Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label song_С. Show all posts

Бичүү - Сүүлчийн зогсоол

4:36 PM

Ая: С.Гантөр

Үг: Н.Учрал , Х.Лхагвасүрэн (Харанга)


Наран надруу инээнэ Саран хот дээр гийнээ
Цас бороо бодол шивэрнээ
Чамаас ирсэн дурлал Сэтгэлд итгэл нэмнээ
Зөөлөн өнгө аялгуу эгшиглэнэ
Чиний хайр гэгээ цацна
Хөлгүй манан дунд завьтай хөвнөө би
дахилт : Чи миний зүүдэнд орсон хайрын анхны цас
Чи миний хайрийн дууг дуулсан дуут шувуу
Чи миний зүрхэнд ургасан наран гоо дагина
Чи миний дурлалын хамгийн сүүлчийн зогсоол
Гуниг сэтгэлд хурлаа ч гэрэл гэгээ ирнэ
Гэм зэмгүй зүрх минь дурлажээ
Алсын тэртээх амьдралд хоёул хамт хөл тавья
Алдаа оноо бүхнээ дуулья
Чиний хайр гэгээ цацна
Хөлгүй манан дунд завьтай хөвнөө би
дахилт : Чи миний зүүдэнд орсон хайрын анхны цас
Чи миний хайрийн дууг дуулсан дуут шувуу
Чи миний зүрхэнд ургасан наран гоо дагина
Чи миний дурлалын хамгийн сүүлчийн зогсоол 

Read On 0 - сэтгэгдэл

Төмөр - Сарнай цэцэг

4:11 PM

Сарны нарны гэрэлд
Саатан мишээсээр байгаад
Сайхан сарнай алжааж
Салхи минь түүнийг энхрийлээч

Хүүхэд эрвээхэй хоёртой
Хөгжин тоглосоор байгаад
Хөөрхөн сарнай алжааж
Хөнгөн салхи минь түүнийг бүүвэйлээч

Баярын наадмын жагсаалд
Баясан цэнгэсээр яваад
Сарнай цэцэгхэн алжааж
Салхи минь түүнийг илбээч дээ

Сайныг энхрий ерөөж
Сайхан дэлбээгээ дэлгээд
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч 

Read On 0 - сэтгэгдэл

Бадрууган - Сэрүүн цэцэгс

5:00 PM

Саргүй шөнийн сувдан шүүдрийг
Шимсэн цэцэгс сэрүүн байна
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу

Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу

Улбар туяат үүрийн гэгээг
Угтсан цэцэгс унтаагүй байна
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу

Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу

Зургаан сарын наран хураар
Зүйлийн цэцэг өнгөтэй
Зүйтэй чамдаа жаргал ерөөж
Зуны цэцгийн баглаа барья

Зүйтэй чамдаа жаргал ерөөж
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Сүүлчийн шөнө

2:06 PM

Чамдаан би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр л шөнө
Тэргэл сар нь намрын зүүдтэй
Тэр л чигээрээ сэтгэлд минь хоногшсон үлджээ

Зүрхэнд минь хоногшсон учирал
Зүүдэн хурсан аялгуу байсан
Хайрын цас бүлээхэн нулимс чинь
Хатуу орчлонгийн гэгээ байсныг мэдэрсэн

Сүүлчийн шөнө чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал гэж хэн хэн нь ч мэдээгүй

Хүн хүндээ дасдаг хорвоод
Хайрыг чинь дандаа үгүйлнэ
Зүс царай чинь нулимсанд бүрэлзээд
Зөрөг сэтгэлээрээ чамайгаа үгүйлэх л юм

Цэн цэнгийн зүсэр бороо
Цээжинд минь шиврэн гуниглана
Хайртай байснаа сая л мэдрэхэд
Халуун дуслууд хацар даган урсана

Сүүлчийн шөнө чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал гэж хэн хэн нь ч мэдээгүй Х2 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Сартай шөнийн хайлал

2:05 PM

Сартай шөнийн анирхан алсад
Сансрын хүрдэнд одод тоглон мишээнэ
Сайхан амрагаа тэврэн суухаар сэтгэл уяран хайлна
Салахын зураггүй учрал минь чамдаа би хайртай
Мөнгөн саран мөрөөдлийн саран
Мөсөн дэнлүү бэдэрлэн гэрэлтэнэ ээ
Мөдхөн мишээх үүрээр хоёулаа
Сартай ханьсан шингэе
Мөнхийн юм шиг янагийн зүүднээс нартай ургая

