Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Би. Show all posts

Ариунаа - Би

9:57 AM
Дахин дахин ирэхгүй он жилүүд хөвөрсөөр
Дан давхар зовлон жаргал яаж ийгээд ээлжилсээр
Ахин ахин төрөхгүй хүний энэхэн орчлонд
Аз тавилан од хийморь нар сар шиг хэрэгтэй
Мөрөөдөн жаргахад хил хязгаар хичнээн үгүй ч
Мөр минь үлдэх дэлхийд зовж би дууслуу
Хүсэн жаргахад хил хязгаар хичнээн үгүй ч
Хүй минь цөглөсөн орчлонд би жаргаж ханалуу

Газар дэлхий дээр
Гайхамшиг ч хуучирдаг юм
Ганц олдсон амьдралаа би
Тэнгэрийн билиг заяа гэж дээдэлнэ

Худал үнэн холилдсон он жилүүд одсоор
Хувь заяа зураг төөрөг яаж ийгээд зөрөлдсөөр
Хар цагаан сүлэлдэх нарны энэхэн амьдралд
Хайр дурлал үнэн сэтгэл нар шиг хэрэгтэй

Мөрөөдөн жаргахад хил хязгаар хичнээн үгүй ч
Мөр минь үлдэх дэлхийд зовж би дууслуу
Хүсэн жаргахад хил хязгаар хичнээн үгүй ч
Хүй минь цөглөсөн орчлонд жаргаж би ханалуу

Амьдралд нэг алхаад гэндэж алдаж харамсаад
Ахин нэг дурсаад дотроо бодон гутраад
Хар цагаан амьдралын тухай миний дуу энэ дуу
Нүгэл буян хорвоод байдаг
Баян ядуу бас ч чадуу
Элээж өнгөрөх тавиландаа
Харамсаад яах вэ насандаа
Маргаашийг бодож амьдрахдаа
Сайхныг төсөөлж явна даа
Хүний энэхэн хорвоогийн
Уудам орчлонгийн нугачаанд
Хүн хүнээ гэсэн сэтгэл байхад
Жаргал ирнэ гэдгийм

Дахилт:

Газар дэлхий дээр
Гайхамшиг ч хуучирдаг юм
Ганц олдсон амьдралаа би
Тэнгэрийн билиг заяа гэж дээдэлнэ
Амьдын хорвоо дээр
Алдар цуу ч хуучирдаг юм
Амгалан төгөлдөр амьдралаа би
Ашдын билиг заяа гэж дээдэлнэ
Read On 0 - сэтгэгдэл

Солонго ~ Би

2:15 PM

Сэтгэлээ би чамайг ойлгохгүй байна
Итгэлээ би буцааж авмаар байна
Цэцэгсийн үнэрийг танихгүй байна
Чинийхээ царайг санахгүй байна
Би тэнгэрийн тэргэл саран
Огторгуйн салхи
Чиний дээрээс мандсан наран
Шаагисан бороо

Зүрх минь чи чамайг ойлгохгүй байна
Яг одоо юу чамд хэрэгтэй байна
Чинийхээ хүслийг биелүүлэхэд би бэлэн байна
Юу хүсэж байгаагаа хэлээч
Би өөр ертөнцөөс ирсэн сансрын нисгэгч
Магадгүй чиний зүүдний шидтэн
Морьтой ханхүү минь
Аааа ааа ааа

Чи мэдэх үү би сансрын тоосонцор
Намайг харсан уу би тэнгэрийн заадас
Дулаахан байна уу би хурмастын гэгээ
Итгэж байна уу би хайрын бурхан

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2