JS Bobo ~ Диваажин
2:14 PMБи сайн мэднэ диваажин хаа буйг
Би тэнд байсан чи надад итгэ
Хээрийн салхи нь намайг зөөлөн зөөлөн үлээнэ
Уулийн оргилд, усний чимээнд
Эх орноо санана, гэр бүлээ санана
Ээжийн минь харц зүүдэнд тодорно
Улам илүү тодровч зүүд минь богинохон
Алс холын бодол муу хүү чинь өвөртлөнө
Миний зүрх лугшина, үе үе түгшинэ асар том төмрөөр газар шороо хөндөнө
Алт хайсан нүд хил давж, эх орны минь ус мөрөн ширгэж
Ан амьтан ард түмэн цангаж, уул ус савдаг хилэгнэж
Эрх мэдэл нэр хүнд мөнгөөрөө тэд энэ улсыг бүр худалдаж
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Хүү чинь хүү чинь эх орноо санана сэм сэм сэтгэл бачимдана
Эргэн тойрон өндөр байшин дөрвөн хананд хавчигдана
Хээр тал дээр хөл мэдэн гүйсэн хүүхэд нас минь харагдана
Хол байсан хоног мөчийн тоогоор тэр цагт ээжийгээ би аргадна
Эр хүний дотор энэ дэлхий ч багтана
Эрдэм мэдлэг гэдэг зүйл хэнд ч үл багадна
Түмэн бээрийн газраас цайны дээжээ өргөн мөргөнө
Гай барцад бүхнээс үргэлж намайг тойруулж
Санаж байна санаж байна бүгдийг нь санаж байна
Салаа замын эрхээр салсан анд нөхдөө санаж байна
Өнгөрсөн цаг хугацаанд миний дэргэд намайг түшиж
Өнөөдөр энд зогсох хүвь тавилан олгож
Уучил уучил бүгдийг нь уучил
Усан нүдэн шөнийн эзэн бүсгүй минь уучил
Хүүхэд насны тэнэгхэн зан алдааг минь уучил
Аялгуут дуу минь сэтгэлийг минь зуучил
Ахиж хэзээ ч ирэхгүй тэр цаг хугацаанд
Хоромхон зуур биднийг түр буцаа
Холын холоос хүний нутгаас бодлогошрон сууна
Эх орон минь хүү нь нутаг буцна
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Алсын газраас надад санаа бүү зов
Цайныхаа дээжийг хүүдээ өргө
Асар том уулын оргил өөдөө
Алхам алхам шат шатаар ахиж байна дээшээ
Бусдад буруу санахгүй урдах зүйлээ хийнэ
Хэний ч хөл хүрээгүй тэр газрыг нээнэ
Орхиж яасан ч чадахгүй нь дуу хөгжим минь
Олон шөнийн нойрыг хулжаах хүнд өвчин юм
Хэнд ч яриагүй бүхнээ зөвхөн чамд уудалж
Одоо ч гэсэн миний бодолд олон хүмүүс буудаллаж
Зарим нэг нь зэмлэнэ зарим нэг нь дэмжинэ
Бүх хүний оюун санаа хэр хэмжээнд
Таарч чадахгүй би гэхдээ хэсэгхэн зуур тайван газар аваачина
Гэр бүл, найз нөхөд, эх орон, дуу хөгжим
Энэ бол миний диваажин
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
JS Bobo ~ Today (feat Keon)
11:15 AMI’m gonna find another world
I’m feeling so strong
Just hold my hand come to the light
Today my life begins
Ѳнѳѳдѳр амьдралын минь хамгийн эхний ѳдѳр
Ѳнѳѳдрѳѳс эхэлж дахиад бүгдийг шинээр эхэлж болно
Ѳѳрийгѳѳ чѳлѳѳлсѳн би дотоод ертѳнцийнхѳѳ шоронгоос