Дх:
Тэнгэрт одод харваж байна
Тэр од минийх бишээ
Тэнд цахилж байна
Тэр од чинийх, минийх биш ээ
Тэмдэгт од минь харвахгүй ээ

Оддын наадаанд очъё юу гэхээр
Орчилын зай нь дэндүү холдоод байна
Онгон хайраар биендээ хайлаад үүд өрхөө эзэгнэе
Орчлонг хоёул хамтдаа баясгаж ханьсан жаргая
Орчлонг хоёул хамтдаа баясгаж ханьсан жаргая
Салахын зураггүй учрал минь чамдаа би хайртай 

Read On 0 - сэтгэгдэл

Байдраг - Санаж байна уу

2:05 PM

Чиний харц миний сэтгэл зүрхэнд бороо болон шивэрсэн
Зөөлөн шиврэх борооны дуслууд миний зүрхэнд хайрыг мэдрүүлсэн
Үнсэх уруул чинь цохилох зүрхнээс хайрын илчтэй
Халуун сэтгэл хэлэх үг чинь жаргал авчирсан

Дх: Санаж байна уу анх харц тулгарснаа
Мартахын аргагүй халуухан үнсэлтийг
Санаж байна уу тэр сартай үдшийг хайр минь
Хайрын тэнгэрт одод түгснийг
Санаж байна уу хүлээсэн хайрыг
Дурлалын галыг зүрхний гүнд асаасныг
Санаж байна уу сайхан дурсамжаа хайр минь
Хүслийн бороонд хайр дэлбээлснийг

Чиний хүсэл зүүдний тэртээх төгөлд цас болон бударсан
Будрах цасны ширхэг ширхгээр учрах шивнээ чихэнд сонсогдсон
Хэлэх үг чинь салхины аясаар хайрын хүчтэй
Итгэл амтлуулсан урмын үгэнд хайр эгшиглэнэ
Дх:*2 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Санааны чимээ

2:04 PM

Yес үесхэн бороо нь хүртэл
Yйлэндээ эрхлээд уйлаад л байна
Yд дундын нас минь хүртэл
Yнэнд саатаад уясаад л байна
Зэл зэлийн шувууд нь хүртэл
Зунаа тойроод ганганаад байна
Зэрэглээ намхан тал минь хүртэл
Хүүгээ санаад өндөлзөөд байна
Саран саран
Намайгаа гийгээд л байна уу
Санаан чимээ
Шивнээд л байна уу
Уйлаад байна уу
Уугаад байна уу
Шивнээд л байна
Сэвшээд л байна
Хавар, намрын бороо нь хүртэл
Хацар хацрыг минь норгоод л байна
Ханатын таван хана минь хүртэл
Хүний заяаг нөмрөөд л байна
Өргөст өргөст хөндий нь хүртэл
Өлмийг минь үнсэн аргадаад л байна
Өөрөө өөрийгөө мартах хүртэл
Өөрий чинь би үгүйлээд л байна
Саран саран
Намайгаа гийгээд л байна уу
Санаан чимээ
Шивнээд л байна уу
Зүсрээд байна уу
Зүүдлээд байна уу
Yгүйлээд байна
Yнсээд л байна
Аяс аясхан бодол минь хүртэл
Санаандаа эргэлзээд туниад л байна
Амьдын цэнхэр жаргал минь хүртэл
Сэтгэлдээ эрхлээд уясаад л байна
Ангир ангир шувууд нь хүртэл
Нуур нуурандаа уйлаад л байна
Ардын номхон дүү минь хүртэл
Аргалын утаатай уугиад л байна
Саран саран
Намайгаа гийгээд л байна уу
Санаан чимээ
Шивнээд л байна уу
Уйлаад байна уу
Уугаад байна уу
Сэвшээд л байна
Шивнээд л байна
Уясаад байна уу
Уугаад байна уу
Сэвшээд л байна шивнээд л байна 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Сайн байна уу санаандгүй хонгор минь

2:03 PM

Дэрэн дээрээс толгой өндийж гадаа яаран гүйлээ
Дэлхий ертөнц урьдын адил зөөлөн эргэн эргэсээр
Дэврүүн сэтгэлд чамтай учрах хүсэл намайг эзэмшээд
Дээх нь таарсан өнөө л газраа дахиад би чинь ирлээ
 

