Showing posts with label Дууны нэр: Дайчдын аяны дуу. Show all posts
Камертон – Дайчдын аяны дуу
9:51 AMДорнын тэнгэрт утаа манараад
Довтолох салхи улам ширүүсэн
Эрийн ёсоор тангаргаа давтаад
Эрэлхэг дайчдын цувуу хөвөрнө
Бидний санаа нэгэн чигтэй
Бидний алхаа нэгэн жигдээ
Аранзал тугийн намираан дор
Амраг чи минь зүрхнээ оршино
Алтан үсэгтэй захиа бүхэн
Анхны учралыг тодхон сануулна
Миний тушаал жирийн цэрэг ээ
Миний хаяг Халхын гол оо
Өссөн нутгийн алхам ч газрыг
Өстөн дайсанд алдах ёсгүй
Эхийн хайр янагийн харцыг
Энхийн нарнаас алгах ёсгүй
Дайны галыг даран унтраагаад
Дархан ялалтаар тугаа мялаана