Are you and i
Нам гүм дундаас
Намайг дуудаач
Хамт дуулаач
Why don’t you cry
Don’t you try
Are you and i 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Наддаа битгий туниарай

4:59 PM

Дууны нэр : Болд – Наддаа битгий туниарай
Цомгийн нэр : Болд
Болд
Оньсого минь хааяа нойтон байлаа ч уруулаас минь мишээл үргэлж хэзээ ч холдохгүйэ
Усан бороотой тэнгэрийн уудам гүнээс нар нь нуугдан байдаг юм шүү
Даарахгүйэ хүйтэн бороо орсон тэр шөнөөр
Дахиад ирэх дурлал хүртэл сэтгэлд нахиалж байгаа шүү
Наддаа битгий туниарай
Хонгор минь гэхдээ би энэ хайрынхаа илчинд халууцаад байна
Хорвоо эргэж байгааг мартаад хослох зүрхээ жигүүр болгон
Тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ
Хайрын тоглоом чамд хатуу байвал хагацал бас ойрхон байдгийг үргэлж санаарай
Чиний төлөө гэж цохилох зүрх сэтгэл дотор минь нуугдаж буйг одоо чи санаарай
Тэмүүлээд хэсэж байгаа салхин дундаас тэнгэрийн уудам чөлөөг хүртэл
Чиний орон зай байгаа шүү битгий гуниарай
Хонгор минь гэхдээ би энэ хайрынхаа илчинд халууцаад байна
Хорвоо эргэж байгааг мартаад хослох зүрхээ жигүүр болгон
Тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ (х2)
Наддаа битгий туниарай 

Read On 0 - сэтгэгдэл

Бичүү - Нууцхан гуниг

4:35 PM

Нулимс минь бороо мэт урсаад
Нууцхан гуниг бодолд эргэлдээд
Нуугдмал сэтгэл зүрхэнд урсаад
Эгэл чамдаа итгэл алдарлаа
Зүрх минь шувуу шиг дүүлнэ
Зүүд минь тэнгэртээ дүүлнэ
Зөндөө ихээр гуниглан уйлна
Зөн совиндоо итгэн сүүлд нь өтөлнө
Сэтгэл зүрхээ чамаар хөглөөд
Итгэл бүхнээ чамдаа өгөөд
Инээх төрхөнд чинь баясаад
Жаргалтай өдрүүд дуусна гэж үү
Жаргалтай өдрүүд уруудан урсан дуусна гэж үү
Уйлсаар байгаад сэтгэл цангаад
Уярсаар байгаад тэнгэст хөвөөд
Миний хайрын тунгалаг элчийг
Мэдэрсэнгүй чи даанч хөөрхий
Бүсгүй минь чи алхахдаа надруу эргэж хараарай
Дх:
Ухаангүй дурласан сэтгэлээ чамдаа өгөөд
Уярч хайрласан өдрүүд чамтай минь хамт дуусна гэж үү
Чамтай минь хамт дуусна гэж үү
Чамтай минь уруудан урсан дуусна гэж үү
Дх: 

Read On 0 - сэтгэгдэл

Нарлаг Монгол орон

4:09 PM

Нарлаг Монгол орон
Насаараа амьдрах нутаг
Намайг төрүүлсэн ээжий
Номонд сургасан багш
Ертөнцийн үзэсгэлэн гоо
Ерөөлөөр учирсан нутаг
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ

ДХ: Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал

Туулшгүй өргөн талтай
Тоолшгүй олон малтай
Урьдын түүхэнд нэртэй
Уламжлалт Монгол орон
Хөрсөн дээр чинь би төрснөө
Хувь заяа гэж бахархдаг
Хүний сайхан орноос ч
Хавьгүй илүү гэж боддог

ДХ: Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа, Жаргалсайхан - Нэг л уучилъя

