Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хайрын цэцэг. Show all posts

Хайрын цэцэг

4:28 PM
Шиврэн шиврэх зүүдний бороонд
Шимшрэн шимшрэх зүрхний толионд
Хайрыг амилуулан ургаа бил ээ
Ханьсыг сануулан соёолоо бил ээ

Чи миний хайртай нандин цэцэг
Чин хайрын минь амин цэцэг
Зүсээрээ чи зүүдний цэцэг
Зөнгөөрөө чи зүрхний цэцэг

Тойрон тойрох цагийн салхинаа
Тодрон тодрох сэтгэлийн тольноо
Үндсээ марталгүй ургаа бил ээ
Үнэрээ солилгүй цэцэглээ бил ээ

Чи миний хайртай нандин цэцэг
Чин хайрын минь амин цэцэг
Зүсээрээ чи зүүдний цэцэг
Зөнгөөрөө чи зүрхний цэцэг
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2