Дашдондог ~ Шинэ жил ирлээ
9:38 AMӨглөө гэрэлтэх нарны хурц туяанд
Шинэхэн цасан ширхэгүүд дээрээс бууж
Сэтгэл сайхан дурсамжууд минь сэрлээ
Хайрыг гэрэлтүүлэх шинэ жил ирлээ
Энд ирлээ
Сарны гэрэлд цасан ширхэгүүд аслаа
Сэмхэн хуйлрах салхитай эргэлдсээр
Надтай хамт бүжиглэе гээд урих шиг
Намайг тойрон эргэлдлээ
Цасан охидууд айлчлан ирлээ
Дх: Алгаа тосон ногоон гацуурууд
Цав цагаанхан шинэ мөрөөдлөөр гоёлоо
Бие сэтгэлд минь бичигдээгүй
Шинэ хайр шинэ дурлалыг бэлэглэхээр ирлээ
Шинэ бүхний эхлэл шинэ жил ирлээ
Итгэл дүүрэн инээдээр гэрэлтсээр
Харц бүхэн тэнгэрт од ширтээд
Энэ шөнө од цас болон буулаа
Хацарт минь хайлж хүсэл болон ирлээ
Айлчлан ирлээ
Дх: Алгаа тосон ногоон гацуурууд
Цав цагаанхан шинэ мөрөөдлөөр гоёлоо
Бие сэтгэлд минь бичигдээгүй
Шинэ хайр шинэ дурлалыг бэлэглэхээр ирлээ
Шинэ бүхний эхлэл шинэ жил ирлээ /х2/
Дашдондог - Өвлийн өнгө
8:52 AMМөнхийн одод анивчин гялбаад
Хөөрөн будрах цасан ширхэг
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Цасан ширхэг чиний сэтгэл
Цэлмэг тэнгэр миний итгэл
Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Хайрын цагаан хүслээ дээдлээд
Хорвоо дээр хослон жаргая
Саруул шөнийн сэлүүхэн гудмаар
Сайхан чамтайгаа зугаалан явахад
Хөөрөн будрах цасан ширхэг
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Цасан ширхэг чиний сэтгэл
Цэлмэг тэнгэр миний итгэл
Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Хайрын цагаан хүслээ дээдлээд
Хорвоо дээр хослон жаргая
Цасан ширхэг чиний сэтгэл
Цэлмэг тэнгэр миний итгэл
Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Хайрын цагаан хүслээ дээдлээд
Хорвоо дээр хослон жаргая