Чамтай уулзахаас арван хоромын өмнө
Чамд хэлэх үгээ би дахин бодлоо
Цаг хугацааг эргүүлэн бүхнээ тунгаахад
Цаасан амьдрал цасан ширхгүүд болжээ
Дх:Ялгуун хөгжмийн утас тасарч эгшиглэн дутна
Яруухан шүлэг аялгуу дуулагдахаа болижээ
Сэтгэлийн минь өнгө гундан шаналсныг
Харцаараа биш зүрхээрээ чи минь харж мэдрээрэй
Чамтай уулзсан арван хоромын дотор
Чимээгүй гүн бодолд автан хоёул суулаа
Цагийн хэмнэлд аажмаар аягандаа кофе хөргөхөд
Цонхны цаана гунигтай дусалсаар, шивэрсээр бороо доошлон урсана
Дх:Ялгуун хөгжмийн утас тасарч эгшиглэн дутна
Яруухан шүлэг аялгуу дуулагдахаа болижээ
Сэтгэлийн минь өнгө гундан шаналсныг
Харцаараа биш зүрхээрээ чи минь харж мэдрээрэй
Чамтай уулзсан арван хоромын дараа
Чамаас холдон явахад сэтгэл хорогдоод
/ Гэхдээ энэ миний эхний бөгөөд эцсийн шийдвэр/
Дх:Ялгуун хөгжмийн утас тасарч эгшиглэн дутна
Яруухан шүлэг аялгуу дуулагдахаа болижээ
Сэтгэлийн минь өнгө гундан шаналсныг
Харцаараа биш зүрхээрээ чи минь харж мэдрээрэй
Post a Comment