Дашдондог ~ Шинэ жил ирлээ
9:38 AMӨглөө гэрэлтэх нарны хурц туяанд
Шинэхэн цасан ширхэгүүд дээрээс бууж
Сэтгэл сайхан дурсамжууд минь сэрлээ
Хайрыг гэрэлтүүлэх шинэ жил ирлээ
Энд ирлээ
Сарны гэрэлд цасан ширхэгүүд аслаа
Сэмхэн хуйлрах салхитай эргэлдсээр
Надтай хамт бүжиглэе гээд урих шиг
Намайг тойрон эргэлдлээ
Цасан охидууд айлчлан ирлээ
Дх: Алгаа тосон ногоон гацуурууд
Цав цагаанхан шинэ мөрөөдлөөр гоёлоо
Бие сэтгэлд минь бичигдээгүй
Шинэ хайр шинэ дурлалыг бэлэглэхээр ирлээ
Шинэ бүхний эхлэл шинэ жил ирлээ
Итгэл дүүрэн инээдээр гэрэлтсээр
Харц бүхэн тэнгэрт од ширтээд
Энэ шөнө од цас болон буулаа
Хацарт минь хайлж хүсэл болон ирлээ
Айлчлан ирлээ
Дх: Алгаа тосон ногоон гацуурууд
Цав цагаанхан шинэ мөрөөдлөөр гоёлоо
Бие сэтгэлд минь бичигдээгүй
Шинэ хайр шинэ дурлалыг бэлэглэхээр ирлээ
Шинэ бүхний эхлэл шинэ жил ирлээ /х2/