Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Лхагвасүрэн. Show all posts

Лхагвасүрэн - Үзэсгэлэнт минь

3:06 PM
 Үг. Б. Лхагвасүрэн МУТШ,
Ая. Л.Балхжав СГЗ

Чам дээр минь асгарах гээд
Одод түгжээ үзэсгэлэнт минь
Чамайг минь ширтэх гээд
Саран манджээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Бүрхэх сүүдэр үгүй байг гээд
Тэнгэр цэлмэжээ үзэсгэлэнт минь
Бие биедээ хайртайг минь
Бурхан мэдчихжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ

Үнсэлцэж байгааг минь харах гээд
Уулс бөхийжээ үзэсгэлэнт минь
Үнэнч явахыг минь үзэх гээд
Ус мөрөн сөгдөжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Эрчүүд (Миний ах атаман УСК)

8:51 AM

Хэзээ ч тэд чамаас хайр гуйж уйлахгүй
Хэний ч өмнө нулимсаа харуулахгүй ээ
Хээрийн салхи шиг омог бардам сэтгэлээр
Харин чиний өмнөөс үхэлрүү ч явна

Дх:
Жаргалын төлөө нутаг аа солихгүй
Зовлоо гээд гутарч суухгүй
Хайрынхаа төлөө сэтгэлээ нээгээгүй ч
Тусгаар Монголын төлөө амиа өргөнөө

Хэзээ ч чамаас урвахгүй
Хэний ч өмнө бөхийхгүй
Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг
Хатан зоригт эрчүүд билээ

Үеийн нөхөддөө андын үнэн ч сэтгэлтэй
Өршөөлт ээждээ үргэлж хүүхдээрэй
Үүрдийн хайраа ганцхан түүндээ зориулдаг
Өссөн нутагтаа өргөсөн тангарагтай

Дх:
Жаргалын төлөө нутаг аа солихгүй
Зовлоо гээд гутарч суухгүй
Хайрынхаа төлөө сэтгэлээ нээгээгүй ч
Тусгаар Монголын төлөө амиа өргөнөө

Хэзээ ч чамаас урвахгүй
Хэний ч өмнө бөхийхгүй
Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг
Хатан зоригт эрчүүд билээ

Хэзээ ч чамаас урвахгүй
Хэний ч өмнө бөхийхгүй
Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг
Хатан зоригт эрчүүд билээ

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Сүүгээр бүтсэн Бурхан

5:33 PM

Тал хээр байсан болохоороо
Уулс ургажээ ээжээ
Та минь байсан болохоороо
Би ургажээ ээжээ

Дх:Ээжээ ээж минь дээ
Ээжээ ээж минь дээ
Сэтгэл нь хайлган
Ээжээ ээж минь дээ

Тэнгэр байсан болохоороо
Од мичид ургажээ ээжээ
Та минь байсан болохоороо
Бүтэн л байж дээ хорвоо

Дх:Ээжээ ээж минь дээ
Ээжээ ээж минь дээ
Сүүг нь сүлсэн
Бурхан минь ээж минь дээ

Хормон үүлс нь уйлхаараа
Цэцэгс ургадгаа ээжээ
Та минь бүүвэйлсэн болохоороо
Дэлхий эргэдэг ээ ээжээ

Дх:Ээжээ ээж минь дээ
Ээжээ ээж минь дээ
Сүүгээр бүтсэн
Бурхан минь ээж минь дээ

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Найз минь

5:32 PM

Гадаа бороо шаагин орлоо
Намрын улирал бидэнд айлчлан ирлээ
Аяны шувууд ээлжлэн уулсын дээгүүр цаашлан одлоо
Ширүүн бороо цонхыг тогшлоо
Сэтгэл хөдлөм бодолд дурсамж тодроод
Нэгэн намрыг угтлаа
Нэгэн насыг үдлээ Найз минь

Дх: Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа
Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа
Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй ээ
Учралын дээдээр мөдхөн уулзна аа
Амьдрал далайд алхан орсон
Арван жилийн хүүхдүүд байхаас
Алхам ч холдож, ааш гаргаагүй найз минь
Амьдын хорвоод ганцхан олдох
Алтан найз минь аргагүй чи шүү
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь

Холын тэртээх харийн газраас
Нутаг руугаа хүлгийн жолоо заллаа
Онгод дээшлэн хөөргөх
Өндрөөс өндөрт дүүлэн нислээ

Дх: Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа
Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа
Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй ээ
Учралын дээдээр мөдхөн уулзна аа
Амьдрал далайд алхан орсон
Арван жилийн хүүхдүүд байхаас
Алхам ч холдож, ааш гаргаагүй найз минь
Амьдын хорвоод ганцхан олдох
Алтан найз минь аргагүй чи шүү
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь

Read On 3 - сэтгэгдэл

Madness, Лхагвасүрэн ~ Улаанбаатар хотын гудамж

11:08 AM
Сайхнаа:
Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхална

Лхагвасүрэн:
Наран мишээсэн намуухан өдөр
Намайг чамтай учруулсан
Цэвэрхэн хотын гудамж талбайд
Хүмүүс бүхэн жаргалтай

