Showing posts with label Дууны нэр: Cөгнөгөрийн гол. Show all posts
Cоёл эрдэнэ - Cөгнөгөрийн гол
4:12 PMСөгнөгөрийн голын ус нь
Сэрүү татаад урсана даа хө
Сэргэлэн жаахан чи минь ээ хө
Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө
Сэргэлэн жаахан чи минь ээ хө
Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө
Ургамалдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Урьхан шөнөдөө шаагина даа хө
Учралт мөнгөн сарны доор чи минь
Унтаршгүй хайрын ундраа даа хө
Учралт мөнгөн сарны доор чи минь
Унтаршгүй хайрын ундраа даа хө
Шугуйдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Шөнөдөө намуухан шаагина даа хө
Шигтгээ мөнгөн сарны доор чи минь
Ширгэшгүй хайрын ундраа даа хө
Шигтгээ мөнгөн сарны доор чи минь
Ширгэшгүй хайрын ундраа даа хө