1:53 PM

Нэг л уучилъя жүжгийн дуу
Дуучин : Ариунаа, Жаргалсайхан
Өр зүрнхий шивнэшгүй хайраа чи
Өөр хэнд ч биш наддаа л өгсөн болохоор
Буруу бүхнийг чиниь би хайраараа аргадан байж уучилъя
Буцаад надруугаа эгцлэн хараач
Өрөөлийн өвөрт өнгөрөөсөн жаргалыг чинь би уучилъя
Үнэнч сэтгэлээ наддаа нээгээч
Цэнгэлд хөлчүүрч жаргалд ташуурч явахад минь
Цээжний гүнд чи надтай байсан
Буруу бүхний сүүдэрч алдуурч явахдаа
Булиглах зүрх чамайг л гэж цохилсон
Чиний харцанд би дальдран суухдаа
Чин хайрыг чинь би олж мэдэрсэн
Булиглах зүрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Бүдэрч явсан өдрүүдийг чинь би уучилъя
Зүрхний хайраа чамдаа зориулъя
Бүлээн зүрхний цохилтын тоогоор хайрлъя би
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя
Итгэл дүүрэн ариухан хайрыг чинь
Сэтгэлдээ шингээн чамайгаа би мэдэрсэн
Эргэж олдошгүй амьдралын энэ их жаргалдаа
Элээж туулах он жилүүдийг амлъя
Хаанаас ч оломгүй амьдралын энэ их аз жаргалдаа
Хамтдаа туулах он жилүүдийг амлъя
Зөв буруу амьдралын энэхэн нугачаан дунд
Нөмөрийг чинь би дандаа үгүйлдэгсэн
Зүйрлэшгүй хайрын чинь үнэнийг би
Зөн совингоороо мэдэрсэн
Хагацашгүй хайрын чинь үнэнийг би
Хайрынхаа хүчээр мэдэрсэн
Булиглах зүрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Зөөлөн хатуу зэмлэл бүхнийг чинь ухаарч
Зүрхний хайраа чамдаа л кориулъя
Бүлээн зүрхний цохилтын тоогоор хайрлъя би
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя
Булиглах зүрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Бүлээн зүрхний цохилтын тоогоор хайрлъя би
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Насны хань

1:50 PM

Эртний заяа төөргөөр учирсан
Энэхэн биеийн жаргал эдлүүлсэн
Насны хань хонгор чамайгаа
Нарт дэлхийдээ хайрлаж явъя

Дх: Ай хө амраг чамайгаа
Алтан дэлхийдээ хайрлаж явъя
хайрлаж явъя хайрлаж явъя
Ай хө амраг чамайгаа
Алтан дэлхийдээ хайрлаж явъя
хайрлаж явъя хайрлаж явъя

Урьдын заяа төөргөөр учирсан
Унаган биеийн жаргал эдлүүлсэн
Үүрдийн хань хонгор чамайгаа
Өргөн дэлхийдээ хайрлаж явъя

Дх: Ай хө амраг чамайгаа
Алтан дэлхийдээ хайрлаж явъя
хайрлаж явъя хайрлаж явъя
Ай хө амраг чамайгаа
Алтан дэлхийдээ хайрлаж явъя
хайрлаж явъя хайрлаж явъя

Ашдын заяа төөргөөр учирсан
Алдхан биеэ уусган ханилсан
Хүний дээд хонгор чамайгаа
Хүж дэлхийдээ хайрлаж явъя

Дх: Ай хө амраг чамайгаа
Алтан дэлхийдээ хайрлаж явъя
хайрлаж явъя хайрлаж явъя
Ай хө амраг чамайгаа
Алтан дэлхийдээ хайрлаж явъя
хайрлаж явъя хайрлаж явъя 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Нарны хаан хүүхдүүд

1:46 PM

Нарны гэрэлд хүүхэд насыг
Цэцэг шигээ хайрлая
Наашлах цагийн замыг товчлон
Цэнгэлийн дуугаа өргөе
Газрын хаан хүүхдийн хүслийг
Гал шигээ дээдлэе
Хүний орчлон жаргалын булаг
Хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүсээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал
За гэж хэлцгээе

Газар дэлхийн хүмүүсээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан
За гэж хэлцгээе
Ариухнаас ариун хүүхэд чамайгаа
Алгаа тосон хайрлая
Айсуй цагийн тэнгэрт залбирч
Ардын дуугаа өргөе
Дэлхийн хаан хүүхдийн хүслийг
Дээдэс шигээ хүндлэе
Хүний орчлон жаргалын булаг
Хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүсээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал
За гэж хэлцгээе

Газар дэлхий хүмүүсээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилиан
За гэж хэлцгээе
Өдлөн нисэх хүслийн шувуухайг
Өглөө шигээ хайрлая
Ирэх цагийн аясыг зөгнөн
Итгэлийн дуугаа өргөе
Нарны хаан хүүхдийн хүслийг
Нандигнан дээдлэе
Хүний орчлон жаргалын булаг
Хүүхэд насаа хайрлая