Дахилт : Сайн байна уу санаандгүй хонгор чи минь
Сар жилүүдийн цаанаас чиг санагдаад болдоггүй залуу минь
Сайн байна уу санаандгүй хонгор чи минь
Сар жилүүдийн цаанаас чиг санагдаад ирдэггүй залуу минь

Уулзаад гараа надад өгөөгүй
Учраад хайраа өгөөгүй
Уруул юугаа ч өгөөгүй дөнгөж зөрсөн залуу минь

Уулзаад гараа надад өгөөгүй
Учраад хайраа өгөөгүй
Yнэхээр мартаж чадамгүй
Хайрын сэтгэлд гийсэн залуу минь

Дурсгалт газраа эргэн ирэхэд чи минь одоо алга байна
Дурсамж дүүрэн өдөр хоног урсан урссаар л байна
Энэ л газраа би чинь ахин дахин хүлээж суулаа
өөрийн эрхгүй чамтай уулзана гэж горьдсоор л байна
Дахилт: 

Read On 0 - сэтгэгдэл

Алтанцэцэг - Сайхан эгч минь би танд буруутай

10:03 AM
Сайхан эгч минь би таньд буруутай
Сайхан эгч минь ээ таньд би буруутай
Санаагаар болдоггүй хувь заяаны эрхээр явдаг жамтай
Эр нөхөрт чинь даанч их хайртай би
Эрхгүй бас үүнийгээ түүнд мэдэгдсэн гэмтэй
Гэвч би таньд атаархаагүй ээ эгч минь
Гэгээ тасрах бүрийгээр болзоо тавьж уулзаагүй ээ
Залуу насныхаа хайраа нөхөрт чинь өгсөн юм
Заяа тавьландаа дэнслэн дуулан шимширч холдсон юм би
Сайхан эгч минь ээ таньд би буруутай
Санаагаар болдоггүй хувь заяаны эрхээр явдаг жамтай
Эр нөхөрт чинь даанч их хайртай би
Эрхгүй бас үүнийгээ түүнд мэдэгдсэн гэмтэй
Гэвч би таньд атаархаагүй ээ эгч минь
Гэгээ тасрах бүрийгээр болзоо тавьж уулзаагүй ээ
Залуу насныхаа хайраа нөхөрт чинь өгсөн юм
Заяа тавьландаа дэнслэн дуулан шимширч холдсон юм би
Сайхан эгч минь ээ таньд би буруутай
Read On 0 - сэтгэгдэл

Сарны сонат

10:02 AM
Хэсэг хэсэгхэн нүүдлэх үүлс сарны аясаар тойрон бүжнээ
Хэл чи минь урсан ирэх шиг сархадын халуун сэтгэл сэргээнэ
Хаяа хаяахан сэвэлзэх салхи хацар үнсэн чамайг санагдуулна
Цацгийн үнэр ургаж гүйцэж байх шиг цээжин доторх бодол санагдуулна
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Од мичид нь тодоос тодхон маргааш тэнгэр сайхан байх нь
Салхи хүртэл надтай ярих нь сарны сонат эгшиглэхтэй адил
Хаяа хаяахан сэвэлзэх салхи хацар үнсэн чамайг санагдуулна
Цацгийн үнэр ургаж гүйцэж байх шиг цээжин доторх бодол санагдуулна
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Read On 0 - сэтгэгдэл

Алтанцэцэг - Сэрүүн зүүд шиг амьдрал

9:16 AM
Дүүрээд дүүрээд нулимс мини
Нүдний аяганд багтахгүй ээ
Дүрлаад дурлаад сэтгэл минь
Нөмгөн үнэнээ ялгахгүй ээ

Сэмрэх тоолонд догдолдог
Харцаар яаж л тогтох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ

Нүүрлаад нуурлаад цэлийлээ ч
Хөндийгөө тийрээд урсахгүй ээ
Нүүрлээд нүүрлээд учирлавч

Нүүгээд нүүгээд манан чиг
Yүлээ хөөж дийлэхгүй ээ
Нүүгаад нуугаад тавилан чини
Yйлээ тойрч чадахгуй ээ

Сэмрэх тоолонд догдолдог
Харцаар яаж л тогтох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ

Сэмрэх тоолонд догдолдог
Харцаар яаж л тогтох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ

Сэмрэх тоолонд догдолдог
Харцаар яаж л тогтох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ
Read On 0 - сэтгэгдэл

