Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хайрын бэлэг. Show all posts

Зоригт, Хишигдалай ~ Хайрын бэлэг

2:05 PM
Үүлэн дагинас эргэлдэн бууж ирэх үед
Цацарсан гэрлийг нь анхны цас гэнэ
Тэнгэрийн ханхүү түүнд зориулан аялсан
Дуу эгшгийг нь хайр дурлал гэдэг юм
Өвөлжих хунгийн үл хөлдөх нуур шиг
Өөрийгөө чамд би үүрд мөнх бэлэглэе
Будрах цасны ширхэг бүр дээр
Хайрын шүлэг бичээд
Чинийхээ зүрхэн дээр цэцэг мэт ургуулъя би

Дх: Хайрт минь би чамд 
Хайр чи наддаа
Хамгийн анхны нандин 
Ариун гэгээн бүхний эхлэл гэж дуулна
Үл төгсөх энэ
Үл төгсөх хайр 
Үүрдийн ганцхан хайр минь 
Чи минь миний зүрхэнд минь цохилно, цохилно
Хэзээ ч төгсөхгүй оргилно
Зүрхэнд оршино

Өвөлгүй хавар эхэлнэ гэж үгүй гэх шиг
Үнсүүлэх бүрдээ уруул чинь надад шивнээд
Өнөөдөр орсон анхны цас шиг
Бидний хайр цагаахнаараа
Энэ сэтгэл энэ амьдрал минь үргэлжилнэ

Дх: Хайрт минь би чамд 
Хайр чи наддаа
Хамгийн анхны нандин 
Ариун гэгээн бүхний эхлэл гэж дуулна
Үл төгсөх энэ
Үл төгсөх хайр 
Үүрдийн ганцхан хайр минь 
Чи минь миний зүрхэнд минь цохилно, цохилно
Хэзээ ч төгсөхгүй оргилно
Зүрхэнд оршино
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа ~ Хайрын бэлэг

9:39 AM

Хэнд ч өгөөгүй миний нандин хайр
Үүл шиг нүүгээд хаашаа ч явахгүйг мэдэж байна
Зүүдэн дотроо ургуулсан миний хайр
Зөн совингоороо биднийг учруулжээ

Чамдаа хадгалсан миний энэ хайр
Сэтгэлийн чинь дэргэд дэндүү догдолж байна
Чам руу урсан цутгах хязгааргүй энэ л хайр
Гэрэл гэгээ болж сэтгэлд цацарна

Дх: Хайр гэдгийг чи надад бэлэглэсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхана

Надад бэлэглэсэн чиний минь энэ хайр
Хичнээн ариун болохыг дурлаж амтална
Хэн хэндээ хүрсэн янагийн халуун шөнө
Нэг л хүсэл болж үүлэнд умбана

Дх: Хайр гэдгийг чи надад бэлэглэсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхана

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Бидний лого 1

Бидний лого 1

Шилдэг дууны үг, шүлэгүүд

Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2