Яасан ихээр гуниглана вэ сэтгэл минь
Ийм л байхын учиртай ч юмуу
Мэдэхгүй үнэнд ганцаар уймраад ч яах вэ
Миний нулимсыг салхи л арчина
Яв даа хайрт минь, яв даа хайрт минь
Би ямар азтай байх ч ёстой ч юмуу
Чимээгүйн дунд ганцаар гуниад ч яах вэ
Чи бид хоёрын хэн нь ч буруугүй ээ
Дх: Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надад үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Шивэрч л байг бороо л юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан л хайр минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Явдаа хайрт минь чи /2/, чи минь
Чи ямар гунигтай байх ёстой ч юм уу
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг дагая даа, жамыг дагая даа
Дх: Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надад үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Яв даа хайрт минь яв даа, хайрт минь намайг орхиод яв даа
Яв даа чи минь яв даа, хайрт минь надад үнсүүлээд яв даа...
Post a Comment