Даян дэлхийн хүмүүсээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал
За гэж хэлигээе
Газар дэлхийн хүмүүсээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилиан
За гэж хэлцгээе 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Нандин учрал

1:44 PM

Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсийм
Харцных нь гэгээнд уярсийм
Хайтан цэцгийн дэлбээ өөрөө
Хайрын үгээ шивнэсэн
Дэр нийлсэн ханиа зүрхэндээ мэдэрсэн
Дэврүүн салхинаас ч харамлаад чамайгаа чанга тэвэрсэн
Дээдийн жаргалд би итгэсэн

Хорвоогийн хаанаас чиг санан догдлон тэмүүлсээр
Хол ойроос чамдаа яардаг сан
Санах тоолонд энхрий чиний
Сайхан дүр чинь инээмсэглээд
Уулзах мөчөө зөгнөн байж хүлээсэн
Анхил мөрийг чинь тэврэх бүрийдээ
Анхны учралаа санах юм

Мөнхийн усыг би
Уруулнаас чинь амсъя хайрт минь
Үнсэлтээрээ чи
Өглөө бүхэн сэрээгээч
Нандин учрал минь
Зуун жилдээ ганцхан хань минь
Навчис бударсаар он жилүүд холдлоо ч
Чамаасаа би чинь холдохгүй

Энхрийхэн амраг минь
Үүрийн гэгээ шиг ирсийм
Элбэрэл хайранд чинь уярсийм
Ганцхан заяах хүний орчлонг
Гараас чинь хөтлөөд туулахсан
Ааль нийлсэн хань минь
Хаврын нар шиг гийсэн
Амьдралын хатаас харамлаад чамайгаа би тэвэрсэн
Ханийн түшиг чи надад хайрласан

Мөнхийн усыг би
Уруулнаас чинь амсъя хайрт минь
Үнсэлтээрээ чи
Өглөө бүхэн сэрээгээч
Нандин учрал минь
Зуун жилдээ ганцхан хань минь
Навчис бударсаар он жилүүд холдлоо ч
Чамаасаа би чинь холдохгүй

Мөнхийн усыг би
Уруулнаас чинь амсъя хайрт минь
Үнсэлтээрээ чи
Өглөө бүхэн сэрээгээч
Нандин учрал минь
Зуун жилдээ ганцхан хань минь
Навчис бударсаар он жилүүд холдлоо ч
Чамаасаа би чинь холдохгүй 

Read On 0 - сэтгэгдэл

Алтанцэцэг - Намайг эзэмдэх чиний сэтгэл

10:04 AM
Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг
Нааш цааш хөдлөх хөлөрсөн биеэнд чинь норон норно
Амьсгаадах бүрийд чинь
Алаг хорвоог мартана
Айлган гингэнэх миний сэтгэл уйлна
Уруул юугий чинь үнсээд ханашгүй
Хүсэл таачаал
Хязгаар нь үгүй онгон сэтгэл
Хаанаас ирсэнийг хүний хүү чи надад
Шивнэн шивнэн хэлээч
Хүүхэн хонгор биеэ гайхан чагналаа
Хайрт минь чи намайг жаргаагаач
Халуун дулаахан янаглалаас бүү яваач
Хонгор чинийхээ дуу алдам эгшигийг ахин дахин
Сонсмоор сонсмоор
Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг
Нааш цааш хөдлөх хөлөрсөн биеэнд чинь норон норно
Амьсгаадах бүрийд чинь
Алаг хорвоог мартана
Айлган гингэнэх миний сэтгэл уйлна
Хайрт минь чи намайг жаргаагаач
Халуун дулаахан янаглалаас бүү яваач
Хонгор чинийхээ дуу алдам эгшигийг ахин дахин
Сонсмоор сонсмоор
Хайрт минь чи намайг жаргаагаач
Халуун дулаахан янаглалаас бүү яваач
Хонгор чинийхээ дуу алдам эгшигийг ахин дахин
Сонсмоор сонсмоор
Read On 0 - сэтгэгдэл

