Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Rokit bay. Show all posts

Rokit bay - Бор арьст гаамп

9:09 AM
Тиймээ энэ бараг мөн байхдаа
Эмээгийн яриад байсан мөн байхдаа
Энэ лав бараг хорвоогын хамгийн хөөрхөн эмэгтэй хүн байхдаа
Гэж би мэлрэн тун гайхлаа
Дурлал гэдэг энэ юм байхдаа
Түүнийгээ дандаа зүүдэлчээд байсан нь
Заяаны хань гэсэн зөн байхдаа
Даан ч тэр сүнсэнд сайн
Надад баригдахгүй муужгай муур
Тэгхээр ер нь дэмий нэр нь Дэми
Дэлгэцээр уулзхаас өөр арга алга
Сэтгэлээр унаад бараг
Балгачихсан дарс
Анхны модыг минь өгсөн бүсгүй
Надад залгачихсан нарс
Бүтэдгүй гэсэн үнэн юм байнэ лээ алсын зайны харьцаа
Хорьж болдгүй 2-р ангийн дурлал анхны хайрийн хавьцаа
Авж болдоггүй зүйл гэж байдаг юм байна лээ хүрсэн миний уур
Зурагтаар гарахдаа миний зүрхийг зүснэ Demi Moore

ДХ: Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яаг ихэр шиг
Хань ижилтэй болчвол амьдрал яаг л чихэр шиг
Байдийн тэхээр миний хүү чи заяаныхаа ханийг олчвол
Хэрвээ тэр чинь чинийх болчвол наалдан пад шиг наалдаад ав

Нэг охин байсиймаа
Сэтгэл нь зөөлхөн
Оюун гэдэг лаг
Сэргэлэн хөөрхөн
Союу ин дэ клаб
Союун ин дэ клад
Юү вээр дансийн вит сомбаадээ
Даан ч тэр араас нь гүйдэг 80н хүнтэй фак
81дэх нь болоод яахын хайран үнэндээ цаг
Гэж бодсон ч гэсэн танилцxаар очсон яадийн
Сайн уу сайн уу сайн уу юү байна даа
Маньдаа наадах охиноо өгөөд цаашаа гүй баньдаа
Миний эмэгтэй
Хүнтэй
Ярих техникийг
Форэст гампийн теннис шигийг мэдэхгүй л байна даа
Ах нар намайг Шоолно бага байхад чиний найз охин чинь чиний энэ муу ПС гэж
Амьдралд минь 2 оюун байсан гэч тэдний аль нь ч хиймэл оюун байгаагүй
Сиси гэж Хатан хааны кино гардаг байхад түүний ядам хурууг сүй тавих цагирагруу хийжий гэж
Бодож байсан ч хэдэн жилийн дараа энэхүү бодол яриж бие биелүүгээ орилж гарсан би чи гэж

ДХ: Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яаг ихэр шиг
Хань ижилтэй болчвол амьдрал яаг л чихэр шиг
Байдийн тэхээр миний хүү чи заяаныхаа ханийг олчвол
Хэрвээ тэр чинь чинийх болчвол наалдан пад шиг наалдаад ав
Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яаг ихэр шиг
Хань ижилтэй болчвол амьдрал яаг л чихэр шиг
Байдийн тэхээр миний хүү чи заяаныхаа ханийг олчвол
Хэрвээ тэр чинь чинийх болчвол наалдан пад шиг наалдаад ав

Нилээн хэдэн жил заяаны хань хайж гүйгээд л байлаа гүйгээд
Гүйгээд л байсан бартаатай замдаа дэвшилтүүд хийснүү бүү мэд
Арай гэж 1 хүн нүдэндээ олж хараад агаар дээр би томоор бунд зурав
Хариуд минь тэр надруу далаллаа гэсэн чинь
Юу вэ?
Дунд хуруу
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Эмээгийн ярисан бүсгүйг олно гэдэг худлаа
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Ганцаар ердөө л 2 жил болно гэсээр удлаа
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Заяаны ханийг замаас олно гэдэг худлаа
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Энүүхэнд байх байх гэсэн хол юм тэгхээр буцлаа
ЗАЗА БИ ХАРИЛӨӨ
Read On 0 - сэтгэгдэл

Rokit Bay ~ Зоорь УСКиноны дуу

4:07 PM

Дх: Хөлийн чимээ надад сонсогдож байна
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой надад сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байна

