Showing posts with label Дууны нэр: Одноос зүүгдсэн залуу нас. Show all posts
Ариунаа - Одноос зүүгдсэн залуу нас
1:54 PMЗол баяраар дүүрэн өдрүүддээ
Зовлон жаргалыг бодож явсангүй ээ
Зоргоор танхил аашилж явахдаа
Зөвхөн чиний үгийг мартсангүй ээ
Инээд хөөрөөр цалгиж явахдаа
Эргэх хорвоог бодож үзсэнгүй
Эрдүү бардам алхаж явахдаа
Зөвхөн чиний үгийг мартсангүй
Олон учрал зуурдын хайраасаа
Онцгойлон нэгийг салгаж бодоорой
Олон одноос ганц нь гэрэлтэй
Онцолж түүнийг харж яваарай
Дх:
Тэрхэн одны мөнхийн гэрэл
Гэгээ татан цээжинд хайрын үгээр буулаа
Тэлмэн салхиар зүлгэх одноос
Залуу нас минь зүүгдээд инээж ухаарч яваа
Өвдөг сөхрөн уйлж дуулахдаа
Өөдрөг сэтгэлээр өөдөө хар л даа
Тэнгэрт тэмүүлж амьдрах даанч сайхан
Тэртээх одод биднийг дууддаг шүү
Одноос зүүгдсэн залуу наснаасаа
Орь хүслээ би аваад явчихгүй ээ
Сондор мөнгөн мичдийн гялбаан доор
Содон амьдрах хүслээ орхихгүй ээ