Freezone - Бороотой зуны дурсамж
9:42 AMАлтан элс хурууны завсраар урсах мэт
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт
Аяархан холдсоор он жилууд урсана
Урдаас инээж байдаг чиний дүр бүдгэрч
Уруулын чинь хээ миний хувцаснаасаа арчигдана
Цээжин дэх чиний үнэрийг салхи хийсгэж
Цэцэг цэцэгн дээр шүүдэр болон тогтоно
Дахилт:
Яаж би чамайг хайрлалаа
Ялдан дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу хайрт минь
Шалба норсон бороонд хөтлөлцөж гүйхэд
Шавхайн товшилт нь хаана улдсэн бэ
Хамтдаа явсан өдрүүдийн уянгалаг дуу
Хаанахын шувуудын ганганаанд шингээ вэ
Дахилт:
Яаж би чамайг хайрлалаа
Ялдан дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу хайрт минь
Freezone - Мартаж чадахгүйгээ мэдэж байна
9:41 AMЭнэ л халуухан хайрыг минь, жаргал яагаад эндүүрэв дээ
Мэдэхгүй нь би мэдэхгүй нь, мартаж чадахгүйгээ мэдэж байна
Миний үнэн үгийг минь өөрөөсөө чи олоорой
Дуулдах төдийхөн дахилт дээрээс, уянга нь яахлаараа үлдэв дээ
Дурлахаа мэдэхгүй үнэнээс сэтгэл минь яахлаараа хөндүүрлэв дээ
Чадахгүй нь би чадахгүй нь, чамайгаа үнсэхэд уурлаж
Нуусан догдлолынхоо өмнө би нулимсаа өөрөөсөө нууя
Шиврэх төдийхөн бороонд, цэцэг яахлаараа дэлгэрэв дээ
Чимээ чимээгүйхэн харцанд, би чинь яахлаараа уярав даа
Итгэхгүй нь би итгэхгүй нь, инээх чинь хүртэл үнэнч
Ирсэн хайрынхаа өмнө би эрхэлж байгаад өөрөөсөө нууя даа
Итгэхгүй нь би итгэхгүй нь инээх чинь хүртэл үнэнч
Ирсэн хайрынхаа өмнө би эрхэлж байгаад өөрөөсөө нууя даа
Freezone - Намрын дурсамж
9:39 AMЕрөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн
Хичээлээ тараад хөтлөлцөн алхдагсан
Хэмжээлшгүй их хайраар бие биенээ ширтдэг сэн
Анхилуухан хацар дээр чинь тэвэрч үнссэнсэн
Аяархан чихэнд минь хайртай гэж хэлсэнсэн
Намрын шаргалхан бороо
Навчаа хийсгэн бөхөлзөнө
Насан багын үерхэл
Надаас холдонхон одно
Үүрдийн биш энэ амьдралаас
Өдрөөс өдөрт цаашилсаар
Үнэнч багын минь хайр
Өнгөрсөн үе минь баяртай
Надаас чамд хэлэх үг ерөөсөө байхгүй болжээ
Навчсаа гээсэн мод мэт чи тийм л болжээ
Он жилүүдийн тэртээх гэрэлт өдрүүдээ
Одоо сэтгэлдээ хоёулаа тээж л явъя даа
Freezone - Хайрын шинэ жил
9:37 AMЧи бид 2ийн болзоо
Мөнхийн гэгээн гацуур
Хайрын дуугаа дуулж
Мөрөөдөлын оргил миний шинэ жил
Урсаад ирэх учирлын шинэ жил
Энэ цасан ширхэг шиг 2улаа бүжиглэе
Эрэхлэээн бүжилэе
Дахилт:
Одод хүртэл хос хосоороо
Орчлон чи бид 2 жаргалтай
Өвлийн энэ үдэш дурлалын бороо шиврэж
Өгөх бэлэг минь сэтгэлын хайраа
Өдөр бүхэн шинэ жил шиг
Хайр бүхэн чи бид 2ийнх шиг
Үргэлж хамтдаа он цагийг урагшлуулж
Хайрлаж явна мөнхийн залуу нас аа
Миний хайр шиг тансагхан шинэ жил
Чи бид 2ийн болзоо
Мэлмэрэх дуун дахь саран
Дурлалын дуугаа н дуулж
Чамтай минь учруулсан
Миний шинэ жил
Хайрын захидал үгс шиг шинэ жил
Тэртээд гялалзаах ододын дунд
2улаа тэврэлдэн бүжиглэе
Дахилт:
Одод хүртэл хос хосоороо
Орчлон чи бид 2 жаргалтай
Өвлийн энэ үдэш дурлалын бороо шивэрэн
Өгөх бэлэг минь сэтгэлын хайраа
Өдөр бүхэн шинэ жил шиг
Хайр бүхэн чи бид 2ийнх шиг
Үргэлж хамтдаа он цагийг урагшлуулж
Хайрлаж явна залуу нас аа
Шинэ жил бол шинэ жил бид 2ийн
Хайр минь хөгөлнөө
Шинэ жилийн баяр сэтгэлд эгшиглэж
Хайр минь зуунаараа нялхарнаа
Дахилт:
Одод хүртэл хос хосоороо
Орчлон чи бид 2 жаргалтай
Өвлийн энэ үдэш дурлалын бороо шивэрэн
Өгөх бэлэг минь сэтгэлын хайраа
Өдөр бүхэн шинэ жил шиг
Хайр бүхэн чи бид 2ийнх шиг
Үргэлж хамтдаа он цагийг урагшлуулж
Хайрлаж явна мөнхийн залуу нас аа
Одод хүртэл хос хосоороо
Орчлон чи бид 2 жаргалтай
Өвлийн энэ үдэш дурлалын бороо шивэрэн
Өгөх бэлэг минь сэтгэлын хайраа