Аа яа түүний хаяг Улаанбаатарын хамгийн өндөр далан давхар
Хивсэн доогуур нь тамын хаалга би онгойлгохыг хүлээнэ шалан дотор
Эртээ урдын цагт энчээ муу юм болж
Мэстэй хүний гарт бусдын хүүрийг олж
Болохгүй зүйл хийсэн гэр бүлийг нэг шалгана
Хөргөгч дотор нь байсан цустай нүүрийг олж
Гал буруутныг бүчиж авчээ
Чөтгөр нуранган дээр бүжиж гарчээ
Ядуугийн зовлон энэ гэр бүлийг сохолно
Адгуус шиг араншин бүрхэж авчээ

Дх: Хөлийн чимээ надад сонсогдож байна
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой надад сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байна

Зоорь шөнө дундуур чамайг цоо ширтэх энэ зоорь
Зочидын цус нөжөөр хиртэх энэ зоорь
Аймшигт түүхтэй энэ байшингийн зоорь
Тааралдвал битгий нээ оролгүй тойр
Амсар нь улаанаар будагдсан байна
Хэн нэгний цогцсонд булагдсан байна

Шүүрдээд бай, шүүрдээд байгаарай...

Read On 0 - сэтгэгдэл

Rokit Bay, Нисванис ~ Зугаатай байлаа

5:17 PM
Ядаж нэг дуу хийвэл гоё л юм байна
Гэж эхэлж байсан он бол 2008
Микрофоноо шүүгээ дотроо бэхэлсэн
Чихэлдсэн зайн дотор эхлэсэн байна
Чигэлсэн байн нь, ердөө ойрын хэдэн сард
Итгэх болоогүй байв, өөрийн потенциалд
Үлдсэн амьдралынхаа туршид хийх зүйлээ олоогүй
Хэдэн хэсэг хувааж байлаа өөрийг хэдэн талд
Бодол чинь ер нь гүехэн юмдаа
Гээд хувь заяа намайг доош унагаж гэнэ
Мөхчихсөн үерхэл дундаас минь
Нэгэн шинэ дууны үг ургаж гэнэ
Тарисан зүйл ургана, Jack and the beanstock
Тааз хамгийн сүүлийнх нь хязгаар биш
Гадна талаас харна хэвэн дотор баригдахгүй
Хэлэх гэснээ хэлнэ яг Нисванис

Дх: Hey hey! Танилцахад таатай байлаа
Ард минь хоцорсон он жилүүд минь чи зугаатай байлаа
Hey hey! чамгүйгээр цэглэх байлаа
Ард үлдсэн цаг хугацаа чи цоо шинэ бүхний эхлэл байлаа

Сонирхол хувьсалд орсон хүсэл болсон
Пуужин хөөргөх төсөл болсон
Дээшээгээ дээшээгээ татах хүчгүй бүсэд орсон
2013 -аас хэдэн жилийн өмнө
Үгэлдэг хүн болж үзэгдэхийн өмнө
Ажлаас гарах албан бичиг мэдэгдэлийг өгнө
Өөрөө өөртөө Rokit Bay гэдэг нэрийг өгнө
Би микрофон авах гэж
Хамаг мөнгөө шавхаж байснаа өчигдөр шиг санаж байна
Боломжгүй мэт үзэл бодлоо
Одоо хүртэл сүнс хий үзэгдэл шиг манаж байна
Энд хийх ажил минь дуусаагүй
Хоёрхон цомог гаргаад сэтгэл санаа ханаж байна
Гэвэл үгүй, зүгээр эргэж хараад
Туулсан замаа тайлагнаж таван жилээр танаж байна

Дх:

Шинэ бүхний эхлэл боолсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Миний шинэ бүхний эхлэл болсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Бид нар дардан замаар алхаагүй ч
Явсан замдаа ялгаа хийж
Зогсоох гэсэн бодлын цагдааг
Аялал дундаа ардаа хийж
Ирсэн ирүүнүүд биднийг мэрсэн ч
Бид хэлэх гэснээ хэлсэн
Өрөөнөөс онцгойрч үлдэн
Хийе гэснээ хийсэн
Read On 1 - сэтгэгдэл

Цэлмүүн, Rokit Bay ~ Viva Life

10:44 AM
Viva life
Аз жаргал дүүрэн өглөө биднийг угтана
Амьдрал аз завшаанаар дүүрэн
Мөрөөдөлдөө бид үнэнч байж чадвал
Мөнхийн залуу эрчийг бид мэдэрнээ
Хүсэл хязгаар үгүй ч хүрэх цаг бидэнд ойрхон
Хэн нэгнээс хамаралгүй амьдар
Амьдар..амьдар...амьдар...
Амьдралд байгаа олон өнгөнөөс
Аль нь гэдгээ олон өнгөнөөс
Аль нь гэдгээ чи мэдэх үү

