Бичүү - Хүсэл
4:37 PMЭгэлхэн даруухан тэр нэгэн бүсгүйг
Эзэнгүй зүрхэндээ би олохын мөрөөдөл
Болохгүй юм шиг санагдавч
Бодол санаа минь эргэлзэвч
Зүрх минь нэг л үгийг хэлэхийг хүснэ
Эмзэгхэн танхилхан чи надтай учраад
Ирэх жаргалыг ихээр хүсэх үү?
Чамайг жаргаана гэж амлахгүй ч
Тэмүүлж өөрийнхөөрөө хайрлана
Хайр минь нэг л хүнд үлдэхийг хүснэ ээ
Уйтгар гунигаараа баяр жаргалаараа
Уртхан амьдралыг хамтдаа туулья
Чи бид хоёрын хайрын тэр л сэтгэл
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Хайр ирэхдээ даль жигүүр ургуулдаг уу?
Хангал сэтгэлдээ би таахыг хүснэ ээ
Ирчихсэн юм шиг зүүдлэвч
Итгэж ядах юуных вэ?
Хүсэл минь нэг л тайван биш байна
Уйтгар гунигаараа баяр жаргалаараа
Уртхан амьдралыг хамтдаа туулья
Чи бид хоёрын хайрын тэр л сэтгэл
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Уйтгар гунигаараа баяр жаргалаараа
Уртхан амьдралыг хамтдаа туулья
Чи бид хоёрын хайрын тэр л сэтгэл
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Батсүх - Хүсэл
4:13 PMҮг: Д.Ган-Очир
Ая: Ц.Чулуунбат
Чиний нүдээр би ямар харагддаг бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Дх: Хайрлан бишэрмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ
Батсүх - Хүсэл
8:22 AMУруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Дх: Хайрлан бишэрмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ
Үг: Д.Ган-Очир
Ая: Ц.Чулуунбат