Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Намайг битгий уучил. Show all posts

Emotion - Намайг битгий уучил

8:52 AM
Над руу чи минь удаан хараач
Намираа бороо шиг харцанд чинь уусъя
Гарыг минь чи зөөлхөн атгаач
Ганцхан чинийхээ хайрыг мэдэрье би

Дх:Болзсон өдрөө тоолон хүлээсээр
Бодлын мананд төөрөхгүй л юмсан даа
Болохгүй бүхэнд өөрийгөө зэмлээд
Борхон зүрхээ аргадан сууна би *2

Хун шувууд нь нуурандаа жаргадаг
Харин чинийхээ энгэрт эрхэлье
Далавчаа дэвээд нисэхээсээ өмнө
Далай шиг итгэлээ наддаа өгөөч

Дх:

Хайрлаж дассан сэтгэлийг минь
Хагацааж битгий салгаарай даа
Үүл болон нүүхээсээ өмнө чи
Хур болон над дээр асгараач

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2