Би сайн мэднэ диваажин хаа буйг
Би тэнд байсан чи надад итгэ
Хээрийн салхи нь намайг зөөлөн зөөлөн үлээнэ
Уулийн оргилд, усний чимээнд
Эх орноо санана, гэр бүлээ санана
Ээжийн минь харц зүүдэнд тодорно
Улам илүү тодровч зүүд минь богинохон
Алс холын бодол муу хүү чинь өвөртлөнө
Миний зүрх лугшина, үе үе түгшинэ асар том төмрөөр газар шороо хөндөнө
Алт хайсан нүд хил давж, эх орны минь ус мөрөн ширгэж
Ан амьтан ард түмэн цангаж, уул ус савдаг хилэгнэж
Эрх мэдэл нэр хүнд мөнгөөрөө тэд энэ улсыг бүр худалдаж
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Хүү чинь хүү чинь эх орноо санана сэм сэм сэтгэл бачимдана
Эргэн тойрон өндөр байшин дөрвөн хананд хавчигдана
Хээр тал дээр хөл мэдэн гүйсэн хүүхэд нас минь харагдана
Хол байсан хоног мөчийн тоогоор тэр цагт ээжийгээ би аргадна
Эр хүний дотор энэ дэлхий ч багтана
Эрдэм мэдлэг гэдэг зүйл хэнд ч үл багадна
Түмэн бээрийн газраас цайны дээжээ өргөн мөргөнө
Гай барцад бүхнээс үргэлж намайг тойруулж
Санаж байна санаж байна бүгдийг нь санаж байна
Салаа замын эрхээр салсан анд нөхдөө санаж байна
Өнгөрсөн цаг хугацаанд миний дэргэд намайг түшиж
Өнөөдөр энд зогсох хүвь тавилан олгож
Уучил уучил бүгдийг нь уучил
Усан нүдэн шөнийн эзэн бүсгүй минь уучил
Хүүхэд насны тэнэгхэн зан алдааг минь уучил
Аялгуут дуу минь сэтгэлийг минь зуучил
Ахиж хэзээ ч ирэхгүй тэр цаг хугацаанд
Хоромхон зуур биднийг түр буцаа
Холын холоос хүний нутгаас бодлогошрон сууна
Эх орон минь хүү нь нутаг буцна
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Алсын газраас надад санаа бүү зов
Цайныхаа дээжийг хүүдээ өргө
Асар том уулын оргил өөдөө
Алхам алхам шат шатаар ахиж байна дээшээ
Бусдад буруу санахгүй урдах зүйлээ хийнэ
Хэний ч хөл хүрээгүй тэр газрыг нээнэ
Орхиж яасан ч чадахгүй нь дуу хөгжим минь
Олон шөнийн нойрыг хулжаах хүнд өвчин юм
Хэнд ч яриагүй бүхнээ зөвхөн чамд уудалж
Одоо ч гэсэн миний бодолд олон хүмүүс буудаллаж
Зарим нэг нь зэмлэнэ зарим нэг нь дэмжинэ
Бүх хүний оюун санаа хэр хэмжээнд
Таарч чадахгүй би гэхдээ хэсэгхэн зуур тайван газар аваачина
Гэр бүл, найз нөхөд, эх орон, дуу хөгжим
Энэ бол миний диваажин
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Post a Comment