So better life
We shout
We scream
Viva life Viva life
We shout
We scream

I feel so good
My life is cool We should be thankful
Everyday

Амьдралд байгаа өнгөнөөс
Аль нь гэдгээ чи мэдэх үү
Амьдрал дүүрэн өнгөнөөс, хамгийн тод нь минийх Yeah
Ариун мөрөөдөлд итгэх аялгууг сонсож байна уу
Алаг үрсийн дуу цангинах
Хос залуусын хайрын хот
Ohhh,,Yeahh

Тэрхэн өдөр минь цэлмэг тэнгэртэй
Сэтгэл санаагаар баяр сайхан өдөр
Чамд ийм санагдахгүй байгаа бол
Миний бичсэн найман мөрийг нэрлэ
Амьдралын сайхан бүхнийг нэрлэ
Гэр бүл найз нөхөд, залуу нас гэрэлтэж байна
Ирээдүй чинь одооноос
Сайхан бүхний төлөө энэхүү сайхан өглөөг угтъя
Амьдрал сайхан учраас
Амьдрал сайхан гэдэг үг дээр тогтоё
Yeah...
Үг дээр тогтоё....Yeah...

So better life
We shout
We scream
Viva life Viva life
We shout
We scream
Viva life...Heyy...
Read On 0 - сэтгэгдэл

Болд, Rokit Bay ~ Үүлэн домог

5:22 PM
Үүл хүү Солонго бүсгүйд дурлажээ
Үзэсгэлэн гоод нь сэтгэл унагажээ
Тэнгэрт нумрах түүнийг хараад
Тэсгэл алдан хөөцөлдөн оджээ

Эгэл боргил уул амраг нь түүнд
Сэтгэл хөдлөн увьдасгүй санагджээ
Өнгөөр тунарах солонгын дэргэд
Өлөг зүсгүй дорой харагдаж гэнэ

Хуурамч сэтгэл гэдэг үүл нүүгээд одно
Хувиршгүй амраг уул торойгоод үлдэнэ
Үзэмж гоо гэдэг солонго цаашлаад арилна

Дх: Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Солонго адил замхраад арилна
Үүрд хайрлах хувиршгүй сэтгэл
Үнэн зүрхний ганцхан амраг
Солонго адил замхраад арилна

Үүл Солонгод дурлаад жаргал үзсэнгүй
Үнэн төрхийг нь хэзээ ч таньсангүй
Нүд булаасан түүнийхээ араас
Нүүж явдаг тавилантай болжээ

Тэнгэрийн уудамд Солонгыг хайж
Тэнүүчилж амьдрах хувь тохиожээ
Хоосон хуурамч Солонгод гомдсон
Хорсох нулимс нь цас бороо болжээ

Үнэнч бус сэтгэл гэдэг үүл нүүгээд одно
Үүрдийн амраг гэдэг Солонго цаашлаад холдоно
Үлдэх амраг гэдэг уул харуулдаад хүлээнэ

Дх:

Мөрөөдлийн Солонгод үүл сэтгэлтэй
Тэнгэрийн бүсгүй нь хоосон чанартай
Мөнхийн ууланд үүл суудалтай

Rockit bay:
Үүрдийн жаргалаа нэг шөнийн
Зуурдын жаргалаар тэр сольсон
Үүрдийн амлалтаа зуурдын амрагаар тэр сольсон
Түүнд уул нь бүх юм байжээ
Гэвч ердөө ч ханаагүй
Хүсэж байсан зүйл нь замхарч
Нэвт гарна гэж санаагүй
Ховсдуулсан олон өнгөнд нь
Хажууд байгаа үнэ цэнийг
Мэдэхэд бодол нь хөнгөндөө
Тэр цагийн шалгуурт нисэж одох
Хоногийн настай чанарыг таньсангүй
Цагийн алгуурт тэсэж үлдэх
Домгийн настай чанарыг таньсангүй

Дх:

Уул бүсгүйдээ үүл эргээд иржээ
Уучлал хүсэн бэлд нь сөгджээ
Уужим сэтгэлт уул бүсгүй
Урьдын явдлыг нь өршөөжээ
Read On 3 - сэтгэгдэл

