Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Цэцээ xамт ВX Энэрэл - Сэтгэлийн шунал

Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Эзэнтэй зүрхийг минь инээмсэглэлээрээ зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагийн зүүтэй уралдаж хоёул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй тэр болтол баяртай
Хоёр тийшээ салаад явахад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж гараа наддаа бариулж
Булхайгаа нуух гэж чамаар би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж мэт олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүйгээр өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаа

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа

Түүний гараас хөтлөөд хажуугаар минь зөрөөд
Хэлсэндээ хүрэлгүй хардах сэтгэл төрөөд
Тэгж эхэлсэн ингэж дуусхыг мэдэж байсан
Тэгэхэд ийм болохыг чи надаа хэлж байсан
Үгэндээ чи хүрсэн өөрөөсөө түлхсэн
Түүний өмнөөс чамд баярлалаа гэж хэлэхсэн
Хожимдсон учралыг ухрааж би болохгүй ээ
Хэрэв ухраах юм бол зогсоох газраа олохгүй ээ
Эзэн нь юмаа мэднэ эрэг нь усаа хашна
Нулимсаа цааш нь инээдээ нааш нь
Дуутай хууртай өнгөрч дурсамж дүүрэн үлдлээ
Ой санамжаа цэвэрлэх цаг ирлээ
Эцэх гэдэг нь мэдээгүй эзэнлүүгээ тэр явсан
Нью контрал гэдэг үгний утга учрыг ойлгож авсан
Зүүдэндээ таарсан зүгээр л зөрөөд өнгөрий
Залуу насны дурсамж болгон энэ дууг чамд өгий

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Намайг ганцааранг минь үлдээ
Болохоо байсан толгой лобха муухай
Булхайцсан тоглоом баригдсан нүдний булай
Буцаж ирэхгүй цаг хугацаа бүх юм дуусаа
Буянтай хүний энгэрт ч ингэж нулимсаа дусаа
Булбарай гарыг чинь атгаж
Борхон царайг чинь ширтэнэ
Буратино хамрыг минь үзээд мэдээгүй дүр эсгэнэ
Будлаантай амьдралыг минь хүлцэн тэвчинэ
Буухиа шуудангаар ирэх хов жив зүрхний өвчин
Бүтэн 2 жилийн хөдөлмөр талаар өнгөрч
Бүхчим агаартайд утаа үмхэж.шалаар өнхөрч
Бүрий шөнөөр зам дээр гараа өргөсөн болгоныг авч
Бүсгүй хүнийг ойлгох болоогүйэ гаучка ууужка

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Найз нь о зүгээрээ намайг ганцааранг минь үлдээ
Өнгөрсөн цаг хугацааг өнгөрсөнд нь хөлдөө
өнгөрсөн амьдралыг минь хүнийг хөлдөө үлдээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2