Freezone - Зүүдний дагина
9:26 AMЗүүдний дагина шиг чамтай би учирсан
Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар
Хайрын бороо солонгорон байсан
Дх:
Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү
Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чамтай би учирсан
Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар
Хайрын бороо солонгорон байсан
Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чи минь явчихсан
Хаврын бороон үүл хөлөглөөд нэгэнтээ одож
Хайрын аялгуу сааралтаж байсан
Дх:
Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү
Мөнгөн саран шөнийг гэрэлтүүлж
Мөнхөд чамайгаа хайрлахсан
Хайр гэдгийг чамаасаа амсаад
Хайртай гэдгээ хэлэхсэн
Дх:
Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү
Дх:
Зүүдний дагина, зүүдний дагина минь
Зүрх шархлуулан юунд одов доо
Мянган эрсийн сэтгэлийг татагч бүсгүй хүн чи
Мандах нар шиг ганцхан шүү
Freezone, Сэрчмаа ~ Миний нулимсийг салхи л арчина даа
2:04 PMИйм л байхын учиртай ч юмуу
Мэдэхгүй үнэнд ганцаар уймраад ч яах вэ
Миний нулимсыг салхи л арчина
Яв даа хайрт минь, яв даа хайрт минь
Би ямар азтай байх ч ёстой ч юмуу
Чимээгүйн дунд ганцаар гуниад ч яах вэ
Чи бид хоёрын хэн нь ч буруугүй ээ
Дх: Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надад үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Шивэрч л байг бороо л юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан л хайр минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Явдаа хайрт минь чи /2/, чи минь
Чи ямар гунигтай байх ёстой ч юм уу
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг дагая даа, жамыг дагая даа
Дх: Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надад үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Яв даа хайрт минь яв даа, хайрт минь намайг орхиод яв даа
Яв даа чи минь яв даа, хайрт минь надад үнсүүлээд яв даа...
Freezone ~ Арван хором
5:38 PMЧамтай уулзахаас арван хоромын өмнө
Чамд хэлэх үгээ би дахин бодлоо
Цаг хугацааг эргүүлэн бүхнээ тунгаахад
Цаасан амьдрал цасан ширхгүүд болжээ
Дх:Ялгуун хөгжмийн утас тасарч эгшиглэн дутна
Яруухан шүлэг аялгуу дуулагдахаа болижээ
Сэтгэлийн минь өнгө гундан шаналсныг
Харцаараа биш зүрхээрээ чи минь харж мэдрээрэй
Чамтай уулзсан арван хоромын дотор
Чимээгүй гүн бодолд автан хоёул суулаа
Цагийн хэмнэлд аажмаар аягандаа кофе хөргөхөд
Цонхны цаана гунигтай дусалсаар, шивэрсээр бороо доошлон урсана
Дх:Ялгуун хөгжмийн утас тасарч эгшиглэн дутна
Яруухан шүлэг аялгуу дуулагдахаа болижээ
Сэтгэлийн минь өнгө гундан шаналсныг
Харцаараа биш зүрхээрээ чи минь харж мэдрээрэй
Чамтай уулзсан арван хоромын дараа
Чамаас холдон явахад сэтгэл хорогдоод
/ Гэхдээ энэ миний эхний бөгөөд эцсийн шийдвэр/
Дх:Ялгуун хөгжмийн утас тасарч эгшиглэн дутна
Яруухан шүлэг аялгуу дуулагдахаа болижээ
Сэтгэлийн минь өнгө гундан шаналсныг
Харцаараа биш зүрхээрээ чи минь харж мэдрээрэй
Freezone - Өвлийн шөнө
8:52 AMӨвч олноороо зүүдлэн нойрсоно
Цасан одод гялтаганан чимсэн
Цагаан орчлон тансаг налайна
Өрхөн дээр буусан шувууд
Өлгийн хонхны үлгэр шивнэж
Өвлийн шөнийн чимээгүйн дунд
Өөрийгөө чи наддаа өгсөн
Амьдрал минь саатан бударна
Агшин бүрийн цасан ширхгээр
Аяар аяархан чамайг уйлахад
Алаг цэцэг шиг шөнө тайван
ДХ: Өвлийн шөнөөр чи минь надад
Охин насаа өгсөн
Халуун нулимсан дунд чинь
Би эр хүн болсон
Намайг чамд өгсөн шөнөөр
Нартад би хүүхэд насаа гээсэн
Анхны цасан зөөлөн будрах шиг
Ариухнаараа оддын зайд үлдэг ээ
Амьдрал минь саатан бударна
Агшин бүрийн цасан ширхгээр
Аяар аяархан чамайг уйлахад
Алаг цэцэг шиг шөнө тайван
ДХ: *3