Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Хулан. Show all posts

Болд, Хулан ~ Би дурламаар байна

11:31 AM
Далай тэнгисийн хүчтэй шуурга шиг зөвхөн чамд
Би дурламаар байна
Аадар борооны дуслууд болж чамайг нэвт норгож
Би дурламаар байна
Эзгүй далай тэнгисийн хөвөөгөөр хамтдаа алхаж
Шөнийн сарны юуяанд чинийхээ харцанд би согтож
Салхинд хийсэх үсэнд чинь илбүүлж
Би дурламаар байна
Чинийхээ нүдний нулимас болж хацрыг даган урсаж дурламаар байна
Нулимс дуссан газар болгон сарнай цэцгийг ургуулж дурламаар байна
Шөнийн зүүдэнд чинь би чамайг үнсэн эрхлүүлж
Мандах нарны туяанд шувуудын дуунаар хамтдаа сэрч
Булбарай зөөлөн гарыг чинь үнсэн үнсэн

Дх:Намайг сонсооч
Би дурламаар байна
Хамгийн хүчтэйгээр
Би дурламаар байна
Яг одоо би ганцаархнаа дуулж байна
Дурламаар, би дурламаар байна

Дх:Намайг сонсооч
Би дурламаар байна
Хамгийн хүчтэйгээр
Би дурламаар байна
Яг одоо би ганцаарханаа дуулж байна
Дурламаар байна, би дурламаар
Би дурламаар байна...
Read On 0 - сэтгэгдэл

Хулан ~ Аав ээж хоёр минь

5:25 PM

Үг Т.Галсан /Ардын уран зохиолч, МУСГЗ/
Ая Б.Шарав /МУСГЗ/

Дуучин Ц.Хулан

Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эрэгэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь ээ
Хүний дайтай явна гэж
Хүүдээ итгээрэй ээж минь ээ
Олондоо тустай яваарай гэж
Охиноороо бахдаарай аав минь ээ
Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эрэгэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав ээж хоёр минь ээ

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2