Зоригт, Хишигдалай - Үүлэн цоорхойн нар
1:21 PMНайган ганхах модод гуниглан навчисаар уйлнаа
Тэртээх алсад галуу шувуу ганганаад
Тэгээд надад хагцлыг хэлж шимшрүүлнээ
Цэнхэр хаврын цэцэг цээжинд минь дэлгээстэй
Цэцгэн настай дурлал зүрхэнд чинь гандаастай
Хайраа өгсөөн хайлган чиний сэтгэл
Хавар амилж намар гудандах цэцэгийн адил
Өөөөө үнэн зүрхний хайр минь чи
Үүлэн цоорхойн нар юмуу
Өнгө нь хувирах цэцэг юмуу
Өөөөө үнэн зүрхний хайр минь чи
Үүлэн цоорхойн нар юмуу
Өнгө нь хувирах цэцэг юмуу
Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагинаа
Найган ганхах модод гуниглан навчисаар уйлнаа
Тэртээх алсад галуу шувуу ганганаад
Тэгээд надад хагцлыг хэлж шимшрүүлнээ
Өөөөө үнэн зүрхний хайр минь чи
Үүлэн цоорхойн нар юмуу
Өнгө нь хувирах цэцэг юмуу
Hishigdalai ft Naki - Mi Senti
1:41 PMБодол дунд чи минь л өнжиж
Алслан холдох зайг бид хүслээрээ туулсан
Хажууд минь чи байхгүй ч
Харц минь чамайг л хайсаар
Үдшийн зүүдний үнэгчлэх учиг чи билээ
Аадар бороо шаагих тоолонд
Гунигт бодлууд дурсамж сэдрээнэ
Тэр холоос, алс холоос наддаа ирээч
Тэртээ холоос чамдаа
Аялах аялгуу чинь би л байхсан
Тэмтрэгдэх зүүдний үргэлжлэл охин тэнгэр
Санах тусам уусна чам руу
Салах гэвч зүрх татгалзана
Хүслийг минь хөглөх
Утга учир минь байгаач
Цасан ширхэг будрах тоолонд
Цамцнаасаа үнэрийг чинь хайлаа
Тэр холоос, алс холоос наддаа ирээч
Аадар бороо шаагих тоолонд
Гунигт бодлууд дурсамж сэдрээнэ
Тэр холоос, алс холоос наддаа ирээч
Цасан ширхэг будрах тоолонд
Цамцнаасаа үнэрийг чинь хайлаа
Тэр холоос, алс холоос наддаа ирээч
Зоригт, Хишигдалай ~ Хайрын бэлэг
2:05 PMЦацарсан гэрлийг нь анхны цас гэнэ
Тэнгэрийн ханхүү түүнд зориулан аялсан
Дуу эгшгийг нь хайр дурлал гэдэг юм
Өвөлжих хунгийн үл хөлдөх нуур шиг
Өөрийгөө чамд би үүрд мөнх бэлэглэе
Будрах цасны ширхэг бүр дээр
Хайрын шүлэг бичээд
Чинийхээ зүрхэн дээр цэцэг мэт ургуулъя би
Дх: Хайрт минь би чамд
Хайр чи наддаа
Хамгийн анхны нандин
Ариун гэгээн бүхний эхлэл гэж дуулна
Үл төгсөх энэ
Үл төгсөх хайр
Үүрдийн ганцхан хайр минь
Чи минь миний зүрхэнд минь цохилно, цохилно
Хэзээ ч төгсөхгүй оргилно
Зүрхэнд оршино
Өвөлгүй хавар эхэлнэ гэж үгүй гэх шиг
Үнсүүлэх бүрдээ уруул чинь надад шивнээд
Өнөөдөр орсон анхны цас шиг
Бидний хайр цагаахнаараа
Энэ сэтгэл энэ амьдрал минь үргэлжилнэ
Дх: Хайрт минь би чамд
Хайр чи наддаа
Хамгийн анхны нандин
Ариун гэгээн бүхний эхлэл гэж дуулна
Үл төгсөх энэ
Үл төгсөх хайр
Үүрдийн ганцхан хайр минь
Чи минь миний зүрхэнд минь цохилно, цохилно
Хэзээ ч төгсөхгүй оргилно
Зүрхэнд оршино
Хишигдалай ~ Хайран
3:46 PMХайр нь үнэн байж билээ
Сэтгэл түгшээд л
Зүрх эсгэн одоо ч чи
Тийм л хайр үрэгдсэн түүх
Хувираагүй хүлээсэн
Хэзээ нь ч мартаагүй ээ
Үүлгүй сайхан байж
Хүний хайр гэж тэд хайрлаагүй ээ
