Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Мөнхрөх ч биш дээ хоёулаа. Show all posts

Баясгалан, Жавхлан - Мөнхрөх ч биш дээ хоёулаа

6:50 PM
Өрөвдөх л юм даа чамайгаа
Өрөвдлөө гээд чиг яахав дээ
Өдөр өдрийн уртыг ээ
Өнгөрөөж яаж туулъя даа

Санах л юм даа чамайгаа
Саналаа гээд чиг яахав дээ
Сар сарын саадыг ээ
Сатаарч яаж туулъя даа

Бодох л юм даа чамайгаа
Бодлоо гээд чиг яахав дээ
Бор борхон хоногийг ээ
Болгоож яаж баръя даа

Мөрөөдөх л юм даа чамайгаа
Мөрөөдлөө гээд чиг яахав дээ
Мөнхийн энэхэн орчлондоо
Мөнхрөх ч биш дээ хоёулаа
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2