Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Мөнхбаяр (Айзам 2). Show all posts

Мөнхбаяр (Айзам 2)- Мөрөөдөл

8:14 AM
Харах нүдэнд минь оч гялалзахад
Хайрын толиноос чи минь мишээнэ
Хонгор бүсгүй чамайг хараад
Хорвоо бид хоёр хослон дуулна

ДХ: Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон
Зүйрлэшгүй чамдаа би хайртай *2

Дөлгөөн чи минь надруу мишээхэд
Догдлох сэтгэл минь чам руу тэмүүлнэ
Аялгуут дуу амраг чамтайгаа
Амьдран жаргах тавилан байна

ДХ:

Харах нүдэнд минь оч гялалзахад
Хайрын толиноос чи минь мишээнэ
Хонгор бүсгүй чамайг хараад
Хорвоо бид хоёр хослон дуулна

ДХ:

Үг, Ая: Д.Энхбат
Read On 0 - сэтгэгдэл

Мөнхбаяр (Айзам 2) - Чиний харцанд

8:14 AM
Сартай шөнийн гэрэлтэх оддоос
Саруулхан чиний дөлөөнхөн харц
Сэтгэл зүрхэндээ нууцлах чин үгээ
Сэтгэл гарган уянгалан дуулахдаа

ДХ: Туяарах чиний минь тунгалаг хөөрхөн харц
Туяа татсаар зүрхэнд минь ирлээ
Уяранхан мэлмэрэх учралт чиний минь харц
Урдаас минь эгцлэн тогтлоо

Галбах сарны мөнгөн туяанаас
Гарын алганд минь гэрэл цацарлаа
Гансран суух охин чиний гэгээн дүрийг
Ганцхан би чинь харсаар л хоцорлоо

ДХ:

Сараас шөнийн гэрэлтэх оддоос
Саруулах чиний дөлөөнхөн харц
Сэтгэл зүрхэндээ нууцлах чин үгээ
Сэтгэл гарган уянгалан дуулахдаа

ДХ:


Үг: Э.Мөнхбаяр
Ая: С.Гантөр
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2