Ѳмнѳ нь хэзээ ч мэдэрч байгаагүй зүйлийг зѳн совингоос
Олон жилийн ѳмнѳ ѳнѳѳдрийг харах гэж оролдсон шиг
Одоо ч гэсэн оролдож байна ѳнгѳрснийг олж харах гэж би
Чиний дэргэд суугаад ѳѳрийгѳѳ хэн болохоо танилцуулъя
Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд хүргэх ёстой үг бий
Ѳмнѳ нь байсан бүхнээс илүү том зүйлд хүч үзэхийн тулд
Босгосон би бүхнийг орхиж дараачийн хуудсыг нээж үзэхийг хүсч
Асар том далайд би хѳл тавьж, улиг болсон амьдралд цэг тавьж
Нүцгэн шахуу зогсох хоёр сая хүний нэг байж
Би бол Ази залуу Монгол улсад тѳрсѳн миний улс жижигхэн
Гэхдээ бид хѳгжиж байна, хѳгжиж байна, хѳгжиж байна
Хүний нутагт суралцана олон Монгол залуучууд
Нутаг буцахаар зэхэж байна бид юу хийхээ мэдэж байна, итгэж байна
I’m gonna find another world
I’m feeling so strong
Just hold my hand come to the light
Today my life begin
Асуудалтай байлаа хамаа нүдэндээ биш хараандаа
Миний махан бие та нарын хэнд чинь яг хамаатайн
Амьдралд жаргал зовлон гэж бий хүн бүрт хувийн асуудал бий
Хэрвээ ямарч ѳѳ сэвгүй хүн гэж байвал харах гэсийн
Ѳѳрийн хүчээр хүсэл мѳрѳѳдѳлдѳѳ хүрсэн аавын хүү би
Хүсэл мѳрѳѳдѳл минь хүрэх тусам томроод байхын
Миний дотор ээж, эгч, дүү гурав минь бий
Хэзээ ч эр хүн эхэлсэн зүйлээ дунд нь орхидоггүй
Надад дурсах зүйл бий гурван цомог, хорь гаран клип
Надад бахархал бий Монгол улсын иргэний үнэмлэх
Намайг үзэн ядлаа ч чи бид хоёр нэг л харьяалалтай
Apple үйлдвэрлээгүй ч бид агуу том түүх, ёс заншилтай
Эсрэг талууд хорон үгсээр намайг үргэлж хатгах тусам
Ер бусын хүчийг мэдэрч, улам илүү эрч хүч асна
Энэ эрч хүч намайг хѳтѳлж явсаар нэг цэгт аваачлаа
Энээ хүртэл түлхэж ѳгсѳн эсрэг тал минь баярлалаа
I’m gonna find another world
I’m feeling so strong
Just hold my hand come to the light
Today my life begins
Яг одоо би асаж байна миний дотор гал шатаж
Маш их хүчийг мэдэрч, дээд тэнгэр намайг сонгож
Түнэр харанхуйн зүг гэрлийг асаалгахаар явyyлсан гэж зүүдэлж
Энэ бол миний үүрэг, тийм ээ тэдний мэдээг хүргэх
Асуудалгүй амьдрал үгүй, тийм болохоор би шантарсангүй
Миний цээжинд асах гал тэр зовлонгоос болж унтарсангүй
Ѳѳрийн хүслээр амьдралаа зураж, бүтээлүүдээ сайтар зорож
Хийхийг хүснэ, хэзээ буцаж ирэхээ бүрдээр тооцоолж
Байсан надад алдаа, оноо хүсэхгүй байна бүгдийг засахыг
Учир нь яг одоо сэтгэл ханамж гэдэг цэгт зогсоно
Хүсэн хүлээсэн өдрүүд цаг тутам сэтгэл догдолно
Яриад байсан аз жаргал аль хэдийнээ хаалга тогшсон
Don’t judge me I’m not perfect
Don’t give up you can do it
I wanna change the change