Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Rooky ft Хишигдалай ~ Ойлгосон уу

Хаалга хаагаад чи минь нэгэнт явах цагт
Хамт байсаар л байна чиний зовох цагт
Хамт байж болохгүй гэвэл хоёр талд
Энэ бүхнийг цэглэн март давах цагт
Даарах вий буруу зүйлд чи минь
Яарах вий hичнээн их хайр чинь
Саарах вий хэн нэгэнтэй хамт байж
Таарах вий Даарах вий
Хайр гэж тоглоом энүүгээр дүүрэн байна
Хамт байж Давах урт гүүр юм байна
Хаа нэгтээ нисэх буудал дээр
Хагацалаа зарлах юм бол тэр нь юу юм бэ?
Аль нь зөв юм бэ?
Амьдралын нэг хэсэг болгоно гэж мөрөөдөж товлосон
Аз жаргал хүсээд эргэж харалгүй
Хамаг итгэлээ хогийн саванд би савласан
Тэгээд уучилсан тэвчих эсэхээ мэдэхгүй
Тэнэг байж эсэхээс би айж байнаа
Тэр зүгт явсан галт тэргэнд чиний дэргэд
Сэтгэл дотороо би байж байна
Нүдээрээ намайг ховсдоно
Зүүдээрээ чамтай би холбогдоно
Итгээрэй гэж бид эхэлсэн
Эзгүйрч байгааг би мэдэрсэн
Тэнэг үеээ бодоод тэр үед жаргалтай байснаа би
Тааз ширтээд би тааварлана
Тэр чиний хайр биш ээ гэж бодлын гүнд
Хэн нэгэн надад зааварлана
Урагшаа хараад алх юуг хүлээв
Уучлаарай гэдэг үг юуг хэлэв
Ухаангүй дурласан болохоор өөрсдийн замаар
Аз жаргал ирэхийг нь цуг хүлээе

Дх: Хүчээр би чамайг энд байлгахгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй ээ
Зөн совин итгэл найдвар мохож байна
Зөв биш бурууг надад тохож байна

Нар мандаж байна
Чи унтаж байна
гэвч унтахыг минь чи тандаж байна
Хайр болгож хамт тарьсан цэцэг
Эргээд хар яг тэнд цонхон дээр гандаж байна
Чи минь миний биений нөгөө тал тийм ээ
Хором бүрт би чинийхээ талд хэвээр
Хуучин үеийн нэгэн дурсамж гараа атгаад хоёулаа
Хамтдаа оръё галд тиймээ?
Хэлэх зүйлийг минь чи ойлгосон уу?
Эрх чөлөөг чи минь өөртөө олгосон уу?
Хэн нэгний чамайг бодсон
Хэт их анхааралд хэлэх үгээ чи минь боолгосон уу?
Мөрөөдөл хэтэрхий хол тийм үү?
Мөнгө цаас бүтэхэд хамгийн гол тийм үү?
Азгүйтэл дундаас өөрөө сонгоод
Анхны алхамаа хэзээ хийх бол тиймээ?
Хүчээр би чамайг энд байлгахгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй болохоор
Ирээдүйгээ чамайг би хайрлахгүй ээ
Зөн совин итгэл найдвар мохож байна
Зөв биш бурууг надад тохож байна
Зөвшөөрөл эрээд өнөөдөр би чиний
Хуучирсан хайрыг би энд сөхөж байна
Харилцуурандаа би хүрч чадсангүй
Хамт байхдаа нэг хоромч хуураагүй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2