Аянч холын шувууд
Дуулан чуулан буцлаа чиг
Амрагаа дээдлэх хайрын минь
Ангир наран жаргахгүй жаргахгүй ээ
ДХ: Эрхэлж туних амьдралын
Шаргал өдрүүд хөврөх бүрийд
Энхрийлж хайрлах сэтгэлийн чинь
Эгшгэнд уярч уусахымаа
Уулс будан суугаад
Ус голууд хөлдөв чиг
Учралд нялхарсан хайрын минь
Ургах наран жаргахгүй жаргахгүй ээ
ДХ:
Харзтай намрын цэцгүүд
Хяруунд жиндэж хагдарлаа чиг
Зүйргүй гэгээн хайрын минь
Зүрхний наран жаргахгүй жаргахгүй ээ
ДХ: /2/
Үг: Ц.Жамбалсүрэн
Ая: Т.Сэр-Од
Post a Comment