Дх:Хол цагт үлдсэн бидний хайр гүн
Хайрласаар байгаа нь дуугуй далд уй
Уучлах зэмгүй хайрыг тэд уйлуулсан ч
Бид алдахыг хүсээгүй ээ
Чи минь хайр байж билээ
Уярааж урсаад л
Харц мэдрэн өмнөөс минь
Цаанаа чи үйрдэг байж дээ
Хайрлах чинь шатаамаар минийх байж бүхнээрээ
Үгүйлэл туулах өөрт минь
Өнөд үгүй нь харуусал
Дх:Хол цагт үлдсэн бидний хайр гүн
Хайрласаар байгаа нь дуугүй далд уй
Уучлах зэмгүй хайрыг тэд уйлуулсан ч
Бид алдахыг хүсээгүй ээ
Хол цагт үлдсэн дуугүй далд уй
Уучлах зэмгүй хайрыг тэд уйлуулсан ч
Бид алдахыг хүсээгүй ээ
Хол цагт үлдсэн бидний хайр гүн
Хайрласаар байгаа нь дуугүй далд уй
Уучлах зэмгүй хайрыг тэд уйлуулсан ч
Бид алдахыг хүсээгүй ээ
Outlaw ft Хишигдалай ~ Хайр яагаад
5:39 PMСайхан хайр гэж байдаг юм бол
Санаандгүй орчлон харгуй зам дээр
Салаа замыг эргүүлж чадах хүчтэй
Саваагүй зандаа би хөтлөгджээ
Хүсэл гэдэг бүхнээс хүчтэй
Хүлээж тэгээд хайрын хатууг мэдэрдэг
Алдаж байж бүхнийг бид ухаардагч
Амьдралаа гэж зөвхөн чам руу хөтөлдөг
Хайр яагаад? Хайр яагаад.....
Дх:Хайр яагаад хагацлын өмнө мөхдийн
Харамсаж хожим бүхнийг ухаардын
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхнэ
Нэг хэсэгтээ тэр ганцаардалын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл
Тааралдах ёстой хүмүүс
Тааралдана хэзээ ч хаана ч хамаагүй
Таарахгүйгээ хүрвэл нэг орц байр байгаач
Таарахгүй тэгэхээр юманд учир суманд гэж
Битгий яаар учрах цагтаа л учирна
Хуучрах цагтаа хамт хуучирна
Яасан шаналах дуртай юм
Яасан хагацах дуртай юм
Ямар ч байсан бүхнийг ухааруулсан
Хайрын жинхэнэ дурлал гэдэг
Учирсан цагтаа түүнийгээ жинхэнэ учирлаа гэжээ
Учирлаа хуучирлаа гэж бүү сана
Үргэлж шинээр нь хар
Нэг хаалга хаагдлаа гээд
Нөгөөх нь онгойж л байдаг
Нэг хагацал үзлээ гээд
Шинэхэн учрал хүлээж байдаг
Энэ хайраас үргэлж сайн сайхныг чи авах ёстой
Энэ бүхний эцэст зовох ёсгүй чи давах ёстой
Амьдралын чинь өдөр бүрийг аль нэг номын хуудас гэе
Аз жаргал баяр хөөрөөр түүнийг алаглуулан будъя
Алга болж урагдсан хуудас бүхнийг өнгөрсөнд нь үлдээе
Асар хол гэрэлтэх нарыг ойртуулан хосгүйхэн түгээе
Дх:Хайр яагаад хагацлын өмнө мөхдийн
Харамсаж хожим бүхнийг ухаардын
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхнэ
Нэг хэсэгтээ тэр ганцаардалын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл
Зоригт, Хишигдалай ~ Хайртай хүндээ
2:19 PMӨнөөдөр биш ч
Хамтдаа мөрөөдсөн ирээдүй
Чамаар бүтсэн миний бүх зүйл
Явах чинь үнэн бол юу ч биш болж үлдэнэ
Нисэж явсан хөлгүй гүн энэ чин хайрыг
Ганцхан үгээр хөөх хүч чамд бий
Хичнээн чамд хайртай гээд
Надаас явах чамд чинь
Гомдол нулимсаар саад хийхгүй ээ
Дахилт:
Би итгэхгүй ээ өөрөө чи
Надад хайргүй гээд хэлээч
Чи мэдэхгүй ээ өөрт чинь би
Ямар хайртай байдгийг мэдэхгүй
Сөхөгдөнө
Хамаагүй ч бай
Төөрмөөр сайханы дунд бодсоор байна чамайг