Rokit bay - Аваад яв

6:01 PM
Аваад яв
Биднийг эндээс аваад яв /х4/

Хүн болгонд өөрийн гэсэн хүнд өдөр байдаг
тэгсэн үед тэд нар өөрийнхөөрөө хөнгөрдөг
Хэд сороод амрахын тулд хүйт орооно
Зарим нэг шид хороож хүнд өдөр өнгөрдөг
байж ядах үед чамд тайтгарал өгөх
Чиний найз хамгаас илүүтэйгээр үнэ хүрдэг
гэвч мэдээж толгойноосоо авч хэзээ ч чадах үгүй
Давж гарахад хэцүүг бид нар цүнхэлдэг
Тэр цүнхээ харин одоо бүгдээрээ барьж байгаад
Гарт байгаа бүх хүчээрээ газар уруу шид
Ганц сор бас эд баялагт ертөнцөөс тасар
Тольтойгоо ярьж яг л галзуу юм шиг
Цээж дотор утаагаа түгж гарга удаанаар
Нээж одоо эргэлдүүл нүд нүдээ улаанаар
Болио болио гэтэл солиор солиор
Зүрх цохилно секундээр биш долиор долиор

Өдөр болгон ижил
Ялгагдахгүй даваа, ням
Улиг болсон ажил
Намайг эндээс аваад яв
Үлдсэн өдөр минийх
Хамаа байхгүй даваа ням
Би бол одоо чинийх
Намайг эндээс аваад яв /х2/

Бодит ертөнц нь надад огтхон ч ер таалагдахгүй
бол би газар тогтож ер нь юугаа хийхэв
Жингүйдээд алга болох минь
Намайг тэнгэр уруу чиглүүлээд дээшээ болох юм бол
Эм ус тэгээд дараа нь хөгжим
Энэ 3 нийлээд нам дарна өвчин
Гүнээр санаа алдаад
Гуниг ганцаардалд
Автаад ирэхэд
Надад зөвхөн шулуун замаа алдаад
Хэрэглэх бодол толгойд орж ирнэ
Хөгжим дотроо яарлуулаад жолоо бариад гарч явна
Хоолойгоороо давж гарна хөгжимөө
Тэгж л байж л өөрийгөө би хөгжөөнө
Доозоо аваад залгина даруулна би heineken-ээр
Унтаад дууслаа 4-н цагийн дараа дахин залгимаар
Системээр зайлагдана биен дэх хор нь
Бүх зүйл яг эргээд хэвэндээ орно

Өдөр болгон ижил
Ялгагдахгүй даваа, ням
Улиг болсон ажил
Намайг эндээс аваад яв
Үлдсэн өдөр минийх
Хамаа байхгүй даваа, ням
Би бол одоо чинийх
Намайг эндээс аваад яв /х2/

Би бол хүн
Унахдаа чамтай адил
Би би би би бол хүн
Зарим өдрүүд тамтай адил
Зарим өдрүүд тэд алдагдана
Үнэний дуугүй намбатай байдал
Ийм өдрүүдэд би есөн шийдийн амьтангуудад найдаал
Ам ам ам ам цангана маш ихээр
Цангаагаа цааш хийхээр залгина
Цэвэр ус сав саваар нь
Асгаж цутгаад дээр нь гишгээд шал заваарна
Ганц 2 биш бүр тав таваар нь
Хэрэглэмээр атгаж аваад хэрэглэмээр
Ядаж байхад унтаж байгаа өдөр тутмыг нэг л хэмээр
4 долоо хоног минь хэлбэр дагана
Ийм болохоор л би дэлбэрч байгаам
Хүүхэн хараа зоосны чинээ зоосны чинээ /х4/
Боолын гэрээг шоолж инээ
Read On 1 - сэтгэгдэл

Rokit Bay - Нэг өдрийн хаан

2:33 PM
Энгийн байх надад утга учиргүй мэт санагдана
Эндээс хурдхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана хананы наана цаана
Эндээ үлдвэл бүх зүйл энгийн энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна

Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядрана
Хөлөө би зөөж ядна нэг биш удаа би шантрана
Золиос зөндөө гаргана
Тэр зүг рүү явж байгаа болохоор би
Эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийнэ
Эсрэг талд нь байгаа зүйлүүд галны цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
Ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ

