Мөрөөдлийн театр ~ Тэр чинь би...
11:26 AMНэрийг минь зөөлөн шивнэн дуудаач намайг
Булгийн хүйтэн усаар ундаалаач намайг
Оломгүй атлаа тэнэгхэн зүрх минь
Олж сонсох болов уу шивнэх тэр үгсийг
Ахиад нойр минь хулжиж харанхуйг угтана
Гэрэлтэх цонхыг минь бүрэнхий нөмөрнө
Мойл нь ханхалсан бут мөчрөөрөө даллаж
Эх орон минь чи намайг дуудна
Дахилт:
Нар жаргах цагаар
Чи намайг дуудаач
Уйтгар гуниг минь намайг чи санаач
Чи намайг дуудаач
х2
Уулзан учрах мөч нэгэнт ирэх л биз ээ
Уршигт хагацал энд хэтэрхий удаж
Хөх саран хотын цаагуур шурган оржээ
Цөхөрч уйлья гэхээр нулимс гардаггүй ээ
Жингэнэх хонх эсвэл алс холын цуурай юу
Зэрвэсхэн дэргэдүүр нь өнгөрч одов уу
Хүний хөлд тахлагдан зам минь бүдгэрчээ
Цаг хугацааны тоосонд үзэгдэхээ больжээ
Нар жаргах цагаар
Чи намайг дуудаач
Уйтгар гуниг минь намайг чи санаач
Чи намайг дуудаач
х2
Позови меня, на закате дня
Позови меня, грусть печаль моя, позови меня