Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг
10:52 AMХэсэгхэн зовлонгийн салхинд
Хэзээд чи намайг орхихгүй ээ
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь
Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь
Дх: Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хонгорхон бүсгүй минь
Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хайрт минь
Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дуулаад нисэхгүй
Үнэн сэтгэлээ чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь
Дх: *3
Амархүү ~ Гэртээ хүрэх зам
9:37 AMГэртээ хүрэх зам дэндүү хол
Гэм хийсэн мэт аньсага минь нойтон
Гэзэг үс минь хэзээний хэв маягаараа
Гэнэхэн зангын ая харц нь илхэн
Ижийдээ хүрэх зам дэндүү хол
Энгэрийн ганцхан товч минь нутаг минь өнчин
Хагацал гунигт зүрх минь дасч амжаагүй
Хаврын хайлаас мэт сэтгэл гэгэлгэн
Дх: Хэлж мэдэхгүй урт холын аян
Хээрийн хөх шувуу мэт юутай удаан нисэв ээ
Буух газаргүй хуурамч юмаа энэ амьдрал
Буцаад нисэхэд минь хэн намайг үдэх юм бэ
Аавдаа хүрэх зам дэндүү хол
Ар газрын салхи минь нутаг минь сэвэлзүүр
Өглөө наран шиг уруул минь гэгээн
Өнө багынх шигээ хацар минь улаан
Дх: Хэлж мэдэхгүй урт холын аян
Хээрийн хөх шувуу мэт юутай удаан нисэв ээ
Буух газаргүй хуурамч юмаа энэ амьдрал
Буцаад нисэхэд минь хэн намайг үдэх юм бэ /х2/
Монголдоо би хайртай...
Амархүү ft Ариунзул ~ Cool Love
9:32 AMЧиний хаалгыг хайсаар
Чимээ аниравч хэвтсээр байна
Замын хагасыг өнгөрөөнө
Задгай бүхнээ хумиад
Танхил чамруу ширтэн зогсоно
Таалж хайрлахыг хүсэх юм
Танил дуугаар гэрэл чамаас минь ирэх юм
Утасны дуу чимээ хүлээнэ
Намайг хайрлах гэж догдолж байна
Бүсгүй минь...
Дх: Baby you don't cry
Би чиний хайр чинь болмоор байна
You are winsome lady
Baby you my honey
Буцааж болохгүй хайрт минь чи юм уу
You wanna so cool girl
Зүг зүгийг ажин зөрөн өнгөрөх бүхнээс
Зөвхөн чи минь тодхон юм
Гитарын аялгуу шиг
Бас нэгэн хэмнэл
Таахын аргагүй зөгнөл шиг
Таалж хайрлахыг хүсэх юм
Танил дулаан гэрэл чамаас минь ирэх юм
Учрах зам дээр ганцаар
Чамайг хайрлах гээд хүлээж байна
Залуу минь...
Дх: Baby you don't cry
Би чиний хайр чинь болмоор байна
You are winsome lady
Baby you my honey
Буцааж болохгүй хайрт минь чи юм уу
You wanna so cool girl /х3/
Амархүү, Агий (Kiwi) ~ Надад итгэ
5:15 PMБи чамайг юу гэж боддогоо хэлэх үү
Чи л миний хайрлах хүн гэж хэлэхээс өмнө
Энэ уярал хаа хүрэхийг хэлээч
Дх: Өөрийг чинь би харах бүр
Энд чи хэнийг хайж ирсэн юм бэ
Өөрөөсөө үүнийг асуухад
Хүлээсэн хүн чинь би мөн үү
Зүрхэлж би хүсэхдээ
Зүгээр учраагүй байгаасай
Үүнийг чинь мэддэг гэж бодохоос өмнө
Надаас юуг мэдэрдэгээ хэлээч
Дх: Өөрийг чинь би харах бүр
Энд чи хэнийг хайж ирсэн юм бэ
Өөрөөсөө үүнийг асуухад
Хүлээсэн хүн чинь би мөн үү
Чамтай байхаас би уйдаж үзээгүй ч
Энд чи надтай үлдэхийг хүсэх болов уу
Чамайг явуулж чадахгүй болохоос өмнө
Энэ бүхэн юу болохыг хэлээч
Дх: Өөрийг чинь би харах бүр
Энд чи хэнийг хайж ирсэн юм бэ
Өөрөөсөө үүнийг асуухад
Хүлээсэн хүн чинь би мөн үү
Амархүү, 3 охин - Зүрх чам руу
8:50 AMЗөөлөн инээмсэглэлд чинь би дурласан
Дурласан би чинийхээ энхрийхэн харцанд
Хоргодсон миний зүрх чинийхээ дэргэд
Зөрөөд өнгөрөх тавилан биднийг төөрүүлээгүй
Хүрээд ирсэн хайр минь
Учирсан би анх чамтайгаа өвлийн цаснаар
Уулзах бүртээ нууцлаг сайханд чинь татагдсан
Хайрлаж учирсан бидэн хоёрын дурлал
Хоног өдрүүдийн минь жаргал
Дх: Зөөлөн зөөлөн цасан хаялна
Зөвхөн миний уруул дээр хайлна
Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялна
Халуухан зүрх минь чам руу *2
Нартай бас цастай өвлийн намуухан өдөр
Хайр дүүрэн сэтгэл чи намайг зорьж ирсэн
Намайг чамайг догдлуулсан энэхэн учрал
Ариухан хайрын минь эхлэл
Дх:
Чамтайгаа хамт байхад би нэг л өөр
Чиний нүд чимээгүй ширтэх харц чинь
Намайг жаргалтай болгох юм
Гараас минь чи зүрхлэн атгахад итгэл төрсөн
Ганцхан чамд хайртай гэж сэтгэлдээ би шивнэсэн
Дх: *2
Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг
8:54 AMХэзээд чи намайг орхихгүй ээ
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь
Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь
Дх: Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хонгорхон бүсгүй минь
Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хайрт минь
Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дуулаад нисэхгүй
Үнэн сэтгэлээ чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь
Дх: *3