Амархүү ~ Гэртээ хүрэх зам
9:37 AMГэртээ хүрэх зам дэндүү хол
Гэм хийсэн мэт аньсага минь нойтон
Гэзэг үс минь хэзээний хэв маягаараа
Гэнэхэн зангын ая харц нь илхэн
Ижийдээ хүрэх зам дэндүү хол
Энгэрийн ганцхан товч минь нутаг минь өнчин
Хагацал гунигт зүрх минь дасч амжаагүй
Хаврын хайлаас мэт сэтгэл гэгэлгэн
Дх: Хэлж мэдэхгүй урт холын аян
Хээрийн хөх шувуу мэт юутай удаан нисэв ээ
Буух газаргүй хуурамч юмаа энэ амьдрал
Буцаад нисэхэд минь хэн намайг үдэх юм бэ
Аавдаа хүрэх зам дэндүү хол
Ар газрын салхи минь нутаг минь сэвэлзүүр
Өглөө наран шиг уруул минь гэгээн
Өнө багынх шигээ хацар минь улаан
Дх: Хэлж мэдэхгүй урт холын аян
Хээрийн хөх шувуу мэт юутай удаан нисэв ээ
Буух газаргүй хуурамч юмаа энэ амьдрал
Буцаад нисэхэд минь хэн намайг үдэх юм бэ /х2/
Монголдоо би хайртай...