Sweetymotion - Санан санасаар

5:00 PM
Санан санасаар би чамдаа ирлээ
Санааширч суухыг чинь хүсэхгүй нь
Салгуу амьдралд чинь наран болъё
Зүүдлэн зүүдэлсээр
Зүсрэх бороонд би норолгүй
Зүрх зүсэн хэлсэн үгээр чинь
Зүг зүгийн бороог халхалж
Бас уйлж л явна даа би

Дахилт:
Цээлийн цэцэгс нь
Хосоор ганхаад байна уу даа
Харанхуйн одод бүр хос хосоороо
Хайрын тэнгэрт минь чи үгүй болохоор
Хайлган нэгэнд сарнай болоод
Очиж явна даа би чинь

Бодолгүй хэлсэн болчимгүй үгс минь
Бороон дусалд шалба норж дээ
Бүүдийх тэнгэрт солонго татлаа
Уйдан уйдсаар үнэндээ чамайгаа би хүслээ
Учрал хүсэх чиний минь(чиний ) харц л
Уйлах нулимсыг минь арчин
үгүйлэх наран туслаа Дахилт:
Bridge:
Санан санасаар чамдаа би чинь ирлээ
Салгуу амьдралд чамайгаа бодсоор явнаа
Дахилт:
Read On 0 - сэтгэгдэл

Emotion - Санахуй

4:59 PM
Гав ганцаараа дуу алдан дуурсахдаа
Гарыг тань би санасансан
Хол холоос миний ээжийн хайр
Хонгорхон хун шувуу болж ирэв үү?

Хаана ч байсан таны минь зөөлөн гар
Халуун илчээр намайг дулаацуулна уу?
Уйлах үед ч миний нулимсыг та
Унагалгүй арчин байна уу

Дахилт: Нүүдлийн шувуу болж битгий холдооч та
Нүдэндээ гунигтай хоцрохгүй юмсан даа
Талын салхи шиг битгий замхраач та
Таныхаа энгэрт наалдмаар байх юм ээж ээ

Ув улаан наран гийгүүлэхэд
Ухааныг тань би үгүйлсэнсэн
Ургах нарнаар миний ээжийн хайр
Уярлын хун шувуу болж нисэв үү?

Зүрхэнд минь харин таны хайр
Зөөлөн шиврэх бороо болж байна уу?
Ганцаардахдаа ч миний сэтгэлд та
Ган тайлах хур болно уу?

Дахилт: Нүүдлийн шувуу болж битгий холдооч та
Нүдэндээ гунигтай хоцрохгүй юмсан даа
Талын салхи шиг битгий замхраач та
Таныхаа энгэрт наалдмаар байх юм ээж ээ

Хайрлан хайрлан дуулдаг таны минь бүүвэйн дууг
Хавирган саран аялаасай
Дулаахан гар тань духанд минь хүрэх шиг
Дув дулаахан шөнө айлчлан ирэв үү?

Дахилт: Нүүдлийн шувуу болж битгий холдооч та
Нүдэндээ гунигтай хоцрохгүй юмсан даа
Талын салхи шиг битгий замхраач та
Таныхаа энгэрт наалдмаар байх юм ээж ээ...
Read On 0 - сэтгэгдэл

Hotspot - Секси чи минь

9:24 AM
Яагаад чи минь явчихваа
Яагаад чамай алдчихваа
Үдшийн халуухан бүсгүйн харц
Өглөө намайг хоосолсон байлаа
Өчигдөрийг санах гэж тээнгэлзлээ
Толгой эргээд задрах нь ээ
Солиотой үдэшлэг ориглуун дарс чамтай нийлээд
Зүрхний хэмнэл хурдсаж ээ

Саак партид чамайг урисан
Саатуулж нэг оройг хоргоосон
Секси чи минь зугтчихлаа
Дэндүү өөртөө итгэж байсан ч
Дэрэгдээсээ чамайг алдлаа
Энхрий чи минь хааччивдаа

Яагаад чамд би хууртихваа
Ямар сонин болчихвоо
Яагаад би буруутчихваа
Уг нь санаа нь өөр байсан
Цонхонд хэсэг гийүүрсэн
Чамайг мартахийг хичээсэн
Өчигдөрийн явдалыг зурвасхан санахыг хичээх бүрд
Өөрийгөө шоолж би инээсэн