Алтанцэцэг - Намайг догдлуулсан үдэш

3:02 PM
Оддын мөнгөн өвөл цасан ширхэгээ гээгээгүй
Охидын шингэн инээд салам үнэнээ гээгээгүй
Баяр жаргалын дуу хуур эгшиглэн гиншгэнэсээр
Байн байн эгшиглэх бүжгийн аялгуу сонсогдсоор

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ

Миний зулайд унаагүй цасан ширхэг байхгүй ээ
Миний хацрыг үнсээгүй салхи гэж байхгүй ээ

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй ээ
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй ээ
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй ээ
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ

Намайг баярлуулсан чамайг бас догдлуулсан
Биднийг бүжиглүүлсэн энэ оройг магтан дуулья
Энэ үдшийг бас дуулья тиймээ дуулья

Миний зулайд унаагүй цасан ширхэг байхгүй
Миний хацрыг үнсээгүй салхи хаа байхгүй
Миний бодолд нэвтрээгүй бороо ерөөсөө байхгүй
Миний жаргал дуулаагүй эгшиг аялгуу гэж байхгүй

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй ээ
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ

Намайг гомдоосон намайг үлдээсэн
Намайг мартсан аялгуу гэж байхгүй ээ
Намайг номдоосон намайг үлдээсэн
Айзам хэмнэлч гэж байхгүй ээ
Read On 0 - сэтгэгдэл

Агиймаа - Надаас чи

3:00 PM
Хувь тавиландаа сэтгэл халамцан
Хэнд гомдлоо би нээх вэ?
Хундага дарсанд өөрөө хөлчүүрлэн
Амь амьдралаа чи бид хуваалцаж
Аз жаргалыг хамтдаа асаан эргэж ирнэ гээд алсыг чи зорьсон
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүйч цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Өөрөө өөртөө зүрх гомдолно
Өрөөлөөс юуг хайна вэ?
Худал үнэний дэнсэн дээр цөхөрлөө
Өдөр өдрөөр чи бид алслагдаж
Сэтгэлд дүр чинь бүдгэрлээ
Өөрөөсөө ч нуун чамайг би санахдаа уйлсан
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүйч цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Хайр минь халуун биш байсан уу?
Ганцаарддаг байвуу?
Read On 0 - сэтгэгдэл

VANDEBO - Намайг тоо

5:11 PM
Надад боломж олгосон охидуудын тоогоор
Нэг хоёр гурав дѳрѳв
Тайзан дээр чамд дуулъя гоо гоо
Их сайхан харагдаж байна
Хасах 30 хамаагүй чам руу
Дѳч тавь ч хамаагүй
Цасан дээр бүжиглэе би TANGO
TANGO TANGO
Чамайг харж явдаг харчуулын боргил хоолой
Бас байгаа цагаанууд
Минийх бишээ бүгд хог хог
Адил бишээ vandebo
Хасах 40 хамаагүй чам руу
Тавь жар хамаагүй
Автобус ирхийг хүлээнэ GOLA
Надад од болох сонин биш ээ зүгээр л
Чихэн дээр чинь цэцэрлэг тарьж л байвал болоо
Гадуур хог дуулах сонин биш ээ
Гацуурхан тавиад л зүгээр л зүгээр л хажууд чинь баймаар байна
Мэдэхгүй ээ тѳѳрѳлдѳж байна
Гудамжаар дүүрэн утаа
Хүсвэл би гоёх дургүй ч чамд л зориулж
Үгээ би бѳѳрѳнхийлѳѳд
Ѳриймсѳг ѳѳрийн биш ээ
Амжилтын тѳлѳѳ зүтгэж яваагаа би мартаж билээ
Чи намайг авар ч чадана амаараа
Тойруулахгүй нь амар хэлэх гэсэн санаагаа
Хамт байхад шатаж үхлээ сѳх аваасай халаалтаа
Би тийм сайхан амьтан бишдээ шалгуулаарай хараагаа
Миний ойрын зорилго чамтай ний нуугүй байх
Ѳѳрѳѳ нуугдсан хойноо мэдэн будилж чамтай цуг хайя
Хамтдаа шинэ үг цээжлэхийн тулд хѳргѳгч дээр бичээд наая
Сүлийн нэг жил чам дээр уналаа чи бол миний хичээл ном
Шалгалттай ѳдрийн ѳмнѳх орой асуугдана
Хааяа ганцааранг чинь үлдээж хѳгжим аялана
Яагаад хааяа холдоод байна маамуу нааш ир
Харанхуй хаалга тогшихол тэврэлдээд хэлье тэнэгээ
Тэгээ яас тэгээ яас
Амралтын ѳдрѳѳр хайраа сакурадья
Нэгнийхээ тэнэг зургаар instagram даа story хийе
Эботой энд нэг fail даж байсан story бий
Орой уулзъя гээд утсаа таслая let me kiss
Надад боломж олгосон охидуудын тоогоор
Нэг хоёр гурав дѳрѳв
Тайзан дээр чамд дуулъя гоо гоо
Их сайхан харагдаж байна
Хасах 30 хамаагүй чам руу
Дѳч тавь ч хамаагүй
Цасан дээр бүжиглэе би TANGO
TANGO TANGO
Чамайг харж явдаг харчуулын боргил хоолой
Бас байгаа цагаанууд
Минийх бишээ бүгд хог хог
Адил бишээ vandebo
Хасах 40 хамаагүй чам руу
Тавь жар хамаагүй
Чамд шүлэг бичлээ
Long long long
Чиний байгаа газар
Home home home
Бардам зан минь миний
Wrong wrong wrong
Буруу шийдвэр бүрдээ
Alone alone alone
Яадын би ганцаараа
Ѳчигдѳр харин уугаад
Ѳнѳѳдрийн ажил будаа
Ѳнѳѳдѳр ядаж дуугай
Ѳчигдрийн охин сука
Юу болсон гэдгээ санаад
Хэсэгхэн бодож сууя
За за хайраа бүгдийг нь хаяад
Зүгээр л loveya
Read On 0 - сэтгэгдэл

