Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Сэтгэлийн гэрэл. Show all posts

Чинболор, Энхмэнд - Сэтгэлийн гэрэл

7:23 PM
Нарыг аргамжин танилцсан аавын хүү
Намайг гэх нь сэтгэлийнх шүү дээ
Навчис таалан буусан сувдан шүүдэр нь ээ
Намраар мэлмэрэн байх нь жам шүү дээ

ДХ: Сэвэлзэх салхинаас харамлана аа чамайгаа
Сэтгэлийн гэрлээ хайрлана аа ай хө *2

Сарыг саатаан учирсан ээжийи охин
Санана аа гэх нь хайрынх шүү дээ
Санчигт одтон унасан мөнгөн хяруу нь ээ
Санаанаас хүүшлэн буух нь үйлийнх шүү дээ

ДХ: /2/

Нартыг мартан ээнэгших бидэн хоёроо
Насных гэх нь итгэлийнх шүү дээ
Заяа нийлэн ханьсах хайрын учрал нь ээ
Замиланд хослон жаргах нь ээ ерөөлийнх шүү дээ

Дахилт: /2/


Үг: Ж.Оюунчимэг
Ая: М.Булган
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2