Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Энхзул. Show all posts

Энхзул - Монгол эрийн жавхаа

7:24 PM
Уртын дуу аялсан
Эрдүү цээлхэн хоолойгоороо
Урсгал дөлгөөн мөрөн шиг
Энгүүн тайван зангаараа

ДХ: Минийхээ хайрыг та минь ээ
Улам ч ихээр татах юм даа
Монгол эрийн жавхаа чинь ээ
Ухааны цараатай хосолжээ

Инээх бүрийдэ яралзсан
Хашийн цагаан шүдээрээ
Ижилдэх тусам дасгасан
Ханий сайхан сэтгэлээрээ

ДХ:

Ханхар өргөн цээжийг чинь
Налан суухад түшигтэй
Халуун дотно үгийг чинь
Сонсон суухад урамтай

ДХ: *2


Үг: Д.Данзан
Ая: Г.Эрдэнэчулуун
Read On 0 - сэтгэгдэл

Энхзул - Зүүдэн хайлан ээжий

7:24 PM
Лавай цагаан Сутайдаа зусахад
Лааны зүүрмэг гэрэл чиг яахав дээ
Лагшин тунгалаг ээжийгээ байхад
Лангаар урласан эрдэнэ чиг яамай шүү дээ

ДХ: Зүсэр цагаан Сутайдаа очъё оо
Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа
Зүүдэн хайлан ээжийдээ золгоё доо
Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа

Гэрэлт цагаан Сутайдаа зусахад
Гэгээн тансаг амралт чиг яахав дээ
Ганцхан заяасан ээжийгээ байхад
Гангалж уралсан эрдэнэ чиг яамай шүү дээ

ДХ:

Дун цагаан Сутайдаа зусахад
Дуу алдам хангай чиг яахав дээ
Дуудах сайхан ээжийгээ байхад
Дутах гансрах ч гэж үгүй шүү дээ

ДХ:


Үг: С.Рэнчиндорж
Ая: Б.Цэрэндорж
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2