Дахилт: Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр х2

Очих газраа ойртох тутам хийсэн сонголтондоо
Эргэлзэх нь ихсэж эхлэнэ шийдсэн болохоор ондоо
Зүйлийн тухай бодохгүйг хичээж шүдээ зуугаад дээшилнэ
Ахисан шатны тоо болгоныг үлдээхгүйгээр цээжилнэ
Өдөр хоног намайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжилнэ
Тийм болохоор би золиос болгон үнэтэй зүйлээ гээж байна
Хаа нэгтээ хүрэхийн тулд би олон үнэтэй юмаа гээж
Хүссэн газраа очсон ч гэсэн дүүрэн байхгүй миний цээж
Энэ бол миний золиос юм шийдсэн л бол хориод нэмэр байхгүй
Нэг төвлөрсөн бол улайрсан бух шиг солиот хүн
Чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол би нэгэнтээ
Замыхаа талаас илүүг нь гаталчихсан байх вий дээ
Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах
Хүртэл өөртөө тавьсан олон хэцүү давааг гатлах байх
Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл

Дахилт:

Нэг өдөр хаан байсан дээр тэнд очих хаа байсан юм гээд
Бууж өгөх гэж бүү чи оролд арагшаагаа суухын оронд
Чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр газар заавал хүр
Эргэлзэх нь аргагүй чиний онгойлгосон хаалга бүр
Зөв байгаагүй урьд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй
Энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл
Дуртай зүйлийхээ төлөө би хэцүү амлалтыг хийсэн
Олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт минь биелнэ
Үзнэ энэ замынхаа эцсийг яарч байна үр дүнг нь мэдэхийг
Энэ бол хамгийн том шийдвэр
Бүх шийдвэрүүдийн минь нийлбэр
Энгийн зүйл хийх цаг зөндөө
Хэн ч биш байх бас цаг надад зөндөө
Харин толин доторх зураг удахгүй алдана тов тод өнгөө
Тов тод өнгөө х3
Алдана тэр тов тод өнгөө
Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл

Дахилт: х2
Read On 0 - сэтгэгдэл

Rokit bay & Gee, Tулгат - Микрофоны ард

8:54 AM
Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Микрофоны ард төрсөн мэт

Микрофоны ард Монгол рэппэр түүний гарт
Мэдлэг бүхий Rhyme Book арван зургаан такт
Уншина би нүдээрээ дараа нь исгэрнэ шүдээрээ
Уршиг болж танхайрахаас өмнө яахаа чи шийдээрэй
Хэн нэгэнд дисс *аах үнэндээ бол амархан
Хэтэрсэн хэрүүлээс болж хип хоп энд хямрах нь
Бусдыг доор гэж өөрийгөө хөөргөж
Байгаа бацаануудад хэлэхэд жаахан ойр төөр гэж
Өөр гэж бодсон бүхэнд чинь адил тал бий
Зэрэгц сул зогс командлана халжий харжий
Рэпэд тэнцэх зураас татна
Түүнээс доош бичигдэгсэд мухардаж ам нь хатна
Шарандаа үзэн ядна шалчиганаж үхэн хатна
Хэн жинхэнэ real гэдгийг тэртэй тэргүй бүх хүн харна
Бусдын өмнө алиалж байхаар түр гацсан нь дээр
Дэмий дискээр чичирч байхаар уруул амаа хазсан нь дээр

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Hey my name is Tulgat I am coming through the window
Take the microphone and I am running to the kings through
In zone they come a freak like a nympho
For your info its just like a ringtone
Bingo its like enter the premises
Emcees remember to surrender your intelligence
Hands down leave it to the veterans
Im feeling like **** needing through your skeletons
Holding the mic I'm gonna hurt you with rokit bay
Most of the night were gonna serve you like bobby flay
Gee come over look at this pathetic souls
They need an another job cause they just need to let it go
Ohh no why is tulgat so cold
Why does he have to put his rappers in through cold
I'm waiting for better artist which I would hope to like
Say what you want to say punk this is the open mic

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Юу юу яасан юу гэнээ юу гээд байнаа дүү минь ээ
Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юмыгаа чи дуу гэнээ
Алив наашаа суу хэнээ нэр чинь одоо хэн билээ
Дахиад дуулвал ээж аавд чинь хүргэнэ шүү би муу мэдээ
Тэгэхээр одоо дуу мэдээ дахиад одоо битгий дуулаарай
Дахиад битгий буу бариад энэ гадаадуудыг хуулаарай
Энэ бацаануудыг бид гурав өндөр уулын эгц уруу
Уралдуулан өнхрүүлэхэд Бобо бацаан нэгт оров
Одоо шатаана нэг дор нь бөөнөөр чинь би та нарыг
Гутааж байгаа тэд нар бол энэ хип хоп гэдэг жанрыг
Тэдний голд нь бид гурав ялгарч үлдэнэ дунд хуруу шиг
Тэдний мууг нь мэдрүүлэх гэж энэ дуун дээр бид хамт оров
Тэдний хандыг нам дарав болгов тэдний занг дарав
Жинхэнэ үлгэр жишээ болгон дагаж хөгжих зам зурав
Сонирхогчид алга болтол тэмцэнэ гэж би ам гарав
Мэдсээр байтал хулгай хийгээд та нар жоохон мангар уу