Саак партид чамайг урисан
Саатуулж нэг оройг хоргоосон
Секси чи минь зугтчихлаа
Дэндүү өөртөө итгэж байсан ч
Дэрэгдээсээ чамайг алдлаа
Энхрий чи минь хааччивдаа

Хаа нэгтээ тааралдахад
Дажгүй бүсгүй байна гэж хардаг байсан
Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн
Чамтай уулзах гэж боддог болсон

Саак партид чамайг урисан
Саатуулж нэг оройг хоргоосон
Секси чи минь зугтчихлаа
Дэндүү өөртөө итгэж байсан ч
Дэрэгдээсээ чамайг алдлаа
Энхрий чи минь хааччивдаа

Яагаад чамд дуралчихваа
Сэтгэлээ хэнд алдчихваа
Үдшийн халуун бүсгүйн харц
Өр зүрхийг минь шархлуулсан
Чамайг би дутуу үнэлсэн
Бүгдийг урьдаас чи бүгдийг төлөвлсөн
Хоосон хэтэвчний оронд
Удахгүй уулзна гээд нэрийн хуудасаа чи орхисон

Саак партид чамайг урисан
Саатуулж нэг оройг хоргоосон
Секси чи минь зугтчихлаа
Дэндүү өөртөө итгэж байсан ч
Дэрэгдээсээ чамайг алдлаа
Энхрий чи минь хааччивдаа

Саак партид чамайг урисан
Саатуулж нэг оройг хоргоосон
Секси чи минь зугтчихлаа
Дэндүү өөртөө итгэж байсан ч
Дэрэгдээсээ чамайг алдлаа
Энхрий чи минь хааччивдаа

Саак партид чамайг урисан
Саатуулж нэг оройг хоргоосон
Секси чи минь зугтчихлаа
Дэндүү өөртөө итгэж байсан ч
Дэрэгдээсээ чамайг алдлаа
Энхрий чи минь хаач,,чив,даа
Read On 0 - сэтгэгдэл

Цэцээ xамт ВX Энэрэл - Сэтгэлийн шунал

9:17 AM
Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Эзэнтэй зүрхийг минь инээмсэглэлээрээ зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагийн зүүтэй уралдаж хоёул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй тэр болтол баяртай
Хоёр тийшээ салаад явахад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж гараа наддаа бариулж
Булхайгаа нуух гэж чамаар би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж мэт олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүйгээр өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаа

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа

Түүний гараас хөтлөөд хажуугаар минь зөрөөд
Хэлсэндээ хүрэлгүй хардах сэтгэл төрөөд
Тэгж эхэлсэн ингэж дуусхыг мэдэж байсан
Тэгэхэд ийм болохыг чи надаа хэлж байсан
Үгэндээ чи хүрсэн өөрөөсөө түлхсэн
Түүний өмнөөс чамд баярлалаа гэж хэлэхсэн
Хожимдсон учралыг ухрааж би болохгүй ээ
Хэрэв ухраах юм бол зогсоох газраа олохгүй ээ
Эзэн нь юмаа мэднэ эрэг нь усаа хашна
Нулимсаа цааш нь инээдээ нааш нь
Дуутай хууртай өнгөрч дурсамж дүүрэн үлдлээ
Ой санамжаа цэвэрлэх цаг ирлээ
Эцэх гэдэг нь мэдээгүй эзэнлүүгээ тэр явсан
Нью контрал гэдэг үгний утга учрыг ойлгож авсан
Зүүдэндээ таарсан зүгээр л зөрөөд өнгөрий
Залуу насны дурсамж болгон энэ дууг чамд өгий

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Намайг ганцааранг минь үлдээ
Болохоо байсан толгой лобха муухай
Булхайцсан тоглоом баригдсан нүдний булай
Буцаж ирэхгүй цаг хугацаа бүх юм дуусаа
Буянтай хүний энгэрт ч ингэж нулимсаа дусаа
Булбарай гарыг чинь атгаж
Борхон царайг чинь ширтэнэ
Буратино хамрыг минь үзээд мэдээгүй дүр эсгэнэ
Будлаантай амьдралыг минь хүлцэн тэвчинэ
Буухиа шуудангаар ирэх хов жив зүрхний өвчин
Бүтэн 2 жилийн хөдөлмөр талаар өнгөрч
Бүхчим агаартайд утаа үмхэж.шалаар өнхөрч
Бүрий шөнөөр зам дээр гараа өргөсөн болгоныг авч
Бүсгүй хүнийг ойлгох болоогүйэ гаучка ууужка

