Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Эрх чөлөө. Show all posts

Motive ~ Эрх чөлөө

5:38 PM

Би бас чи бас би /х2/

Найз чи энэ бүүм хөөрөд нис
Энэ чамайг өсгөнө тэслэнэ тас
Чи нэг тийм энэ бол бидний үе
Мэдрээд үсрээд хязгаар халиад зүс
Энэ бол 2 3 4
Чи өөрөө хэн ч бай
Энэ чамд түүнд бас надад
Тоолондоо ер нь гоё
Хязгааргүй эрх чөлөө
Ярихаараа хүсэхээрээ
Чадахаараа амжихаараа
Цаг хугацаа хязгааргүй
Энэ бол 2 3 4

Дх: Эрх чөлөө чиний гарт
Үргэлж цугтаа зогсох хүслийн заагт
Зөвхөн энд нисч хүрэх
Эрх чөлөө чамд надад хэрэгтэй
Бидний хязгааргүй эрх чөлөө

Хайр зүрхэнд бүүм бүхнээс nice
Тэр чамаар сэргэнэ ургана цуг
Гоё мэйл нь өөр хэн нэгнийх биш
Хослоод хоршоод хайр олоод тэвэрье бас үнсье
Энэ хайранд өөрөө анх нь байж байн байн дасаад
Амт илүү нэг л өөр хязгааргүй эрх чөлөө
Ярихаараа хүсэхээрээ
Чадахаараа амжихаараа
Цаг хугацаа хязгааргүй
Энэ бол 2 3 4

Дх: Эрх чөлөө чиний гарт
Үргэлж цугтаа зогсох хүслийн заагт
Зөвхөн энд нисч хүрэх
Эрх чөлөө чамд надад хэрэгтэй
Бидний хязгааргүй эрх чөлөө

Би бас чи бас би

Дх: Эрх чөлөө чиний гарт
Үргэлж цугтаа зогсох хүслийн заагт
Зөвхөн энд нисч хүрэх
Эрх чөлөө чамд надад хэрэгтэй
Бидний хязгааргүй эрх чөлөө /х2/

Read On 0 - сэтгэгдэл

Guys - Эрх чөлөө

8:43 AM
Цэл залуу насны гал дөлөөр бадарч явна бид
Эрх чөлөө аз жаргал бидний хувь заяа
Сайн сайхан амьдал бидний хүсэл нэгэн зүг чигтээ
Хүн хүнээ гэсэн сэтгэлээр сайхан амьдарцгаая
Дор дороо бид бид бүгдээрээ бие биенээ
Зүрх сэтгэлээрээ итгэлээрээ хайрлацгаая
Үнэн үнэн бүхний төлөө нэгэн хүсэл тэмүүллээр
Инээд хөөртэй дуу хууртай амьдарцгаая

Залуу нас бидний үүрдийн эрх чөлөө
Зангидсан гар мэт бид ирээдүйн төлөө
Алив бүгдээрээ эрх чөлөөг магтан дуулъя
Алгаа нижгэнтэл таший орчлонг доргитол дуулъя
Эрх чөлөө
Эрх чөлөө энэ бидний зүрхний хүслийн дуу
Эр зоригт монгол түмний уудам талын цуу
Эрх чөлөө нар мэт мөнхөд мандтугай
Ертөнцийн цуурай болон зуун зуунаар бадартугай


Үг: Guys
Ая: Х.Бат-Ундрал
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2