Микрофоны ард төрсөн мэт *4

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3
Read On 1 - сэтгэгдэл

Rokit bay - Бид хоёр

8:42 AM
Чамтай байхад зүүд юм шиг
Бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
Мэдэхгүй сайн таниагүй гэхэд
Сэтгэж байгаа нь нэг хүн мэт
Бид ингэж эхэлсэн, нэг өдөр төрсөндөө ч тэр үү
Бусад хүмүүсээс илүүгээр
Хурдан дасаж нэг нэг нэгэн лүүгээ
Тэмүүлэж татагдаж
Бүх зүйлүүд нь таалагдаж
Хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид ялагдаж
Чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж өөд өөдөөсөө
Хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ мөрөөдлөөс өөр
Юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж гэнэт бороо шиврэн
Үнэт зүйлүүд аажмаар зэврэн
Чамайг тэврэх багасана бие биедээ харуулж эхлэнэ
Муухай талуудаа тэднийгээ хянах гэсэн ч хичээсэн ч бас даравч ихсэнэ
Нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ танихаа болино
Нэг хэрүүл болонгуут л цэг хурдан тавихаа бодно
Би хичнээн гараад явсан ч урд нь эргээд ороод ирсэн
Харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр сэрсэн

ДХ:

Бид хоёрт харамслууд сүүлдэж ирдэг
Цээж дотор удах тусам дурсамжуудаар дүүрч ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн
Болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн
Хэрвээ энэ дууг арай өмнөхөн
Би бичсэн бол энэ дууны гүнд
Өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм
Би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
Хажууд чинь би суугаад
Чамд аз жаргал мэдрүүлэх байсан
Яасан ч буцаж ирэхгүй дахиж тэр боломж надад
Тиймээс хүргэе анхны бас сүүлчийхээ дуугаа одоо чамд
Бидэнд байсан бүхэн үнэн
Чиний хайсан хүссэн хүн нь
Байж би чадсан өдөр шөнө нь
Хамт бууралтаж хамтдаа зөнөнө
Гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн
Нэг хүнийг л гэхэд бэлэн
Юм бүхнийг нь үүрэхэд бэлэн
Байсан би гэхдээ өмнө нь бутраад уначихсан зүрхийг
Эвлүүлж тогтоох хэцүү гэдгийг
Ойлгож авсан илүү ихийг
Хайгаагүй, байгаагүй би хариуцлагаас зугтсан хулчгар
Жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс сайныг олж хар
Дахиж оч гаргах хүсэл тоолж барахгүй байв ч
Урд нь байсан хүмүүсийг бид дахиж олж харахгүй даан ч

ДХ:

Хорон үгнүүд дотор маажиж үүдээр гарахыг яаруулна
Уурлаж хэлсэн бүхэн бидний эмзэг газрыг тааруулна
Сааруулна уур уцаар бодлоо хянах чадварыг
Бид хадгалж үлдэнэ тэр үед шинээр амнаас унах олдворийг
Урд нь хэд хэд салсан хэд хэд дахисан гэвч бүр дордсон бүр цэг тавьсан
Бүтэхийг хүснэ гэвч би зүснэ гэнэт бид хөрсөн бүр нэгмөсөн
Тэгэхлээр ганц ганцаараа байсан дээр
Өвдөглөх үед нээлттэй үргэлж дулаан байхын найзын гэр
Гүйцэд өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй
Мөртлөө чамайг намайг төгс мэдрэхийг хүссэн тэнэг
Гүйцэх өөрийг чи хай амар олдох байлгүй
Эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг
Дотор хүн минь намайг буц гэж бүү чи ятга
Дуу дуусахад бүх юм дуусна энэ бол хамгийн сүүлчийн бадаг
Намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
Тэр хамгаас сайхныг өгөх хүн олж намайг зүйрлэж мартаг
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2