Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Салхи. Show all posts

Салхи ~ Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө /2014/

5:52 PM

Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө
Ухаангүй дурласан хайрынхаа төлөө
Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч
Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу
Өрөвчхөн зүрх уярч сэтгэл догдлоод
Өөрийгөө мартаж чадсан хайр минь
Өнгөцхөн төдий хайранд чинь хууртсан ч
Үйлийн үргүй сэтгэл минь хүрсэнгүй юу

Дх: Дэндүү дассан сэтгэлд минь хагацал үзүүлж одсон ч
Дэргэд чинь хэн чамайг түшиж байсныг мартав уу
Даанчиг омголон явсанаа эргэн ухаарaхын цагт
Дахин намайг дурсаж харамсаад ч яахав дээ

Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө
Ухаангүй дурласан хайрынхаа төлөө
Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч
Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу

Дх: Дэндүү дассан сэтгэлд минь хагацал үзүүлж одсон ч
Дэргэд чинь хэн чамайг түшиж байсныг мартав уу
Даанчиг омголон явсанаа эргэн ухаарaхын цагт
Дахин намайг дурсаж харамсаад ч яахав дээ /2/

Read On 1 - сэтгэгдэл

Салхи ~ Чиний өмнө

3:28 PM

Үзэсгэлэнт чамайгаа анх хараад би
Үүлэн дээгүүр нисэх шиг болсон
Үлгэрт гардаг шиг дурлал
Үнэнчээр чамайг хайрлана хайрт минь сонсооч

Дх: Эргэн хөврөх мэт энэ амьдралдаа
Эгэлхэн хүмүүн бид юу хийх ёстой вэ
Хайрлан уярах халуун зүрхэндээ
Хөөрхөн чамайгаа хайрлана
Хүслээр чинь чамайгаа би жаргааж явъя
Ирээдүйг сайн сайхнаар төсөөлдөг
Энэ л ертөнцөд чамдаа дурласан болохоор
Хайр нь чамайгаа гомдоохгүй ээ
Халуун энгэртээ тэврэн чамайгаа үнсье

Сайхан төрхөнд чинь санаа бодлоо ховсдуулж
Санахгүй байж чадахгүй нь чамайгаа
Хайрлан уяран халуун зүрхэндээ
Чамайг хайрлан дуулъя би сонсооч

Дх: Эргэн хөврөх мэт энэ амьдралдаа
Эгэлхэн хүмүүн бид юу хийх ёстой вэ
Хайрлан уярах халуун зүрхэндээ
Хөөрхөн чамайгаа хайрлана
Хүслээр чинь чамайгаа би жаргааж явъя
Ирээдүйг сайн сайхнаар төсөөлдөг
Энэ л ертөнцөд чамдаа дурласан болохоор
Хайр нь чамайгаа гомдоохгүй ээ
Халуун энгэртээ тэврэн чамайгаа үнсье

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2