Алтанцэцэг ~ Ногоон орчин бидний ирээдүй
4:08 PMӨвөг дээдсийн минь
Өвлүүлэн үлдэсэн эх орон минь
Онгон байгальтай сайхан орон
Онгон тэр байгалиа хайрлан хамгаалж
Он жилүүдийн уртыг туулна даа
Аав ээжээсээ адислан амсаад
Эх орон минь унаган байгальтай сайхан орон
Унаган тэр байглиа хайрлан хамгаалж
Удам хойчдоо өвлүүлэн үлдээе
Дх: Номин эрдэнийн авшиг амилсан
Ногоон орчлон дэлхийн ирээдүй
Эрдэм номын сэтгэлийн дуулалтай
Ногоон орчин бидний ирээдүй
Бидний мөнхийг илчилсэн
Дээдсийн мөнгөн нутагтаа бид хайртай
Үеийн үедээ тамгалан үлдээж
Эх орон минь үзэсгэлэнт байгальтай сайхан орон
Үзэсгэлэнт тэр байгалиа хайрлан хамгаалж
Үр хойчдоо өвлүүлэн үлдээе
Дх: Номин эрдэнийн авшиг амилсан
Ногоон орчлон дэлхийн ирээдүй
Эрдэм номын сэтгэлийн дуулалтай
Ногоон орчин бидний ирээдүй
Морин туурайн тамгатай
Монголын сайхан орондоо бид хайртай