Гав ганцаараа дуу алдан дуурсахдаа
Гарыг тань би санасансан
Хол холоос миний ээжийн хайр
Хонгорхон хун шувуу болж ирэв үү?
Хаана ч байсан таны минь зөөлөн гар
Халуун илчээр намайг дулаацуулна уу?
Уйлах үед ч миний нулимсыг та
Унагалгүй арчин байна уу
Дахилт: Нүүдлийн шувуу болж битгий холдооч та
Нүдэндээ гунигтай хоцрохгүй юмсан даа
Талын салхи шиг битгий замхраач та
Таныхаа энгэрт наалдмаар байх юм ээж ээ
Ув улаан наран гийгүүлэхэд
Ухааныг тань би үгүйлсэнсэн
Ургах нарнаар миний ээжийн хайр
Уярлын хун шувуу болж нисэв үү?
Зүрхэнд минь харин таны хайр
Зөөлөн шиврэх бороо болж байна уу?
Ганцаардахдаа ч миний сэтгэлд та
Ган тайлах хур болно уу?
Дахилт: Нүүдлийн шувуу болж битгий холдооч та
Нүдэндээ гунигтай хоцрохгүй юмсан даа
Талын салхи шиг битгий замхраач та
Таныхаа энгэрт наалдмаар байх юм ээж ээ
Хайрлан хайрлан дуулдаг таны минь бүүвэйн дууг
Хавирган саран аялаасай
Дулаахан гар тань духанд минь хүрэх шиг
Дув дулаахан шөнө айлчлан ирэв үү?
Дахилт: Нүүдлийн шувуу болж битгий холдооч та
Нүдэндээ гунигтай хоцрохгүй юмсан даа
Талын салхи шиг битгий замхраач та
Таныхаа энгэрт наалдмаар байх юм ээж ээ...
Post a Comment