Дөрвөн уулын хормойд налайсан
Миний хотын бараа
Холын холоос намайг дагуулан
Үүрдийн аз жаргал амласан

Сайхнаа:
Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхална

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж

Лхагвасүрэн:
Дөрвөн уулын хормойд налайсан
Миний хотын бараа
Холын холоос намайг дагуулан
Үүрдийн аз жаргал амласан

Сайхнаа:
Нүдэнд дулаахан...
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Хайранд итгээрэй

5:26 PM

Үг Х.Лхагвасүрэн
Ая Г.Пүрэвдорж

Дуучин Х.Лхагвасүрэн

Хөөр баяраар дүүрэн цайлган хүүхдүүд
Холын замд хамтдаа гарсан
Дуу хуурын аялгуу эгшигэнд уяраад
Дурлалыг хүлээж хүснэ
Хайр хайрын дээдээр хорвоод мэндлээд
Хонгорхон насаа үдлээ
Зуурдын хорвоог чамтай туулахсан
Зуун жил хамтдаа байхсан

Дх: Хаашаа ч дагуулахыг нь мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ
Чи минь минийх шүү, үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү, хайраа чи минь хайранд итгээрэй

Бүүр тэртээх дээдсийн ерөөл хүслээр
Бүтэн заяат амьдрал үүснэ
Найр найрын цэнгэлээр хорвоог баясгаач
Насны хань минь байгаач

Дх: Хаашаа ч дагуулахыг нь мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ
Чи минь минийх шүү, үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү, хайраа чи минь хайранд итгээрэй

Хаашаа ч дагуулахыг нь мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Амармандах - Дэлгэрмөрөн - Монгол ээж

6:26 PM
Зэвэргэн салхи нь хөвсөг үлээхэд
Зүүдлэхдээ та минь даарсан уу ээж ээ
Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг
Хүрээд ирлээ гээд зэрэглээ чинь хуурахгүй
Манан дундаас саравчлах ижийд минь
Маргааш хүүг чинь очно гэдгийг шувууд дуулгана

Дх: Уярлын дээд нинжин сэтгэлтэй Монгол ээж ээ
Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би

Тэсгэм хүйтэн шөнө сэтгэлээ жиндүүлэхэд
Тэнгэрээс хүүгээ ирүүлэхийг гуйсан уу ээж ээ
Хоног тоолсон эхийн сэтгэлийг
Холоос гэрэлтэх оддын гялбаа ч хуурахгүй
Сураг чимээлсэн ээжийд минь
Сарын эхэнд очно гэдгийг шувууд дуулгана

Дх: Уулга алдсаар холоос угтдаг Монгол ээж ээ
Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа л хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо

Миний ээж хүйн холбоотой
Бурхан ээжээ хүний орчлонд
Уйлж дуулдаг хүслэн гоо ээжээ
Энэхэн дуулим хорвоод дуу хуурын оргилд нь мөнхрөх
Миний чиний бидний ээж ээ
Энэхэн хөвчин дэлхийг амгалан байлгаж сүүгээ өргөдөг Монгол ээж ээ

Дх: Уярлын дээд нинжин сэтгэлтэй Монгол ээж ээ
Учиралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би

Үртэйгээ хүйн холбоотой миний ээж
Бурхадыг бүтээгч тэнгэрээс заяатай бидний ээжүүд
Дуулим хорвоог дуу хуурын оргилд мөнхрөх миний ээж
Хөвчин дэлхийг амгалан байг гэж сүүгээ өргөдөг Монгол ээж
Монгол ээж
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Гайхамшигт ертөнц

9:32 AM
Аз жаргалаар дүүрэн сайхан амьдрана гээд
Хүмүүс дандаа хүсэн мөрөөддөг
Хүсэхэд хясаж бэрхшээл тулгархад
Чи хаана байна гээд аз жаргалыг хайна
Хайраар бүхнийг давж туулаарай
Уудам амьдралыг магтан дуулаарай
Хамгийн сайхнаар инээд хөөр цацрааж
Хөөрөн баясах тэр л мөч аз жаргал шүү

Дх: Цэлмэг тэнгэрт наран гэрэлтээд
Цэцэгт нугад шувууд жиргэлднэ
Энд чи амьдарч байна
Энд би амьдарч байна
Энэ бол бидний гайхамшигт ертөнцөө

Эргэн дурсахад сайхан амьдраарай
Өглөө бүхнийг инээж угтаарай
Хамгийн сайхнаар инээд хөөр цацрааж
Хөөрөн баясах тэр л мөч аз жаргал шүү

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Хайртай гэхээсээ өмнө

8:49 AM
Чамдаа би хайртай гэж хэллүү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гунигладаг

Чамайгаа би хайраа гэж дуудлуу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэнд сэтгэлд нар гийдэг юм

Дх: Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм

Чамайгаа би жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон нь ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд чиний хайранд амьдарч чадаагүй

Дх:

Чамдаа би баяртай гэж хэллүү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ

Дх:

Чамдаа би хайртай гэж хэллүү
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2