Хайраар амьдрахгүй гэх нь байдаг ч
Надад бол энэ үг миний сонгох зам бишээ
Учир нь чи өвдөлт гашуун энэ амьдралын
Хэсэг ч гэсэн миний амрах зай юм
Хэний ч олж хараагүй нандин өнгийг чинь
Мэдэрч би мэдсэн болохоор
Бүдгэрч мартагдахгүй ээ
Дахилт:
Хувирч одсон чи минь үнэндээ миний
Гүн тэнгэрт татсан солонго байж
Надад үлдээсэн чиний тэр харц
Үргэлж тод байж намайг зүүдлүүлнэ
Зүсэрч үлдсэн би чинь даарахдаа
Хаа нэгтэйгээс чамайг олох юм шиг хардаг
Зүрхэнд эдгэрч тогтсон миний энэ түүх
Хэдий богино ч надаар чамайг өөрчлүүлнэ
Дахилт:
Rooky ft Хишигдалай ~ Ойлгосон уу
9:31 AMХамт байсаар л байна чиний зовох цагт
Хамт байж болохгүй гэвэл хоёр талд
Энэ бүхнийг цэглэн март давах цагт
Даарах вий буруу зүйлд чи минь
Яарах вий hичнээн их хайр чинь
Саарах вий хэн нэгэнтэй хамт байж
Таарах вий Даарах вий
Хайр гэж тоглоом энүүгээр дүүрэн байна
Хамт байж Давах урт гүүр юм байна
Хаа нэгтээ нисэх буудал дээр
Хагацалаа зарлах юм бол тэр нь юу юм бэ?
Аль нь зөв юм бэ?
Амьдралын нэг хэсэг болгоно гэж мөрөөдөж товлосон
Аз жаргал хүсээд эргэж харалгүй
Хамаг итгэлээ хогийн саванд би савласан
Тэгээд уучилсан тэвчих эсэхээ мэдэхгүй
Тэнэг байж эсэхээс би айж байнаа
Тэр зүгт явсан галт тэргэнд чиний дэргэд
Сэтгэл дотороо би байж байна
Нүдээрээ намайг ховсдоно
Зүүдээрээ чамтай би холбогдоно
Итгээрэй гэж бид эхэлсэн
Эзгүйрч байгааг би мэдэрсэн
Тэнэг үеээ бодоод тэр үед жаргалтай байснаа би
Тааз ширтээд би тааварлана
Тэр чиний хайр биш ээ гэж бодлын гүнд
Хэн нэгэн надад зааварлана
Урагшаа хараад алх юуг хүлээв
Уучлаарай гэдэг үг юуг хэлэв
Ухаангүй дурласан болохоор өөрсдийн замаар
Аз жаргал ирэхийг нь цуг хүлээе
Дх: Хүчээр би чамайг энд байлгахгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй ээ
Зөн совин итгэл найдвар мохож байна
Зөв биш бурууг надад тохож байна
Нар мандаж байна
Чи унтаж байна
гэвч унтахыг минь чи тандаж байна
Хайр болгож хамт тарьсан цэцэг
Эргээд хар яг тэнд цонхон дээр гандаж байна
Чи минь миний биений нөгөө тал тийм ээ
Хором бүрт би чинийхээ талд хэвээр
Хуучин үеийн нэгэн дурсамж гараа атгаад хоёулаа
Хамтдаа оръё галд тиймээ?
Хэлэх зүйлийг минь чи ойлгосон уу?
Эрх чөлөөг чи минь өөртөө олгосон уу?
Хэн нэгний чамайг бодсон
Хэт их анхааралд хэлэх үгээ чи минь боолгосон уу?
Мөрөөдөл хэтэрхий хол тийм үү?
Мөнгө цаас бүтэхэд хамгийн гол тийм үү?
Азгүйтэл дундаас өөрөө сонгоод
Анхны алхамаа хэзээ хийх бол тиймээ?
Хүчээр би чамайг энд байлгахгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй болохоор
Ирээдүйгээ чамайг би хайрлахгүй ээ
Зөн совин итгэл найдвар мохож байна
Зөв биш бурууг надад тохож байна
Зөвшөөрөл эрээд өнөөдөр би чиний
Хуучирсан хайрыг би энд сөхөж байна
Харилцуурандаа би хүрч чадсангүй
Хамт байхдаа нэг хоромч хуураагүй