Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Baji. Show all posts

Baji ~ Чамайг сэргээе

10:30 AM

Дх: Зөөлөн зөөлөн чиний уруул
Зөвхөн намайг үнсдэгт итгээд
Зүрх сэтгэлд минь чи минь үүрд байгаач
Зөв рүү чамайг тэмүүлэх юм
Зөөлөн зөөлнөөр чамайг сэргээе
Зөвхөн хайр чинь энхрийлдэг
Зүсээд өгье зүрхийг минь хараач
Зүүд шиг амьдралд жаргая хамтдаа

Юунд чинь татагдсан аа
Юу гээч би хэлж чадахгүй
Юм бүхнээс зөвхөн чамайг би илүү тавьж
Хайртай гэдгээ хэлж
Хамтдаа байхыг хүснэ
Хайр минь чи хайр минь чи
Миний амьдралын утга учир минь болон гэрэлтүүлээч
Миний амьдралын үлдсэн замыг
Ганцхан чи сэтгэлд минь чи минь
Number 1 number 1

Дх: Зөөлөн зөөлөн чиний уруул
Зөвхөн намайг үнсдэгт итгээд
Зүрх сэтгэлд минь чи минь үүрд байгаач
Зөв рүү чамайг тэмүүлэх юм
Зөөлөн зөөлнөөр чамайг сэргээе
Зөвхөн хайр чинь энхрийлдэг
Зүсээд өгье зүрхийг минь хараач
Зүүд шиг амьдралд жаргая хамтдаа

Хайр минь надад итгэ
Юу ч амлах хэрэггүй ээ
Хариу нэхэхгүй ээ
Чамайг хайрласан би үнэнчээр
Бодлоосоо чи мэдрэнэ
Дотно байх хүслийг минь
Ганцхан чи ганцхан чи ганцхан чи
Хайраар чамайг жаргаахаас илүүг би хийж чадахгүй ч
Анхны биш ч сүүлчийн минь цорын ганц хайр минь чи
Хайр минь чи

Дх: Зөөлөн зөөлөн чиний уруул
Зөвхөн намайг үнсдэгт итгээд
Зүрх сэтгэлд минь чи минь үүрд байгаач
Зөв рүү чамайг тэмүүлэх юм
Зөөлөн зөөлнөөр чамайг сэргээе
Зөвхөн хайр чинь энхрийлдэг
Зүсээд өгье зүрхийг минь хараач
Зүүд шиг амьдралд жаргая хамтдаа /х2/
Жаргая хамтдаа

Read On 0 - сэтгэгдэл

Baji ft Gantulga /Opozit/- Facebook love

6:26 PM
Ooh.Baji Opozit
I changed my relationship that is сайхан мэдээ
Цагаа харлаа би алхаж байна
Сэтгэл ихээр догдолж байна
1 хүн зөрлөө, 2 хүн зөрлөө
Би ямар харагдсан бол болзоондоо яарсан сандруу залуу
Одоо тэр энд тийлл чухал асуудал бишээ
Гэхдээ би түүнд таалагдах болов уу
Элдвийг бодсоор тамхиа сорсоор нэг мэдхэд ирсэн байна
Хаалганы бариулыг би татлаа

Дх:Girl,Girl,Girl Facebookei-танилцсан миний хайр
Girl,Girl,Girl Хайрлахгүй байхын аргагүйнээ
Girl,Girl,Girl Хайрлая чамайг, хайрлаач намайг ганцхан би
Өөр хэн ч биш зөвхөн би хайрлая

Би түүнийг аль эртнээс таниж мэдэх юм шиг yeah
Хамгаас түрүүнд хөөрхөн инээмсэглэл нь
Түүний царай, түүний яриа тэнгэрийн элчийх мэт
Ягл диваажинд хөвж байна
Гараас хөтлөх энэ бол сайн дохио
Анхны үнсэлт энэ бүүр сайны дохио
Тэврэхэд илч нь намайг хайлуулсан охион
Хайр тэгэхэд мандаж байсан юм
Нар тэгэхэд жаргаж байсан юм
Анхны шөнө дуусашгүй
6-р сарын нэгэн өдер

Дх:

Rap by Gantulga
Чамтай учирсан нь хувь зохиол найз болсон нь энэ сонголт
Харин чамд дурлахад надад байгаагүй ямарч Control
Бидний уруул үнсэлтэнд уулзахад хамгийн уран цэцэн үгс ундарч байсан ч нам гүнд ууссан
Магадгүй бурхан өмнө нь хэд хэдэн буруу хүн илгээсэн
Маргахгүй биз эцэст нь тэр зөв зүйл хэлсэн
Удахгүй бид энэ бэлгэнд хэрхэн талархахаа мэднэ
Тэгэхэд едөр байсан ч од минь чамруу явхад гийсэн
Би унтмааргүй байна учир нь миний зүүднээс
Чамайг гарч ирснээс хойш бодит байдал илүү болсон
Харахыг хүсэхгүй байгаа зүйлийнхээ өөдөөс нүдээ аниж болно
Харин цуг зугтааж чадахгүй энэ бүгдээс

Дх:

2011 u sent from heaven to all my FB fans click the LIKE BUTTON
Girl,Girl,Girl JUST ADD ME GIRL
Girl,Girl,Girl...........
Read On 0 - сэтгэгдэл

Baji, Цэлмүүн - Хол зай

9:11 AM
Ooh yeah yeah
Яг одоо би ганцхан чамайг санаж байна

Би магадгүй чамайг үргэлж харахгүй
Би бүхэл шөнөжингөө чамайг тэврээд нойрсож чадахгүй
Гэхдээ би мэднээ зүрхнийхээ хамгийн гүнд
Ганцхан чамайг хайрладаг явуулж чадахгүй нь baby

Дх: Хол зай хэцүү хэдий ч хос зүрхийг хэзээ ч салгаж чадахгүй
Бидний үлдээсэн дурсамж, хэдэн ч миллийг туулаад чам дээр очино оо
Ooh oooh yeah yeah

Уйтгарлахаараа ганцаардахаараа чамайг санаад
Өөртөө санаж явдаг онцгой нэгэн бий гэж тайвшруулдаг
Хэрвээ салхи бүлээнээр хацрыг чинь илвэл миний үнсэлт
Нүдээ аниад залбирнаа, зүүдэндээ уулзъя
Намайг чи санахаараа тэнгэр лүү хараарай
Би яг л од шиг
Хаяа харагдахгүй гэхдээ би тэнд л байгаа
Үргэлж би хажууд чинь

Дх:

Хол зай энэ бол хайр сэтгэлийн шалгуур
Ихэнх нь горьдлого тасарна
Бид тэсч чадвал үүрд хамт байна
Хэдий хол ч гэлээ бидний зүрх миний ойрхон байгаа

Дх: х2

Ooh oooh naah naah
Чам дээр очино оо чам дээр очино оо
Ooh oooh naah naah mmmmm
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2