Нарыг аргамжин танилцсан аавын хүү 
Намайг гэх нь сэтгэлийнх шүү дээ 
Навчис таалан буусан сувдан шүүдэр нь ээ 
Намраар мэлмэрэн байх нь жам шүү дээ
ДХ: Сэвэлзэх салхинаас харамлана аа чамайгаа 
Сэтгэлийн гэрлээ хайрлана аа ай хө *2
Сарыг саатаан учирсан ээжийи охин 
Санана аа гэх нь хайрынх шүү дээ 
Санчигт одтон унасан мөнгөн хяруу нь ээ 
Санаанаас хүүшлэн буух нь үйлийнх шүү дээ
ДХ: /2/
Нартыг мартан ээнэгших бидэн хоёроо 
Насных гэх нь итгэлийнх шүү дээ 
Заяа нийлэн ханьсах хайрын учрал нь ээ 
Замиланд хослон жаргах нь ээ ерөөлийнх шүү дээ
Дахилт: /2/
Үг: Ж.Оюунчимэг
Ая: М.Булган
 
 
Post a Comment