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Найз нь о зүгээрээ намайг ганцааранг минь үлдээ
Өнгөрсөн цаг хугацааг өнгөрсөнд нь хөлдөө
өнгөрсөн амьдралыг минь хүнийг хөлдөө үлдээ
Read On 0 - сэтгэгдэл

Аззаяа - Сүүн далай ээж минь

3:04 PM
Наран гэрлийн илчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа
Дэлхий ертөнц мишээж байна

Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь

Одон гаригт мөртэй
Оюун суу ээжий минь
Цэлгэр тунгалаг царайгаараа
Цэлмэг тэнгэрт мэлтийж байна

Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь

Есөн хүслийн ерөөлтэй
Ертөнцийн суу ээжий минь
Мөнх ариун сэтгэлээрээ
Энх тайван мандаж байна

Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь
Read On 0 - сэтгэгдэл

Сэвтээ нь үгүй сэтгэл

2:10 PM
Цэн цэнгий зэлээ шиг өнгөрөх
Цаг цагийн урсгалд нь болвол доо хө
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
Сэтгэлийн толин сэвтээ нь үгүй ээ

Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх
Хоног хоногийн урсгалд нь болвол доо хө
Эелдэг даруу чамайгаа гэсэн
Итгэлийн сүлдэн элээ нь үгүй ээ

Хун хунгийн цуваа шиг өнгөрөх
Сар сарын урсгалд нь болвол доо хө
Ялдам дөлгөөн чамайгаа гэсэн
Янагийн наран хиртээ нь үгүй ээ

Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болвол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илчин хариа нь үгүй ээ
Read On 0 - сэтгэгдэл

Суман дэлт

2:09 PM
Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Сүр муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө

Торгоод оёсон олбог ширдэг чинь
Орны өмнө байна аа хөхө
Онцлоод хэлсэн хоёр гурван үг чинь
Чиний болоод миний цээжинд ээ

Хөхрөөд байгаа ногоо гэдэг чинь
Хөндий маань ногоо юм аа хөхө
Хөгшин залуу хоёр гэдэг чинь
Хөгтэй ч болоод жигтэйхэн дээ хөхө

Хоёр сайхан гар чинь ээ
Ханцуй дотроо байнаа хөхө
Хажуугаар нь хавираад өнгөрөхдөө
Ёвроод авмаар санагдана даа хөхө
Read On 0 - сэтгэгдэл

Мөнхбат, Үүрцайх ~ Сүүн цагаан хурим

2:27 PM
Хадгаа дэлгэн сүүгээн дээжилсэн
Ахмад настны буянт сургааль
Хажууд минь суугаа энхрий хань минь
Амьдралд багтсан хайрын мишээл

Дх:
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим

Инээд баясал дуу хуурыг
Айзам түрсэн жаргалын өргөө
Идээний дээж амттан алгалсан
Анхны хайрын хуримын өдөр

Дх:
Ахан дүүсийн энэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим
Ахан дүүсийн энэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим

Эх орондоо өргөө нэмсэн
Нар гийсэн ивээлт өдөр
Энхрий чамтайгаа амьдрал холбосон
Насаараа мартахгүй хуримын өдөр

Дх:
Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
Read On 0 - сэтгэгдэл

Чойжоо ~ Санана даа

2:14 PM

Өнгөрснийг тэнд нь үлдээ
Өмнөөс чинь би уйлья гэх
Зовлон бүхнээ яримаар
Зуны сүүлийн бороотой
Би явлаа...
Мартлаа...
Би явлаа
Чи санана даа...санана даа

Унтсан бүгдийг сэрээх
Цонх цантуулан урсах
Хуучин дурсамжаа сэдрээх
Хаврын эхний бороог
Чи хүлээ
Зүүдэндээ
Чи хүлээ
Би сэрэхгүй ,сэрэхгүй...

Борооны дусал хацарт
Тогтолгүй унана газарт
Бодол минь үүлэн дунд
Тэртээх алсын алсад

Өнгөрснийг тэнд нь үлдээ
Өмнөөс чинь би уйлья гэх
Зовлон бүхнээ яримаар
Зуны сүүлийн бороотой
Би явлаа...
Мартлаа...
Би явлаа
Чи санана даа...санана даа
Чи хүлээ
Зүүдэндээ
Чи хүлээ
Би сэрэхгүй, сэрэхгүй

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2