Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Энэрэл. Show all posts

ENEREL & NMN - Шүлэг

3:09 PM
Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцасан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй, тоогоогүй
Чи намайг тоогоогүй
Зүсэрсэн бороо шиг дурлал
Зүрхийг минь гунигаар норгож
Зөвхөн чамаас авсан жаргалын
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна
Чадаагүй л явна чадаагүй л явна
Санаанаас огт гардаггүй сахиусан тэнгэр
Сар жилийн алсаан дэлгэрсэн сарнай
Үзээд үзээд ханаагүй үзэсгэлэн гоо минь
Үгүйсгэж чадаагүй зүүдэн дагина

Хоёрхон мөр шүлэг шиг уруулаар үнсүүлж
Хорвоог баръядаа гэж их бодсон
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн тэнцгэнэсэн :/ сэтэглээ
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна явна
Чадаагүй л явна явна

Чадаагүй л явна
Санаанаас огт гардаггүй сахиусан тэнгэр
Сар жилийн алсаас дэлгэрсэн сарнай
Үзээд үзээд ханаагүй үзэсгэлэн гоо минь
Үгүйсгэж чадаагүй зүүдэн дагина
Read On 0 - сэтгэгдэл

VANDEBO ft. ENEREL - UNANA

1:55 PM
Хэтэрхий bad bad болохоор унана
Тэнгэрээс дурлалруу унана
Хамгийн bad bad надад унана
Чи бол хамгийн bad унана

Хошуугаа унжуулсымуу
Аль эсвэл чи намайг
Чамруу харахыг хүлээнэ (mmdada)
Харц тулгархад ирдэг өвдөлтийг минь чи
Ганцхан надад үлдээ
Унана улайгаа юу (yeah yeah)
Унана уйдаагаа юу (yeah yeah)
Унана дуртайдаа би (yeah yeah)
Дурлалруу унана тийн (yeah)

Хамгийн bad bad барьж чадлаа барьж чадахгүй
Их хурлын сайд болоод сэтгэл чинь ханж цадахгүй
Өөрөөс чинь sad хайр бас саатал ирнээ sadлалцаад
Өглөө би болгох гэж хулж нь бас bad bad bad
Өөртөө чи донтуулчихаад
Гаргахгүй холчуухаан
Өөрөөсөө холдуулваа
Зүрхлүү чинь ганц удаа
Ганц удаа хамт суугаад дарс уумаар
Амтын би асуугаад амруу чинь асгармаар

Ммdada bad bad чи бол bad bad хүүхэн бай бай
Чи бол bad bad
Чи bad чи bad чи bad чи bad bad bad bad
Хамгийн bad bad барьж чадлаа барьж чадахгүй
Их хурлын сайд болоод сэтгэл чинь ханж цадахгүй
Өөрөөс чинь sad бас саатал ирнээ sadлалцаад
Өглөө би болгох гэж хулж нь бас bad bad bad
Read On 0 - сэтгэгдэл

Цэцээ xамт ВX Энэрэл - Сэтгэлийн шунал

9:17 AM
Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Эзэнтэй зүрхийг минь инээмсэглэлээрээ зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагийн зүүтэй уралдаж хоёул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй тэр болтол баяртай
Хоёр тийшээ салаад явахад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж гараа наддаа бариулж
Булхайгаа нуух гэж чамаар би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж мэт олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүйгээр өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаа

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа

Түүний гараас хөтлөөд хажуугаар минь зөрөөд
Хэлсэндээ хүрэлгүй хардах сэтгэл төрөөд
Тэгж эхэлсэн ингэж дуусхыг мэдэж байсан
Тэгэхэд ийм болохыг чи надаа хэлж байсан
Үгэндээ чи хүрсэн өөрөөсөө түлхсэн
Түүний өмнөөс чамд баярлалаа гэж хэлэхсэн
Хожимдсон учралыг ухрааж би болохгүй ээ
Хэрэв ухраах юм бол зогсоох газраа олохгүй ээ
Эзэн нь юмаа мэднэ эрэг нь усаа хашна
Нулимсаа цааш нь инээдээ нааш нь
Дуутай хууртай өнгөрч дурсамж дүүрэн үлдлээ
Ой санамжаа цэвэрлэх цаг ирлээ
Эцэх гэдэг нь мэдээгүй эзэнлүүгээ тэр явсан
Нью контрал гэдэг үгний утга учрыг ойлгож авсан
Зүүдэндээ таарсан зүгээр л зөрөөд өнгөрий
Залуу насны дурсамж болгон энэ дууг чамд өгий