Sweetymotion - Нулимс

5:02 PM
Ай! Агь гашуун нулимс минь чи
Амьхан зүрхний шүүдэр ээ
Аньсган доорх өчигөө
Чив чимээгү хур мэт гээч..

Hey! Oхь халуун нулимс минь чи
Эмзэг бодлийн алдрай минь
Эндээ минь
Элэг зүрхний шивнээ юмуу даа
Эмтрээ энэлээ минь
Эгшиг уянга дуу минь юмуу даа чи

Хайр, Шан харамгүйн сэтгэл минь чи
Хайлган итгэлийн шивнээ
Харцан доорхи номхрол оо
Хас цагаан сувд мэт гээч

Hey! Oхь халуун нулимс минь чи
Эмзэг бодлийн алдрай минь
Эндээ минь
Элэг зүрхний шивнээ юмуу даа
Эмтрээ энэлээ минь
Эгшиг уянга дуу минь юмуу даа чи

Эмзэг юм шүү нулимс
Энгүй юм шүү сэтгэл
Шүвүүнйи сүүдэр шиг хир унавал өрсөөхгүй
Шүүдрийн дусал шиг нулимс чи
Үүрийн туяан дор гал дөл мэт гялалзах нулимс

Oh! You are my tears of loүe is
Only the rain drop of the night
Oh! I want forget any time
Actually keep you in my heart
Dropping dropping tears of my loүe

Ай!Агь гашуун нулимс минь чи
Амьхан зүрхний шүүдэр ээ
Аньсган доорх өчигөө
Чив чимээгүй хур мэт гээч..
Read On 0 - сэтгэгдэл

Freezone - Намрын дурсамж

9:39 AM
Есдүгээр сарын нэгнийг ямар их хүлээдэг байлаа
Ерөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн

Хичээлээ тараад хөтлөлцөн алхдагсан
Хэмжээлшгүй их хайраар бие биенээ ширтдэг сэн
Анхилуухан хацар дээр чинь тэвэрч үнссэнсэн
Аяархан чихэнд минь хайртай гэж хэлсэнсэн

Намрын шаргалхан бороо
Навчаа хийсгэн бөхөлзөнө
Насан багын үерхэл
Надаас холдонхон одно

Үүрдийн биш энэ амьдралаас
Өдрөөс өдөрт цаашилсаар
Үнэнч багын минь хайр
Өнгөрсөн үе минь баяртай

Надаас чамд хэлэх үг ерөөсөө байхгүй болжээ
Навчсаа гээсэн мод мэт чи тийм л болжээ
Он жилүүдийн тэртээх гэрэлт өдрүүдээ
Одоо сэтгэлдээ хоёулаа тээж л явъя даа
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2