Үүлэн дагинас эргэлдэн бууж ирэх үед
Цацарсан гэрлийг нь анхны цас гэнэ
Тэнгэрийн ханхүү түүнд зориулан аялсан
Дуу эгшгийг нь хайр дурлал гэдэг юм
Өвөлжих хунгийн үл хөлдөх нуур шиг
Өөрийгөө чамд би үүрд мөнх бэлэглэе
Будрах цасны ширхэг бүр дээр
Хайрын шүлэг бичээд
Чинийхээ зүрхэн дээр цэцэг мэт ургуулъя би
Дх: Хайрт минь би чамд
Хайр чи наддаа
Хамгийн анхны нандин
Ариун гэгээн бүхний эхлэл гэж дуулна
Үл төгсөх энэ
Үл төгсөх хайр
Үүрдийн ганцхан хайр минь
Чи минь миний зүрхэнд минь цохилно, цохилно
Хэзээ ч төгсөхгүй оргилно
Зүрхэнд оршино
Өвөлгүй хавар эхэлнэ гэж үгүй гэх шиг
Үнсүүлэх бүрдээ уруул чинь надад шивнээд
Өнөөдөр орсон анхны цас шиг
Бидний хайр цагаахнаараа
Энэ сэтгэл энэ амьдрал минь үргэлжилнэ
Дх: Хайрт минь би чамд
Хайр чи наддаа
Хамгийн анхны нандин
Ариун гэгээн бүхний эхлэл гэж дуулна
Үл төгсөх энэ
Үл төгсөх хайр
Үүрдийн ганцхан хайр минь
Чи минь миний зүрхэнд минь цохилно, цохилно
Хэзээ ч төгсөхгүй оргилно
Зүрхэнд оршино
Post a Comment