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Намайг ганцааранг минь үлдээ
Болохоо байсан толгой лобха муухай
Булхайцсан тоглоом баригдсан нүдний булай
Буцаж ирэхгүй цаг хугацаа бүх юм дуусаа
Буянтай хүний энгэрт ч ингэж нулимсаа дусаа
Булбарай гарыг чинь атгаж
Борхон царайг чинь ширтэнэ
Буратино хамрыг минь үзээд мэдээгүй дүр эсгэнэ
Будлаантай амьдралыг минь хүлцэн тэвчинэ
Буухиа шуудангаар ирэх хов жив зүрхний өвчин
Бүтэн 2 жилийн хөдөлмөр талаар өнгөрч
Бүхчим агаартайд утаа үмхэж.шалаар өнхөрч
Бүрий шөнөөр зам дээр гараа өргөсөн болгоныг авч
Бүсгүй хүнийг ойлгох болоогүйэ гаучка ууужка

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Найз нь о зүгээрээ намайг ганцааранг минь үлдээ
Өнгөрсөн цаг хугацааг өнгөрсөнд нь хөлдөө
өнгөрсөн амьдралыг минь хүнийг хөлдөө үлдээ
Read On 0 - сэтгэгдэл

The Compass, Энэрэл ~ Цагийн оёо

2:10 PM
Сэрүүцэн даарахад чинь салхийг би аван
Сүүдэрт би даарахад чинь нарыг би тусгасан
Дулаацахыг хүсэж надаас чи явлаа ч
Дахиад чи ингэж халууцана даа
Эхэнд мандсан болохоор чи наранд дуртай
Энд би тэгэхэд огт байгаагүй юм
Сүүлд ирсэн болохоор чи үүлэнд дуртай
Сүүмгэр үүл би байсан
Дх: Сэрүүцэн даарахад чинь салхийг би аван
Сүүдэрт би даарахад чинь нарыг би тусгасан
Дулаацахыг хүсэж надаас чи явлаа ч
Дахиад чи ингэж халууцах байхдаа

Би чамайг хайрлахын тулд зарим зүйлийг үзэх ёстой
Магадгүй энэ чамайг сүүлийн зогсоол /2/
Туулсан амьдралын зөрүүн дээр зөрөг зам
Холыг хөтлөх гэсэн миний зан түргэднэ
Баргийн залуу бүдэрхээргүй оньсого таалгахад
Хүүхэд шиг санагдсан болохоор надад за гэсэн
Хүүхэд шиг санагдсан болохоор чамд таалагдавч
Хүүхэдтэй болоход бэлэн биш байгаа минь харагдана
Худал үгс сэтгэлээс нулимс шиг урсана
Сэтгэлээсээ худал ярихыг чамаас би сурсан
Хүнийг таньж мэддэггүйг минь таниагүй болохоор
Хэлсэн бүхэнд минь зүгээр чимээгүй зогсоод
Надаас болж өөрийгаа алдаж буйгаа мэдэрч
Түгжээгээ мултлахад би чамаас буугаад үлдэж
Хаашаа явахаа мэдэхгүй нь
Хамгийн том эрх чөлөө мэт
Хагацал үзэх тусам бусдыг
Хайрлах сэжим өшөө их

Дх:

Чин үнэнээсээ инээсэн ч чиний сэтгэл булингартсан
Миний өмнө нь хэн байсан байхгүйг бүгдийг нь мартсан
Чихэр шиг урууланд чинь одоо бол шүд өвдөнө
Чихэнд минь чийхарсан үгс чинь солгой хөгжимдөнө
Хангалтгүй санагдсан болохоор хаягдсан УБ хотод
Харин одоо цэмцийсэн хотоо цэвэрлэхийн бодоод
Хайсан хүнээ бол хогон дундаас хайгаад ч олно
Хамгийн гол нь хамгийн гол нь хэн нэгэн байхад болно
Нарны өмнүүр үүл ороход миний сүүдэр гэрэлтэнэ
Намайг чи орхиод явахад чиний сүүдэр гэрэлтэнэ
Намар цаг сэрүү ороход усны шувуудыг дагахгүй
Наап юмуу өдөн куртик байхад би даарахгүй
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2